Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 29, 2016

Бүх юмаа зараад дэлхийгээр аялж буй хос

Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг. Хоосон ч үг биш байх. Нүүдэлчин удамтай ард түмэнд "юм үзэж нүд тайлах", "гадуур дотуур явж галуу шувууны мах идэх" зэрэг хэлц үгс байдаг нь тийм ч сонин зүйл биш. Бид байгалиасаа л аялах, дэлхийгээр хэрэн хэсүүчлэх, төрөлхийн элдэв адал явдалд дуртай хүмүүс гэхэд нэг их алдахгүй. Гэтэл цаг минут хэмжигддэг болсон нийгэмд аялах цаг зав гаргана гэдэг бас л амаргүй даваа. Бидний өнөөдрийн нийтлэлдээ оруулж байгаа Крис, Даника нарын америк хос цаг зав гаргахаар барахгүй Сан Франциско хот дахь амьдралаа орхин, бүх эд хогшлоо зараад, сүүлийн хоёр жилийн турш дэлхийгээр аялж байгаа бөгөөд дахиад хэдэн жил үргэлжлүүлэн аялах төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

2014 оны 3-р сард Крис, Даника хоёр Сан Франциско хотоос үүргэвч, камер, кредит гарт, компьютерээс өөр зүйлгүй замдаа гарчээ. Европоос эхлээд дараа нь Ази тивээр явна, цаашаа яахаа сайн мэдэхгүй тийм л төлөвлөгөөтэй эхэлсэн уг аялал хоёр жилийн турш үргэлжлээд байгаа бөгөөд 12 орон 40 хотоор дамжжээ. Цаашид ч үргэлжлэх энэ аяллын тухай та бүхэн тэдний хөтөлдөг No Destinations сайтаас уншиж байх боломжтой юм. Тэдний энэхүү гайхалтай видеог үзэж дараагийн аялалдаа гарах урам зоригоо сэргээгээрэй.

17015   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.