Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 22, 2016

Бүтээгдэхүүний тойм: Galaxy View - Визуал контентийг төгс дамжуулна

Технологийн салбарт инновацийн бүтээгдэхүүн, ухаалаг төхөөрөмж, шинэлэг санаагаараа манлайлагч Самсунг өнгөрсөн оны сүүлээр нэгэн шинэ бүтээлээ олонд танилцуулсан нь технологи сонирхогчид болон хэрэглэгчдийн анхааралд нэгэнт өртөөд амжжээ. Энэ бол Samsung Galaxy View юм. Unread та бүхэнд “ТВ-таблет” хэмээх цоо шинэ ойлголтыг бий болгоод буй энэхүү бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрэглэж үзсэн сэтгэгдлээ хуваалцъя.

Яагаад Galaxy View гэж?

Энэ бол шинэ төрлийн ухаалаг төхөөрөмж. 18 инчийн дэлгэцтэй, 8 цаг тасралтгүй видео үзэх хүчирхэг батерейтэй. Телевизийн хэмжээний дуугаралт бүхий чанга яригчтай. Мэдээж хүссэн үедээ интернетэд холбогдох боломжтой. Энэ бол таблет биш. Бид бүхний мэддэг таблетаас хэмжээний хувьд ТОМ, дэлгэцийн нягтрал ИЛҮҮ. Энэ бол зурагт биш. Зурагт шиг үйлчилгээг санал болгож, мэдрэмж төрүүлэх хэрнээ маш амархан эвхэгдэж, авч явахад бэлэн болно. Гар утас бол бүр ч биш. Гэхдээ хүссэн үедээ онлайн горимд шилжиж, цахим хуралд оролцон, илүү аятайхан мэдрэмжийг энтертэйнмент хэрэглээнээс авах боломжтой. Сонирхол татахгүй байна гэж үү?

Яаж хэрэглэнэ гэж?

Анх энэ төхөөрөмжийг хэрхэн хэрэглэх, юунд ашиглах талаар төсөөлөл бидэнд байхгүй байсныг нуугаад яахав. Гэвч хэд хэдэн удаагийн тохиолдлоор Galaxy View таны хэрэгцээнд нийцэж, сонирхолтой туршлагыг бий болгоно гэдгийг олж мэдсэн юм.

Хэрвээ та энтертэйнментийн хорхойтон бол...

Олон олон үеийн залуусын адилаар бид бүгд киноны хорхойтнууд. Гар утасныхаа жижигхэн дэлгэцэн дээр ч нүдээ ядраан байж кино үзэх тохиолдол цөөнгүй. Лаптоп, компьютерээрээ дүүрэн сериалууд татаж авчихаад онгоцонд, аяллаар явахдаа, хүн хүлээж байхдаа эхлүүлчихэх тохиолдол гарна. Тийм ч учраас бид Galaxy View-г олзуурхаж хүлээж авсан юм. Galaxy View танд урьд өмнө ямар ч таблет, утасны өгч байгаагүй мэдрэмжийг өгч чадна. Ялангуяа Netflix Монголд орж ирсэн, Onair, Looktv гэх мэт монгол контенттой аятайхан үйлчилгээнүүд дэлгэрч байгаа энэ цаг үед яг тохирно.

1920х1080 пиксел, 18 инч гэдэг бол өөрийн хүссэн киног HD чанартайгаар үзэх боломжтой гэсэн үг. Маш сайн чанга яригч (хэрвээ хүсвэл чихэвч хийж болно) байгаа учир заавал тулж суух шаардлагагүй. Киноноос гадна тоглоом тоглох мэдрэмж бол бүр “тас”. Найзуудтайгаа холбогдоод ч юм уу, эсвэл өөрийн дуртай тоглоомыг ТОМ дэлгэцэн дээр тоглох мэдрэмжийг төсөөл дөө?

Хэрвээ танд байнга онлайн байх шаардлага гардаг бол...

Galaxy View-ээр онлайн холбогдож, дуртай вэбүүдээрээ зочлон, имэйлээ шалгах нь бидний хувьд хамгийн “кайфтай” мэдрэмж байлаа. Бүх зүйл ТОМ дэлгэцэн дээр цэгцтэй, тодорхой, ИЛҮҮ ойлгомжтой болоод ч байгаа юм шиг санагдаад ирсэн. Үнэхээр л хавсаргасан файлууд, зурагнуудыг үзэхэд, эсвэл вэб дээрх видеог уншуулахад илүү таатай болгож чаджээ. Урдаа 2.1 мегапикселийн камертай учир видео уулзалт хийхэд их тохиромжтой. Хамтрагчид болон түншүүддээ видео, график, презентац үзүүлэхэд шинэ мэдрэмж төрүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Энэ төхөөрөмжийн хэрэглээ зөвхөн таны хүслээр л хязгаарлагдана. хийнгээ, дасгал хийнгээ, хичээлээ давтангаа, кофе ууж суунгаа, таксинд гиюүрч явахдаа дуртай киногоо үзэж, дуртай хамтлагаа сонсож, дуртай багийнхаа тоглолтыг үзэж, эсвэл мэдээ, төрөл бүрийн хичээл, заавар зөвлөгөө үзэх боломжтой.

Яагаад би авна гэж?

Надад ухаалаг гар утас, пад бий. Гэхдээ илүү том дэлгэцээр, 8 цагийн турш өндөр чанартай кино үзсэн ч цэнэг нь дуусахгүй гээд бодохоор л ... Энэ бол таныг өөртөө дурлуулах, өөртөө донтуулах төхөөрөмж. Танд энэ бүтээгдэхүүн төсөөлөгдөхгүй байж магадгүй, гэхдээ та үүнийг өөртөө авахыг, эзэмшихийг хүсэх болно. Зүгээр л Galaxy View-г ажил руугаа, найзынх руугаа, тэр ч бүү хэл салхинд гарахдаа ч аваад явчихаж болно гэдгийг санаарай. Бас энд тэнд ажил хэргийн уулзалттай үедээ төслөө танилцуулах гэж проектор, залгуур чирж явахгүй, шинэлэг содон хэрэглээ. Энэ бол Самсунгийн хамгийн том таблет, гэхдээ бидний мэдэх хамгийн жижигхэн ТВ.

Дээр нь Самсунгийн албан ёсны түнш Юнителийн үйлчилгээний үндсэн салбаруудаас Galaxy View-ийг бэлнээр болон урьдчилгаа төлбөртэй лизинг нөхцөлөөр худалдан авах боломжтой. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэж болно. Үүнээс илүү сайхан санал байх боломжтой гэж үү?

Гэрэл зургуудыг www.unitel.mn -ээс авав

36102   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.