Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   01 сарын 05, 2016

Апп тойм: Adobe Post - Өөрийнхөө бүтээлч талыг нээ

Adobe компани өнгөрөгч 12-р сард Adobe Post хэмээх энэ апп-ийг зарласан юм. Гар утсан дээр бүтээлч байдлыг дэмжих энэхүү апп нь бидэн шиг мэргэжлийн дизайнер биш хүмүүст зураг, текст ашиглан огтхон ч түүртэлгүй төрөл бүрийн, нүд баясгам гоё дизайнтай зурагт хуудсуудыг "урлах" боломжийг олгоно. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Adobe Post ерөнхийдөө бидний өмнө нь танилцуулж байсан Canva-тай төстэй гэсэн үг. Сурталчилгаа, баннер, танилцуулга, урилга, зурагт эшлэлүүд гэх мэт олон төрлийн зүйлийг хийх боломжтой. Харин утсан дээр ашиглахад жаахан түвэгтэй байдаг Canva-г бодвол цэвэр гар утсанд зориулсан гэдгээрээ давуутай. Мөн мэдээж Adobe–ийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Photoshop, Indesign зэрэг "алдарт" програм, апп-уудын функцуудыг агуулснаараа онцлогтой. Хүссэн зүйлээ хялбархан хийж, сошиал медиад хурдан байршуулах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаа гэдгээрээ энэхүү апп Post гэж нэрлэсэн болов уу.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Апп руу ороход санал болгох жишээ постерууд байх бөгөөд та тэдгээрээс юм уу өөрийн зургийн сангаас, эсвэл интернэт дэх зохиогчийн эрхгүй зургуудаас сонгон "бүтээлээ" эхлүүлэх боломжтой. Ингээд текст нэмж, зураг, текстээр нь салган дизайн, өнгө будаг, фонт, зай, хэлбэр дүрс зэргийг нь хурууны ганцхан товшилтоор өөрчлөх боломжтой. Мөн зургийн өнгийг автоматаар танин, тохирох өнгөний хольцуудыг санал болгодог. Дуусгасан хойноо хадгалах, дахин ашиглах, засахад маш хялбар.

Дизайны мэдрэмж тааруу миний хувьд энэхүү апп-ийг ашиглан дээрх зурагт эшлэлийг зүдэх юмгүй хийчихээд баярлаад сууж байна.

Тэгээд хамгийн гол нь ҮНЭГҮЙ. Аргагүй ээ аргагүй, Adobe одоо нэг үнэгүй юм гаргах болсон байлгүй дээ :)

Ямар сул талтай вэ?

Одоогоор зөвхөн iOS дээр ажилладаг нь ганц сул тал нь байх.

Unread-ийн үнэлгээ

8 оноо өглөө.

Татаж авах

24195   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.