Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   12 сарын 31, 2015

2015 оны шилдэг вэбсайтууд

2015 оны шилдгүүдийг танилцуулж буй цуврал нийтлэлийн маань хамгийн сүүлчийнх буюу "шилдэг вэбсайтууд" өнөөдөр танд хүрч байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа бид зөвхөн загвар, дизайнаас гадна контент, агуулгын цар хүрээ, чанарыг голчилсон болно. Агуулгын хүрээг бид хүмүүс шинэ мэдлэг, шинэ мэдээлэл өгч чаддаг, эерэг хандлагыг бий болгодог эсэхээр нь тодорхойллоо. Та бүхэн 2016 ондоо эдгээр вэбсайтуудыг ашиглан өмнөө тавьсан зорилгоо бүр давуулан биелүүлээрэй.

QUARTZ

Шинэ үеийн медиа сайтуудын томоохон төлөөлөл болсон энэхүү сайт энэ жилийн туршид томоохон арга хэмжээнүүдийг ковер хийснээрээ, мөн хамгийн сонирхолтой контентуудыг товч бөгөөд тодорхой байдлаар хүргэснээрээ манай жагсаалтанд багтлаа. "Өдөр бүрийн мэдээний багц"-д нь бүртгүүлчихсэн байхад хамгийн онцлох мэдээнүүдийг маш сайн тайлбартайгаар хүлээн авах боломжой. Quartz ирэх жил бүр том медиа компанид зарагдах яриа аль хэдийнэ гарсан нь ч гайхах зүйл биш.

GOGO

Энэхүү жагсаалтанд багтсан цорын ганц монгол вэбсайт. Gogo энэ жил Монголын №1 мэдээний вэсайт гэдэг статусаа улам баталгаажуулж, аливаа мэдээг хамгийн шуурхай дамжуулснаас гадна олон төрлийн арга хэмжээг багцаар нь хүргэж, сонирхолтой шинэ булангууд нээснийг нь онцолж байна. Сонсох, үзэх, унших боломжтой контент үйлдвэрлэгч Gogo-ийн оны тойм цэсийг харахад л тэднийг яагаад энэ жагсаалтанд багтсаныг амархан ойлгох болно.

THE INFORMATION

Сүүлийн үеийн технологи, стартап ертөнцтэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл энэ сайт танд хамгийн цогц, хамгийн сайн тайлбартай мэдээллийг хүргэх болно. Techcrunch, Thenextweb зэрэгтэй харьцуулахад хэт энгийн байж мэдэх ч контентийн агуулга нь "тасархай".

INSTRUCTABLES

Бидний өмнө нь "Мэдүүштэй вэб" буландаа онцолж байсанчлан шинэ зүйл хийж үзэх, турших сонирхолтой хүмүүст зориулсан сайт. Зүгээр нэг санаа авахаас гадна яг яаж хийх зааврыг нь бичлэгээр, pdf-ээр авч байна гээд бод доо? Туршиж үзэх ёстой л сайт.

MEDIUM

Блогийн эрин үе дууссан гэж хэн хэлсэн бэ? Зөндөө хүн тэгж хэлсэн л дээ, гэхдээ нэгэн үе интернет ертөнцийг эзэгнэнхэн байсан блог бичих соёлыг MEDIUM эргэн тренд болгов. Medium-ийн энэ жилийн онцлох нийтлэлүүдээс бүрдсэн блог постыг уншихад л ямар чанартай контент энд байгааг харж болно. Х.Клинтон, М.Гэйтсээс эхлээд энэ цагийн олон манлайлагч, сэтгэгчид энд өөрийн блогтой. Минимал дизайн, хэрэглэхэд хялбар шийдэлтэй энэ сайтад нийт 2 сая бичвэр оржээ.

LINGVIST

Европын хамгийн их хүлээлттэй байгаа стартапуудын нэг LINGVIST танд 200 цагийн дотор аливаа хэлийг сурах боломжийг олгоно. Мэдээж ус цас болгохгүй л дээ, гэхдээ анхан шатны хэмжээнд, харилцан ярианы мэдлэгтэй болгох боломжийг тэд таны тус сайтад өгсөн датан дээр тулгуурлан ажиллах ухаалаг алгоритмын тусламжтайгаар олгож байна. 2014 онд бета хувилбараа гаргаж, өнгөрсөн жил франц, англи хэл сурах бололцоог олгож эхэлсэн тэд 2016 онд герман, испани зэрэг хэлүүдийг нэмж өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Маш сонирхолтой байдлаар хэл сурах боломж.

TWITCH

Өнгөрсөн жил Amazon кибер спорт, цахим тоглоомын видеог шууд дамжуулдаг энэхүү сайтыг бараг нэг тэрбум доллараар худалдан авахад гайхсан хүн олон байсан байх. Гэхдээ Amazon энэ удаад алдаагүй гэдэг нь Twitch.tv-ийн сэтгэл хөдөлгөм статистик, хэрэглэгчдийн сэтгэл ханамжаас харагдана. 1.5 сая стрим цацагчид, 100 сая хэрэглэгчтэй болсон тэд энэ жил хөгжмийн концерт, шоу тоглолтуудыг шууд дамжуулж, уран зураачид, бүтээлч артистуудад зориулсан Creative булангаа мөн танилцуулжээ.

COURSERA & EDX

Уйтгартай сонголт гэж үү? Тийм, бас үгүй. Онлайнаар боловсрол олгох MOOC-ийн эрин үед бид амьдарч байгаагаа мартаагүй биз? Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудаас үнэгүй хичээлүүд үзэх боломжийг бидэнд олгосон энэ 2 сайт нэр хүнд, ач холбогдлоо ойрд алдахгүй байх. Нэг сэдвээр цогц мэдлэг авах цуврал хичээлүүдийг санал болгож, тэтгэлэгтэй сургалтууд явуулах болсон Coursera энэ жил илүү байсан байж мэднэ. Харь гараг судлалаас эхлээд сэтгэл зүй, эдийн засаг, бизнес, санхүү гээд энд байхгүй хичээл байхгүй.

FUNDERS & FOUNDERS

Стартап, энтрепренершипийн боловсролыг хамгийн хөгжилтэй, бас хялбархан байдлаар олгож чадах сайт. Та энэ сайтын бий болгосон инфографикийг фэйсбүүктээ шэйрлэж, ядаж л хэн нэгний шэйрлэснийг лайк дарж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Илүү интерактив, илүү хялбар байдлаар та энэ сайтаас мэдээлэл авах олгоно.

UNREAD-ИЙН "2015 ОНЫ ШИЛДГҮҮД" ЦУВРАЛ НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

2015 оны шилдэг дизайнтай 5 вэб

2015 оны шилдэг телевизийн цувралууд


2015 оны шилдэг бизнесийн номууд


2015 оны онцлох үйл явдлууд

2015 оны шилдэг компани, стартапууд

2015 оны шилдэг 10 апп

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар

33748   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.