Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   12 сарын 19, 2015

"Шатрын аварга хөлөг" номын хэсгээс: Геостратегийн тоглогчид ба гeополитикийн төвүүд

Та бүхэнд өнөөдөр Збигнев Бжезинскийгийн "Аварга Шатрын Хөлөг: Америкийн Оройлол ба Геостратегийнх нь Зайлшгүй Шаардлагууд" номын хэсгээс танилцуулж байна. Зохиогч АНУ-н Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 1998 онд хэвлэгдсэн уг ном нь АНУ-ын гадаад бодлого, геостратеги, геополитикийн тухай бичигдсэн хамгийн сайн бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

ГЕОСТРАТЕГИЙН ТОГЛОГЧИД БА ГЕОПОЛИТИКИЙН ТӨВҮҮД

Геостратегийн идэвхтэй тоглогчид гэж эрх мэдлээ хэрэгжүүлэх чадвартай бөгөөд үндэсний хүсэл зоригтой буюу тухайн үеийн геополитикийн байдлыг, хэрэв Америкиин сонирхлыг хөндсөн бол тэр хэмжээнд дүйлгэн өөрчилдөг байхын тулд нутаг дэвсгэрийинхээ гадуур нөлөө үзүүлэх чадвартай улсууд юм. Тэдгээр улс нь геополитикийн хувьд хувирамтгай байх хүч чадавхтай буюу тийм араншинтай, эсвэл энэ хоёр хосолж байдаг. 3арим улсууд үндэсний сүр хүчээ бадруулах, үзэл суртлаа хэрэгжүүлэх, авралын бурхан болох, эдийн засгийн өндөрлөrт хүрэх зэрэг олон тэмүүллийнхээ алиных нь үүднээс байх нь хамаагуй бүс нутаrтаа ноёрхол тоrтоох эсвэл дэлхийн хэмжээнд байр суурьтай болох гэж үнэхээр хичээдэг. Тэднийг хөтөлж буй сурхий ужгирсан нарийн сэдлийг тайлбарлахад Роберт Браунингийн "...хүний ямар нэг юманд зүтгэж хүрэх боломж нь тэр юмаа шүүрч авах боломжоос давуу байх ёстой, хэрэв тийм бус бол дээр тэнгэр байхын хэрэг юу билээ?" хэмээсэн үг л юунаас ч илүү таардаг юм. Тийнхүү, тэд Америкийн хүч чадлыг маш няrг нямбай, шүүмжлэлтэй хандан үнэлсний үндсэн дээр тэдний сонирхол Америкийнхтэй нийлж байгаа буюу зөрчилд орж байгаа зааг хязгаарыг тогтоож, тэгснийхээ дараа Еврази дахь өөрсдийн нэлээд хязгаарлагдмал зорилтоо тодорхойлдог бөгөөд тэр нь заримдаа таардаг ч заримдаа зөрчилдөх нь бий. Тиймэрхүү сэдэлд хөтлөгдөж буй Евразийн улсуудыг АНУ онцгой анхаарч байх ёстой.

Геополитикийн төвүүд гэж ач холбогдол нь хүч чадал болон хөтлөгдөх сэдлээс нь урган гарах биш харин, газарзүйн чухал байрлал геостратегийн тоглогчдын зүгээс гаргах үйлдлийн хувьд цаагуураа эмзэг нөхцөл байдлын үр дагавраас урган гарч байдаг улсуудыг хэлнэ. Геополитикийн төвууд нь ихэнхдээ тэдгээрийн газарзүйн байдлаар нөхцелдөж байдаг бөгөөд тэрхүү байршил нь чухал бүсэд хөл тавихыг хянах утгаар эсвэл геополитикийн тоглогчдод нөөц баялаг олж авах боломжийг нь хаах утгаар уг төвүүдийг олон тохиолдолд онцгой үүрэrтэй болгож байдаг юм. 3арим тохиолдолд, геополитикийн тевүүд нь геополитикийн тавцан дээр амин чухал ач холбогдолтой улс, тэр ч бүү хэл, бүхэл бүтэн бус нутгийн хувьд бамбай болох нь бий. Заримдаа геополитикийн төв өөрөө оршин тоrтнож буй нь хөрш зэргэлдээх илүү идэвхтэй геостратегийн тоглогчдод улс төр, соёлын ноцтой үр дагавартай байдаг гэж хэлж болно. Тийм учраас хүйтэн дайны дараах үеийн Евразийн геополитикийн гол гол төвийг үнэлэн тогтоох, тэрчлэн тэдгээрийг хамгаалах нь Америкийн глобал геостратегийн зарчмын чиглэл юм.

Номын 42-43 дугаар тал

21060   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.