Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 27, 2015

44 жилийн дараа ертөнцийг тольдохуй

1970 оны дунд үед нийгмээс алслагдаж 44 жилийг өнгөрөөсний дараа интернэт, төрөл бүрийн технологийн дэвшлээр тодорхойлогдсон 21 дүгээр зуунд гэнэт хөл тавихад ямар байх талаар та төсөөлж үзсэн үү? Нью Иоркийн оршин суугч Отис Жонсон гэх энэ эр 25 насандаа цагдаагийн офицерыг хөнөөхийг завдсан хэргээр шоронд орж, 44 жилийн турш ял эдэлсний эцэст 2014 оны 8-р сард суллагдан орчин үеийн амьдралын хэв маягийг хэрхэн хүлээж авч байгааг энэхүү видеонд хариулжээ.

Одоо 69 настай Отис Жонсоны хувьд одоо үе хачин жигтэй санагдсаныг таахад тийм ч хэцүү биш. Хүмүүс CIA-ийн агентууд шиг чихэндээ юм зүүчихсэн, урдах замаа ч харахгүй "өөрсөдтэйгөө яриад" яваад байдаг болсон, гудамжны утсыг хэн ч ашиглахгүй байгаа, Манхэттэны барилгын цонхонд дээр яагаад ч юм видео тоглоод байгааг гайхан шагшрах түүний өмнөх амьдралаа одоо үетэй харьцуулан дурсах энэхүү товч яриаг 3 сая гаруй хүн үзсэн байна. Эрх чөлөөтэй байх сайхан хэмээн санаа алдаж буй Отис, Тайм Скуэйр дээр хүмүүсийг ажиглан суух, нар жаргаж байгааг ажиглах зэрэг энгийн зүйлсээс аз жаргалыг олж буй хэмээн өгүүлжээ.

Одоогоос 44 жилийн дараа ертөнцийг тольдоход ямар байх бол?

Эх сурвалж: Mashable

26161   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.