Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 24, 2015

Апп тойм: Bilguuntulga - Жолооны шалгалтанд гар утаснаасаа бэлд

Өнөөдөр та бүхэндээ жолоонд сурах гэж байгаа, сурч байгаа болон жолооны дүрмийн мэдлэгээ сэргээе гэсэн хэн бүхэнд хэрэгтэй нэгэн аппыг танилцуулж байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ном, шинэчилсэн 800 тестийг сэдвийн болон шалгалтын хэлбэрээр агуулсан уг апп-ийг Билгүүнтулга авто сургууль санаачлан "Бату дижитал" ХХК-аар бүтээлгэсэн бөгөөд гарсан цагаасаа хойш 20,000 гаруй удаа татагдсан байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та жолоонд сурч байгаа, сурах гэж байгаа болон дүрмийн мэдлэгээ сэргээе гэвэл, эсвэл замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой ажил хэрэглэдэг бол татаж авч хэрэглээрэй. Таныг дүрмийн, тестийн ном худалдан авах гэдэг асуудлаас хөндийрүүлэх ба хаа ч явсан дүрмийн мэдлэгээ сэргээж, жолооны шалгалтандаа бэлдэх боломжийг олгоно. Сонирхолтой баримт дурдахад уг апп-ийг замын цагдаа нар ашиглан дүрэм зөрчсөн жолооч нараар тест бөглүүлж байна гэнэ лээ. Тэгэхээр жолооч хүн бүрийн утсанд явж байх нь зүйтэй апп юм шүү.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Жолооны дүрмийн номыг болон 800 тестийг сэдэв болон шалгалтын хамт бүтнээр нь агуулснаараа хамгийн том давуу талтай бөгөөд интернэтэд холбогдоогүй үед ч асуудалгүй ажиллана. Тест бөглөж байх үедээ та буруу хариулах юм бол зөв хариултыг нь хэлж өгөх бөгөөд яагаад энэ хариулт зөв бэ гэсэн тайлбарыг мөн хамт хүргэдэг. Шалгалтын горим нь 20 минутад 20 тест бөглүүлдэг бөгөөд жолооныхоо шалгалтанд бэлдэхэд тун тохиромжтой.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Жижиг дэлгэцтэй утсан дээр шалгалтын тестийн болон дүрмийн номны зурагнууд нь сайтар харагдахгүй байх нь бий. Тэгээд томруулж үзэх боломжгүй. Жолооны шалгалтын тестийн хувьд нэг тэмдэг, тэмдэглэгээ буруу харахад л алдаа хийчих магадлалтай тул энэ нь уг апп-ийн сул тал болж байгаа юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Жолоонд суралцагсдад шаардлагатай бүхий л материалыг агуулсан уг апп-д Unread 7 оноо өгч байна.

Та энэхүү апп-ийг туршаад санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Мөн манай энэхүү буланд дуртай апп-аа санал болгох боломжтойг дуулгая.

Татаж авах

110615   5


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.