Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 20, 2015

Танд нэгийг бодогдуулах 5 видео

Ажлын сүүлчийн өдөр тань зориулж, Unread үзвэл зохих, танд нэгийг бодогдуулж, урам зориг хийгээд эрч хүчийг бэлэглэж чадах видеонуудыг толилуулж байна. Энд богино хэмжээний кино, телевизийн сурталчилгаанаас эхлээд бүх төрлийн бичлэг орсон. Гэхдээ алийг нь ч үзсэн, өмнө нь үзсэн ч бай ахиад үзэхэд харамсахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

Дайн биш, Хайрыг бүтээцгээе - Make Love, Not War

Энэ бичлэгийг олон хүн үзсэн байх. Гэвч яагаад ч юм дэлхий нийт амгалан тайван бус, нэг л зүйл буруу мэт байгаа энэ үед ахиад нэг үзчихэд илүүдэхгүй болов уу. Дэлхийд алдартай AXE брэндийн 2014 оны Superbowl-ийн үеэр цацсан энэхүү сурталчилгаа нь Peace One Day-ийг дэмжих кампанит ажлын хүрээнд хийгджээ.

Бяцхан үйлдэл ч дэлхийг өөрчилж чадна - Small Gestures Can Change The World

Стресстэй, бухимдалтай, уцаартай амьдралын хэв маяг хаа сайгүй таарах болсон өнөө үед энэ бичлэг танд нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бусдын хийсэн сайн үйл танд ч гэсэн эергээр нөлөөлдөггүй гэж үү? Бүх зүйл утга учиртай, хоорондоо уялдаатай гэдэггүй бил үү?

Боломж бүрийг төсөөл - Imagine The Possibilities

Хэдэн арван жилийн турш охидын хамгийн итгэлтэй дотны анд нь байсаар ирсэн "Барби" брэнд энэхүү сурталчилгааг цацан, хүүхдийн хүмүүжил, түүнд нөлөөлөх тоглоомын үүргийг товч бөгөөд тодорхойгоор харуулсан юм. Магадгүй 2015 оны хамгийн амжилттай, шилдэг сурталчилгаа байх.

Бэлэг - Gift

"Баян байна гэдэг хэр ихийг цуглуулсныг биш, хэр ихийг өгч байгааг хэлнэ" гэж өгүүлэх энэ богино хэмжээний видео танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Сингапурын найруулагч Даниел Яны энэхүү бүтээл өнгөрсөн жил олон кино фестивалиас шагнал хүртсэнд гайхах зүйлгүй. Сэтгэл хөдөлгөм, хүчтэй мессеж!

Ирээдүй хойч үеийнхэндээ: Уучлаарай - Dear Future Generations: Sorry

Мод, элс, амьтдын талаар ч мэдэхгүй болсон хойч үеийнхнээсээ уучлал эрэн өгүүлж буй зохиомжтой Prince EA-ийн энэхүү бүтээл уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын талаарх олон нийтийн үзэл бодолд том нөлөө үзүүлж чадах хүчтэй мессежийг өгч байна. Заавал үзэх, үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах, улмаар ойлгож ухаарснаа үйлдэл болгох учиртай бичлэг.

Танд эдгээр бичлэгүүдийг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Өөр ямар бичлэгүүдийг бусдад үзүүлж, нэгийг бодоосой гэж хүсэж байна? Та санал сэтгэгдлээ хуваалцаж, бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

35969   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.