Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 22, 2015

Мэдүүштэй вэб: Privnote.com - Санаа зоволгүй илгээ

Энэ удаагийн танилцуулах вэб бол Privnote.com. Хувийн мээсэж, захиаг (мессеж гэсэн үгийг мээсэж хэмээн монголчлох санааг энэ далимд гаргая) янз бүрийн сувгаар илгээх нь огт шинэ зүйл биш. Энэ тохиолдолд бид имэйл, сошиал медиа, чат апп-уудыг ашигладаг. Харин бусдаас нууцлам мээсэж, мэдээлэл явуулсан үедээ илгээснээ устгах ч юм уу имэйл, сошиал медиа хаягууддаа хүн ойртуулахгүй хажигладаг. Тэгвэл уншсаны дараа өөрөө автоматаар устдаг мээсэж байвал ямар вэ? Янзын биш гэж үү? Харри Поттер стайл?

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Төрөл бүрийн нууц үг, нарийн нандин тохиролцоо, магадгүй хайрын захиа гэх мэтийг илгээхэд тохиромжтой. Хөнгөн, хөгжилтэй байдлаар ч бас ашиглаж болно. Хүлээн авсан хүн нь тэмдэглэлийг хуулж авснаас бусад тохиолдолд мээсэжнээс юу ч үлдэхгүй. Мөн заримдаа бид мээсэж илгээснээ гэнэт араас нь дэмий явуулж гэж харамсах нь бий. Энэ тохиолдолд линкээрээ өөрөө ороод нөгөө хүнээ уншихаас өмнө устгачих боломжтой юм.

Юугаараа онцлог, давуу талуудтай вэ?

Хэрэглэнэ гэж ёстой түүртэх юм байхгүй дээ. Ороод бүртгүүлнэ гэхгүй, шууд л захиагаа бичих хэсэг харагдах ба бичсэн даруйдаа Create note товчийг дарахад URL үүснэ. Түүнийгээ хуулаад л имэйлээр юм уу бусад сувгуудаар илгээх юм. Create note дарахаасаа өмнө Show Options товчийг дарж болох бөгөөд гарч ирсэн хэд хэдэн сонголтоос тэмдэглэлийг хэзээ устгахыг сонгож болно. Өөрөөр хэлбэл уншсан даруйд биш, 30 хүртэлх өдрийн дотор хэзээ ч устахаар тохируулж болно. Мөн нээхийн тулд нууц үг оруулах, нөгөө хүн нээж унших үед танд имэйл ирүүлэхээр тохируулах сонголтуудтай.

Ямар сул талтай вэ?

Олон таван үйлдэлгүй энэ вэбэд сул талсаад байх юм гайгүй дээ. Гэхдээ хэчнээн нууц мэдээлэл дамжуулж болдог байлаа ч интернэтийн аюулгүй байдлын хувьд эрсдэлүүд байдаг гэдгийг санаж л байх хэрэгтэй.

Unread-ийн үнэлгээ

Юм илгээчихээд түүнийгээ устгана барина гэхгүй, хүн амьтан харчихна гэж санаа зовохгүй байх боломжийг олгосон Privnote.com-д 6 оноо өгье.

Та бүхэн энэхүү вэбийн талаар сэтгэгдлээ үлдээж, сонирхолтой вэбүүдийг editor@unread.today хаягаар санал болгоорой.

23737   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.