Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 08, 2015

Мэдүүштэй вэб: Mailinator.com – 12 цагийн настай имэйл

Та хэзээ нэгэн цагт, ямар нэгэн юманд имэйлээ бүртгүүлэх шаардлага гарсан үед өөрийн жинхэнэ имэйлийг ашигламааргүй санагдаж байсан л биз дээ? Ганцхан удаа бүртгүүлээд л цаашид хэзээ ч хэрэг болохгүй тэр зүйлд жинхэнэ имэйлээ ашиглачихвал байнга ирээд салахгүй элдэв сурталчилгаа, спамуудыг бодохоор дургүй хүрэм. Энэ асуудлыг шийдээд өгсөн вэб байна, цаана чинь.

Үнэгүй, нэг удаагийн имэйл уриатай Mailinator.com үйлчилгээг хэд хэд ашиглаж үзээд их таалагдсан учир хуваалцахаар шийдлээ. Та бүртгүүлэлгүйгээр өөрийн хүссэн @mailinator.com хаягийг үүсгэж болох бөгөөд энэ хаяг руу ирсэн имэйлүүд 12 цагийн дараа устдаг. Имэйлээ шалгахдаа нууц үг ч хэрэггүй, зүгээр л хэрэглэгчийн нэрээ оруулахад хангалттай.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хаа нэгтээгээс дахин хэрэг болохгүй имэйл гялс хүлээж авахад буюу өөрийнхөө имэйлийг элдэв спамнаас хамгаалах буюу зарим тохиолдолд бусадтай хуваалцмааргүй байгаа үедээ хэрэглэхэд тохиромжтой юм.

ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Имэйл зөвхөн хүлээн авах зориулалттай бөгөөд явуулах боломжгүй. Имэйл хүлээж авахдаа бүртгүүлэх шаардлагагүй, нууц үг шаардлагагүй. Үнэгүй гэдгийг нь дурдаад ч илүүц биз. Хүссэн үедээ дурын нэрээ ашиглаад л имэйл ирсэн үгүйг шалгаж болно. Ямар ч хаяг бай, ирсэн имэйлүүд нь 12 цагийн дотор устдаг тул санаа зовоох зүйл бага. Жишээ нь би batzaya@mailinator.com гэсэн хаягийг ашиглалаа гэж бодъё. Имэйл шалгахдаа www.mailinator.com руу ороод batzaya гэж бичээд Check It дээр дарахад уг хаяг руу ирсэн түр зуурын настай имэйлүүд харагдах юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Бүтээгдэхүүний дизайн талаас нь харвал загвар хийц муутай. Мөн үүссэн имэйлүүд нь нээлттэй тул хэн ч шалгаж болно. Имэйлүүд 12 цаг тутамд устдаг нь хэтэрхий урт хугацаа бөгөөд аюултай байж болох. Тиймээс зөвхөн хэрэгцээ багатай зүйлсдээ л өөрийн жинхэнэ имэйлийг "гамнаж" уг үйлчилгээг ашиглах ёстой гэдгийг мартуузай.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Хэргийг нь гаргах хүндээ нэн хэрэгцээтэй уг вэбэд Unread-н зүгээс 6 оноо өгч байна.

ВЭБЭД ЗОЧЛОХ

Та www.mailinator.com хаяг руу зочилж, уг үйлчилгээг сонирхоорой.


Хэрвээ Mailinator таалагдвал бусдад санал болгохоо мартуузай. Мөн ийм төрлийн өөр үйлчилгээ мэдэх бол бидэнтэй хуваалцаарай.

21993   4


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.