Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 22, 2019

"Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж" эвентийн тухай

Технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үед аливаа байгууллага, хувь хүмүүсийн бизнесээ амжилттай авч явах нэг түлхүүр нь дижитал орчинд ажиллах чадвар болоод буй. Өнөө цагт оффисын ажилтнууд энгийн хэрэглээний програмуудаас гадна харилцааны, төлөвлөгөөний, багийн ажиллагааны гэх мэт төрөл бүрийн програм, төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглаж сурах ёстой болж байна. Хурц өрсөлдөөнт энэ цаг үед хэн хамгийн түргэн шуурхай, бүтээмж өндөртэй, хэмнэлттэй ажиллана, тэр бусдаас өндөр амжилт үзүүлэх боломжтой. 

Бизнесийн орчны өнөө цагийн шаардлагад нийцүүлэн “Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” эвентийг Microsoft-ийн Монгол дахь албан ёсны түнш “Эмпасофт” академи маргааш буюу 10-р сарын 23-нд зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаанд бизнесийн лидерүүд ба дотоод гадаадын менторууд оролцож, томоохон компаниудын төлөөллүүд дижитал шилжилтийг амжилттай хийсэн өөрсдийн туршлагаас хуваалцахаас гадна “Үүлэн технологийн орчинд хамтран ажиллах боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эвентийн агуулгад:

  • Дижитал орчинд байгууллагын соёлыг өөрчилсөн жишээнүүд
  • Дижитал орчинд ажиллах чадварлаг хүмүүсийг бэлтгэх, сургах боломжууд
  • Дижитал оффис, орчин гэж юу болох тухай илтгэлүүд
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдээс эхлээд томоохон групп компаниудын дижитал шилжилтийг хийж буй бодит кэйсүүд багтжээ.

Зочин илтгэгчид ба сэдэв

ОХУ-ын “Леоника Лабс” компанийн үүсгэн байгуулагч Леонид Шугуров: “Байгууллагууд дижитал шилжилт хийхдээ ямар алдаа гаргадаг вэ?”

“Эмпасофт” академийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан: “Ажилчдаа яагаад тасралтгүй сургах тухай”

“Мобинет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх: “Байгууллагад дижитал соёлыг хөгжүүлэх тухай”

БНЭУ-ын “TDPrasad Consulting” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Дурга Прасад Тади:“Клауд орчинд мэдээлэл технологийн засаглал яагаад чухал вэ?”

“Ландбридж” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаа: “Дижитал ажилтан гэж хэнийг хэлэх вэ?” сэдвээр илтгэл тавина.

Мөн энэхүү хуралд дэлхийд технологиор тэргүүлэгч Microsoft компанийн Бүс нутаг хариуцсан захирал Наталя Матассова хүрэлцэн ирж, байгууллагууд Microsoft-той хамтран дижитал шилжилтийг хэрхэн хийж болох тухай ярих юм.

Ташрамд дурдахад, зохион байгуулагчид "Inspire" эвентэд оролцогчдоос азтан шалгаруулж, Microsoft Office365 Home лицензийн нэг жилийн эрх бэлэглэх аж. Харин ирсэн бүх хүнд Office 365 Business Premium, Office 365 Business, Office 365 Business Essential багц тус бүрийн худалдан авалтад 5 хувийн хөнгөлөлт, Onboarding үйлчилгээг үнэгүй өгөх, Office365 Teams, Outlook, SharePoint, OneDrive, OneNote онлайн хичээлүүдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.

Үйл ажиллагаа 10-р сарын 23-нд 09:00 цагаас “Туушин” зочид буудалд эхэлнэ.

Эвент: https://www.facebook.com/events/2440467086069160/
Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/products/inspire

Холбоотой нийтлэлүүд

-Мэдүүштэй: Яг одоо бизнесээ Office 365 руу шилжүүлэх 5 шалтгаан + Мэргэжилтний зөвлөгөө
-Ажлын талбарт дижитал шилжилт хийх нь + Хэрэглээний програмуудад хэрхэн суралцах вэ?
-Дижитал хувьсал гэж юу вэ? + Байгууллагадаа дижитал шилжилт хийх 4 шалтгаан

9270   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.