Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 11, 2019

Water and Mining: Data Hackathon-д оролцохдоо юуг анхаарах вэ?

Дэлхийн хүн ам сүүлийн 500 жилийн дотор 14 дахин өсөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 240 дахин нэмэгдсэнээр бидний "цэнхэр алт" гэгддэг усны хэрэглээ тэр хэрээр өссөөр байна. Өнөөдөр Монгол Улсад нийт усны хэрэглээний тал хувийг газар тариалан, мал аж ахуйд хэрэглэдэг бол усан болон дулааны цахилгаан станц удаалж буй юм. Харин улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхайн салбарт усны хэрэглээний 16.8 хувийг ашиглаж байна. Бидэнд энэ мэт устай холбоотой мэдээлэл ил тод байгаа ч хүн бүр цэгцтэй мэдээлэл олж авч чадаж байгаа болов уу?
 
Энэ хүрээнд ус хэмээх шинжлэх ухааны сэдвийг баримтанд тулгуурлан олон нийтэд цэгцтэй, ойлгомжтой байдлаар хүргэж, устай холбоотой өгөгдлийн сан, шаардлагатай мэдээллүүдийг цэгцлэн боловсруулах зорилгоор Дэлхийн Банк Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ын Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр Unread Media-тай хамтран "Ус ба уул уурхай" сэдэвт дата хакатоныг 10-р сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар Инновацын Төвд зохион байгуулах гэж байна. Тиймээс уул уурхайн салбарын усны менежментийн асуудлуудыг цогцоор нь хэлэлцэн уралдах тус дата хакатонд оролцох хүсэлтэй залууст зориулан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Дата хакатон гэж юу вэ?

Хакатон нь богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олох явц гэж хэлж болно. Тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүс баг бүрдүүлэн, богино цаг хугацаанд өгөгдсөн датаг боловсруулж, шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх уралдаант үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд асуудлыг судлах, өгөгдөл дээр анализ хийх, шийдэл гаргах үйл явцтай болдог.

"Ус ба уул уурхай" дата хакатоны тухай 

Олон нийтэд хэрэгцээтэй устай холбоотой гол асуудлыг тодорхойлох замаар шаардлагатай хариулт өгч чадахуйц өгөгдлийн санг цэгцлэх, мэдээллүүдийг боловсруулан түгээгч дундын бүлгийн чадавхыг уралдаанаар дамжуулж бэхжүүлэх зорилготой тус дата хакатон нь уул уурхайн салбарын усны менежментийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудыг баримтанд тулгуурлан иргэд, олон нийтэд шинэлэг байдлаар хүргэх зорилготой юм. Энэ хүрээнд шинэ санааг нэвтрүүлэх, уралдаанаар дамжуулан дата өгөгдөлтэй ажиллах, бодит баримт дээр суурилсан мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна мэдээлэл технологи, инновацын чиглэлээр өндөр ур чадвартай дижитал бизнес эрхлэгчид, залуучууд, усны чиглэлийн эрдэмтэн, судлаачид, уул уурхайн компаниудын мэргэжилтнүүдийг хооронд нь холбох ач холбогдолтой.

Дата хакатоны дүрэм

Дата хакатон нь дэвшүүлсэн 10 асуудлын хүрээнд шинэ санаа, шийдлийг уралдуулах болно. Багууд доорх 10 сэдвээс 1 асуудлыг сонгон, 36 цагийн турш Улаанбаатар Инновацын Төвд байрлаж, сэдвийн дагуу нээлттэй датаг судалж, боловсруулан, асуудлыг шийдэх санаа гарган өрсөлдөх юм.

Оролцогч баг нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй байх ба веб хөгжүүлэгч, график дизайнер, сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнууд, судлаачид, дата аналистууд, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын залуучуудаас бүрдэнэ. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж дэмжих болно.

Дата хакатоны 10 сэдэв 

Шагналын сан 

I байр: ₮4,000,000 + Hub Innovation Center 3 сарын гишүүнчлэлийн эрх
II байр: ₮2,500,000
III байр: Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

бүртгэл 

Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Water and Mining: Data Hackaton FB хаягаар аваарай.

6976   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.