Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 11, 2019

Ажлын талбарт дижитал шилжилт хийх нь + Хэрэглээний програмуудад хэрхэн суралцах вэ?

Орчин цагт бид ажлын талбарт хэдэн настайгаасаа үл хамааран, технологийг сайтар эзэмшин, ажлаа явуулах хэрэгтэй болж байна. 2020 он гарахад л дэлхий дахинаа хөдөлмөрийн насны хүн амын 50 хувийг миллениалууд эзэлж, компаниудын 70 хувь нь хөдөлмөрийн уян хатан нөхцөлийг бий болгох төлөвтэй байгаа юм. Энэ удаагийн нийтлэлээр бид орчин цагийн мэргэжилтэн хүн онлайн орчинд хэрхэн ажиллах, ажиллахдаа юу юун дээр анхаарч байх хэрэгтэй талаар хэрэгцээт мэдээллийг хүргэж байна.

Дэлхий нийтээр байгууллагууд дижитал орчинд, дэвшилтэт програмууд дээр өдөр тутмын ажлаа явуулж, ажилтнуудаа заавал нэг танхимд хамт суулгалгүйгээр, холын зайнаас ч харилцах боломжийг бүрдүүлэн, ажлын арга барил ба орчноо өөрчлөх болов. Бүлгийн чатаар харилцаж, онлайн уулзалт, хурлыг зохион байгуулж, үр дүнтэй, аюулгүй хамтын ажиллагааг илүүд үзэх болохын хэрээр ажил эрхлэгчид шинэ технологиудад суралцаж, хүссэн платформоосоо хэрэгцээт аппуудаа удирдан, туйлын хялбараар ажиллах боломжтой болж байна. Энэ нь сүрхий ур чадвар гэхээсээ өнөө цагийн энгийн шаардлага болчихлоо. Хоёр жилийн өмнө гарсан Microsoft Teams програмыг л гэхэд өдөр бүр 13 сая хүн, долоо хоног бүр 19 сая хүн, нийт 500,000 гаруй байгууллагын ажилтнууд идэвхтэй ашиглаж буй статистик байна.

Оффисын програм хангамж

Оффисын програм хангамж нь хүн бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамгийн сайн туслагч гэж хэлж болно. Тэдгээр програмуудгүйгээр бид нүсэр их ажлуудыг түргэн шуурхай, хялбар, оновчтой гүйцэтгэх боломжгүй. Өдгөө энэ чиглэлийн програм, аппууд олноор бүтээгдэж, шинэчлэгдэж, улам боловсронгуй, ухаалаг, хялбар болж байна. Аливаа ажил эрхлэгчид текст буюу бичиг баримт боловсруулах, файл хадгалах, тооцоолол хийх, онлайн харилцаа тогтоох, илтгэл, танилцуулга бэлтгэх, дуу, дүрс, хөдөлгөөнт график хийх зэрэг өдөр тутмын ажилдаа төрөл бүрийн програм ашигладаг. Эдгээрийн дотроос сүүлийн үед хамгийн эрэлттэй нь Microsoft Office 365, Teams, Power BI, OneDrive, Planner зэрэг програмууд болно.

МЭДЭЭЛЭЛ АВАХ, ДАМЖУУЛАХ АППУУД

Өнөө цагт ажлын талбар дахь хамгийн үнэ цэнтэй зүйл бол мэдээлэл болсон. Мэдээллийг хэр хурдан авах, боловсруулах, дамжуулахаас тухайн ажилтны амжилт шалтгаалах болсон. Энэ тал дээр бидэнд сонголт асар их бий. Гагцхүү зөвийг нь сонгож, сайн ашигладаг байх хэрэгтэй. Цөөн хэдэн жишээ дурдвал:

  • Нийгмийн сүлжээний сайтууд (Twitter, Instagram, LinkedIn)
  • Шуурхай мессеж илгээх аппууд (Messenger / Whatsapp / Viber / Slack)
  • Видео, аудио хурал хийх үйлчилгээ (Skype / FaceTime / Appear.in)
  • Шууд дамжуулалт (Facebook, YouTube)
  • Блог (Medium, Wordpress)
  • Влог (YouTube, Facebook, Instagram)
  • Имэйл (Gmail, Outlook, Yahoo)

Онлайн орчны аюулгүй байдал

Онлайн орчинд ажиллах нь олон зүйлийг хөнгөвчилж байгаа ч онцгой анхаарах ёстой зүйлс цөөнгүй бий. Үүний нэг нь мэдээллийн аюулгүй байдал юм. Өөрөөр хэлбэл хувийн мэдээллээ бусдад алдах явдал онлайн орчинд байнга болж байдаг. Бидний интернетэд хийдэг үйлдэл бүхэн цаанаа ул мөр, датаг үлдээж байдаг бөгөөд үүний улмаас хувь хүн гэлтгүй байгууллагууд мэдээллээ алдах, халдлагад өртөх явдал тохиолдоно. Тиймээс онлайн орчинд аюулгүй зөв ажиллаж, мэдээллээ хамгаалах тал дээр ойлголт сайтай, юу хийхээ мэддэг байх ёстой юм.

Интернетийн зохистой хэрэглээ (Netiquette)

Netiquette бол онлайн орчинд ажиллагсад, интернет хэрэглэгчдийн дагаж мөрдвөл зохих дүрэм, чадваруудын талаарх цогц ойлголт гэж болно. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарласан Виржиниа Шэгийн “Netiquette” номоос онлайн харилцаа, үйлийн талаарх зарим дүрмийг танилцуулъя.

  • Бодит амьдрал дээрхтэй ижил зан үйлийн стандартыг дагаж мөрд. Ёс зүй, хэм хэмжээ гэдэг онлайн орчинд ч хамаатай.
  • Цахим орчинд хаана байгаагаа мэддэг байх. Жишээлбэл, LinkedIn шиг мэргэжлийн сүлжээний сайт дээр Facebook-ийн сэтгэгдлийг бичих нь зохисгүй юм.
  • Бусад хүмүүсийн цаг хугацааг хүндэтгэх. Имэйлийн хариуг түргэн шуурхай илгээх гэх мэт.
  • Экспертүүдийн мэдлэгийг хуваалцах. Интернет бол мэдээлэл хуваалцах платформ тул өөрийн мэдлэг, мэдээллээ үнэн зөвөөр хуваалцахаас бүү ай.
  • Бусад хүмүүсийн хувийн нууцыг хүндэтгэх.

Манай улсад энэ жишгээр дижитал орчинд ажиллаж буй томоохон корпораци, стартап компаниуд олон бий. Тэдний 100 гаруй нь хэрэглээний програмуудынхаа лицензийг Microsoft-ийн Монгол дахь албан ёсны түнш Эмпасофт компаниас худалдан авч, дагалдах үйлчилгээний дагуу амжилттай нэвтрүүлж, ажилтан, албан хаагчдаа Эмпасофт Академид сургадаг байна.

Танай байгууллага ч гэсэн энэхүү дижитал шилжилтийг хийж, бүтээмжээ өндөрсгөхийг хүсвэл хэрэгцээт програмуудаа судалж тогтоон, түүнийгээ хэрэглээ болгох нь чухал юм. Жишээлбэл, ажилтнууд хоорондоо файл солилцох ажлыг хөнгөвчлөхийг хүсвэл SharePoint, OneDrive for Business програмуудыг ашиглан, үйл ажиллагаагаа хавьгүй хялбар явуулах боломжтой. Үүнээс гадна ажилтнуудыг хоорондоо түргэн шуурхай харилцаж, ажлын бүтээмжээ өндөрсгөөсэй гэж хүсвэл Teams, Yammer зэрэг апп-ийг хэрэглэвэл тохиромжтой. Энэ мэтчилэн технологийн асуудлуудаа үр дүнтэй шийдвэрлэхийг хүсвэл та байгууллагынхаа ажилтнуудыг сургалтад хамруулаарай.

Эмпасофт Академийн хувьд олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Үүнд мэдээлэл технологийн засаглал, аудит, хөгжүүлэлт, дата анализ, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглээний програм, сервер, сүлжээ зэрэг чиглэлүүд багтдаг байна.

Мөн тус компани нь олон улсын түвшинд, мэргэжлийн инженерүүдийг бэлтгэхийн зэрэгцээ мэдээллийн технологийн салбарт хөрвөн ажиллах сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгч, хамгийн эрэлттэй ажлын байруудад зуучлах үйлчилгээг нэвтрүүлэх гэж буй гэнэ. Үүнээс гадна технологийн чиглэлийн олон улсын шалгалтуудыг дотоодод авах төвтэй учраас мэргэжлийн сертификаттай болохыг хүссэн хүмүүс заавал гадаад явах шаардлагагүй юм. Хэрэв та хувиараа, эсвэл байгууллага, хамт олноороо орчин үеийн програмуудыг сайтар эзэмшихийг хүсвэл тус байгууллагад хандаарай.

7036   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.