Технологийн салбар өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж шинэ боломжуудыг бий болгосоор, бидний хэрэглээ ч хувьсан өөрчлөгдсөөр байна. Дуртай нэвтрүүлэг, хүссэн киногоо үзэхийн тулд цаг хугацаа орон зайд баригдан хүлээдэг байсан үе ард хоцорч, өдгөө бид OTT стриминг үйлчилгээ үзүүлэгч вебсайт болон аппликейшнүүдээр дамжуулан хүссэн цагтаа, дэлхийн хаанаас ч дуртай кино контент, телевизийн сувгуудаа үздэг болжээ. Ингээд та бүхэнд хэрэглээнд нэвтрээд удаагүй ч App Store болон Play Store-д таталтын тоогоороо сүүлийн таван 7 хоногийн турш тэргүүлж буй SkyGO апп-ийг онцлон танилцуулъя. 

Яагаад хэрэглэх ёстой вэ?

Та зав, чөлөөтэй үедээ өөрт таалагдсан видео контентыг гар утас, таблет, компьютер зэрэг хүссэн төхөөрөмжөөсөө үзэхийг шууд хүсдэг бол SkyGO апп яг тохирно.

Видео стримингийн үйлчилгээний гол тоглогчдын эгнээнд хэдийн нэгдсэн SkyGO апп-ийн видео сангаар дамжуулан инээдмийн, адал явдалт, уянгын, сонгодог, хүүхдийн гэх олон сонголт бүхий кино контентыг англи, монгол дуу оруулга, хадмал орчуулгатайгаар үзэх боломжтой. Мөн дотоод, гадаадын шилдэг телевизийн сувгуудыг шууд болон нөхөж үзэхээс гадна ухраах, зогсоох нэмэлт үйлдлүүдтэй.

Ямар онцлог, давуу талтай вэ?

SkyGO апп-ийн видео санг онцлохгүй байхын аргагүй. Үзэгчдийн хүртээлд нийцсэн дотоодын болон дэлхийн шилдэг кино студиудын бүтээсэн видео контентуудаар сангаа баяжуулан, тогтмол шинэчилдэг аж. Сонирхуулахад, тус видео санд шинээр нэмэгдэн орсон шилдэг бүтээлүүдээс онцолбол, үзэгчдийг "байлдан дагуулж" буй, “Fantastic” продакшны бүтээсэн “37-р точка” цувралыг хэлж болно. Шинэхэн кино контентуудаас гадна, супер баатруудын цувралууд болон Харри Поттер, Twilight, Карибын тэнгисийн дээрэмчид, Хоббит зэрэг сэтгэлд хоногшсон олон цувралаас сонголт хийх боломжтой. Оскарын наадмын бүх цагийн шилдэг бүтээлүүд ч багтжээ.

Видео санд байршсан бүтээлүүдийн ангиллыг үзэгч сонголтоо хийхэд ойлгомжтой, хялбар байдлаар шийдэж өгсөн нь олзуурхууштай. Үүнээс гадна видео санд байршсан бүтээлүүдийн тухай товч тайлбар, трэйлэр болон бусад ерөнхий мэдээллүүдийг үзэн, хэрэглэгчдийн өгсөн үнэлгээг харж болдог нь сонголтыг хялбарчлах аж. Мөн өөрийн үзсэн видео контентод үнэлгээ өгч болно.

Апп-ийн нэгэн чухал хэсэг нь дотоод, гадаадын топ телевизүүдийн эфирийг шууд үзэх боломж юм. Хэрвээ та тухайн үеийн телевизийн нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол 72 цагийн дотор ухрааж, нөхөж, зогсоон үзэж болно. Телевизүүдийн шууд эфирийг хөтөлбөрөөс нь харж байгаад сонгон үзэж болох юм. Мөн нөхөж үзэх телевизийн нэвтрүүлгүүдийг төрлөөр нь ангилж өгсөн байдаг нь хэрэглэхэд тун хялбар шийдэл болжээ.

SkyGO апп нь гэр бүлээрээ шимтэн үзэхэд тохиромжтой төрөл бүрийн кино багцуудтай бөгөөд хүүхдийн үзэх контентуудыг хянах зорилгоор насны хязгаарыг тогтоожээ. Мөн хүүхэд багачууддаа зориулан дэлхийн шилдэг 90 гаруй хүүхдийн киног үнэгүй хүргэж байгаа аж. Хүүхдийн кино багцад Пэппа тоорой, Поророгоос эхлээд багачуудын шимтэн үздэг маш олон кино багтаж байна.

Харин видео сангийн бүтээлүүдийг түрээслэн үзэхдээ ХААН банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны төлбөрийн карт, QPay систем болон Lend хэтэвчийг ашиглан төлбөрөө хийх боломжтой. Банкны төлбөрийн системээс гадна Скайтелийн цэнэглэгч карт болон дугаараар, урамшууллын кодоор цэнэглэлт хийж болно. Мөн тун удахгүй SkyGO цэнэглэгч картууд Shoppy.mn-ээр худалдаалагдаж эхлэх юм байна. Ингэснээр гадаадаас шууд төлбөрөө төлөн үзэх боломжтой болох нь ээ.

Апп-ийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал өндөр тул видео контент захиалж, төлбөрийн хүсэлт илгээх бүрдээ нууц үгээ оруулж, баталгаажуулдаг байна. Мөн видео сангийн бүтээлүүдийг тоглуулах явцад Screenshot, Screen Record хийх боломжгүй гэнэ. Энэ нь зохиогчийн эрх бүхий оюуны өмчөөр баталгаажсан уран бүтээлийг хүндэтгэж буйн илрэл билээ.

ямар сул талтай вэ?

SkyGO апп-ийн ихэнх видео контентууд болон кино багцууд төлбөртэй. Гэвч энэ нь үзэгч танд хүрч буй оюуны бүтээлүүдийн өртөг, зардлыг үнэлж буй хэрэг тул та бүхнийг бусдын оюуны өмчийг хүндэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн гадаадаас SkyGO апп-аар кино, контентууд үзэх тохиолдолд зөвхөн монгол бүтээлүүдийг үзэх боломжтойг сануулж байна.

Вебээр зочлох: https://www.skygo.mn