Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 07, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК

Байгууллагын нэр: АНУН ХХК
Байгуулагдсан он: 1997 
Үйл ажиллагааны чиглэл: Тавилгын худалдаа, үйлдвэрлэл 
Ажилтны тоо: 80+ 
Хаяг: ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, MCS АНУН төв 
Вэбwww.anun.mn
Сошиал хуудас: Facebook

яагаад сонгох болов? 

"Pinterest" шиг гоёмсог оффистой, тавилгын хамгийн том бөгөөд ууган компаниудын нэг "АНУН" ХХК нь манай өнгөрсөн жилийн жагсаалтад багтаж байсныг санаж буй биз ээ. Тэгвэл тэд энэ жил оффисоо шинэчилж өргөтгөн, тавилгын үзүүлэн (showroom), үйлдвэрлэл, оффисын хослолыг бүрдүүлсэн өвөрмөц ажлын орчинг бий болгосноороо манай жагсаалтад дахин багтсан юм.

"АНУН" өнгөрсөн долоо хоногт энэхүү шинэчилсэн оффисоо "нээсэн" нь манай жагсаалттай ч сайхан давхацсан хэрэг болов. Тавилга хэмээх хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг, интерьерийн хамгийн чухал бүрэлдэхүүнийг санал болгодог тэд өөрсдөө ямар орчинд ажилладгийг одоо сонирхоцгооё.

ажлын орчин 

“АНУН” төвд гэр ахуй болон оффисын тавилгын үзүүлэн байрладаг учраас та төрөл бүрийн оффисын тохижилтын шийдлийг нэгэн дээвэр доороос харах боломжтой. Харин хойд хэсэгт тавилгын үйлдвэрлэлийн хэсэг байрлаж, будаг нь ханхалсан шинэхэн тавилгууд хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болох аж. Харин барилгын дээд давхарт шинэ санаа, шийдлийг уралдуулах АНУН-ы уран бүтээлчид байрлан жинхэнэ оюуны үйлдвэрлэлийг өрнүүлнэ. Эрч хүч, урам зоригоор ажлын орчноо дүүргэнэ хэмээн компанийнхаа брэнд өнгийг оффисын шалнаас тааз хүртэлх бүх тохижилтод шингээж өгсөн нь нүд баясгаж сэтгэл сэргээх аж.

“АНУН”-ы хамт олон өөрсдөө оффисын соёлыг түгээж, үлгэр жишээ байх ёстой гэдгээ ухамсарладаг. Сүүлийн үеийн залуус аль болох чөлөөтэй уур амьсгал, орчинд ажиллахыг илүүд үздэг болсон учраас 700 м2 орчинг ажилтнууд амралт, чөлөөт цагийг таатай өнгөрүүлэхэд зориулж тохижуулсан байна.

байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт

“АНУН” компанийн хувьд ажилтнууддаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, дотоод болон гадаад сургалтуудыг идэвхтэй зохион байгуулан ажилладаг. Хамт олны халуун дулаан, нээлттэй уур амьсгал бүхий дотоод соёлыг бүрдүүлэхийг зорин ажилладаг бөгөөд нэг нэгийнхээ баяр жаргалтай үед ч, тусламж хэрэгтэй үед ч хамт байж, бие биеэ сэтгэл санаагаар дэмжиж урамшуулдаг уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаардгаа тэд ярьж байсан юм.

Тэрчлэн энэ сэдвээр яриа өрнүүлж, багийн ажиллагаа, ойлголцол, ил тод байдал зэрэгт өндөр ач холбогдол өгдгийг нь мэдэж авлаа. Тодорхойгүй байдал гэдэг оффисын ажилтнуудыг стрессдүүлдэг нэг гол хүчин зүйл болохоор байнга мэдээлэл солилцдог, асуудлыг тулж шийддэг сэтгэлгээг хөхиүлэн дэмжих нь чухал билээ. Энэ тал дээр АНУН-ынхнаас үлгэр жишээ авууштай.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.Лхагвацэрэн

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

11082   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.