Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 05, 2019

Суутнуудын кофе уух хачирхалтай дадлууд

Зуны халуун өдрүүдэд хүйтэн мөстэй кофе уунгаа өөрийгөө цэнэглэж, эрч хүчээр дүүрэн өглөөг эхлүүлэхийг хүсэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Тиймээс ч кофе шопт бичсэн зохиол, тэмдэглэлүүд, кофе уунгаа бичсэн хөгжим, аялгуунууд, кофе амтлангаа бодож олсон шинэ санаа сэдлүүд дэлхийн түүхийг эргүүлж, хүн төрөлхтний зам мөрийг өөрчилж байсан тохиолдол олон бий. Дэлхийн түүхийг өөрчилсөн тэдгээр хүмүүсийн амьдралд кофе хэр чухал орон зайг эзэлж байна бол? Энэ асуултыг хариултыг өгөхөөр бид энэ удаа суут ухаантнуудын кофе уух хачирхалтай дадлуудыг онцлон хүргэж байна. 

КОФЕНЫ тухай товчхон

Кофе нь хамгийн алдартай ундаа бөгөөд дэлхий дээр жилд 400 тэрбум аяга кофе зарагддаг байна. Эмэгтэйчүүдэд кофе тайвшруулах нөлөө үзүүлдэг бол, эрчүүдэд ажлын эрч хүчээ нөхөхөд тусладаг аж. Гэсэн хэдий ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн кофе уух дундаж хэмжээ ижилхэн 1,6 аяга байдаг нь сонирхолтой. Мөн нийт кофе хэрэглэгчдийн 65 хувь нь өглөөний цайн үеэр, 30 хувь нь оройн хоолны үеэр кофе уудаг байна. Ийм ч учир бид барууны кинонуудаас өглөө кофе авахаар урт дараалал үүсгэн зогссон хүмүүсийг олж хардаг. Кофег худалдаж авахын тулд заавал ямар үрээр хуурч, юу юу хольж хийснийг нь мэдэх хэрэгтэй. Ингэснээр өөрийн хүссэн амтыг амтлаж чадна.

Кофег үрээр ангилах нь:

Та гайхаж магадгүй юм. Гэхдээ энэ дэлхийд ердөө хоёр кофены үрийн гол төрөл байдаг. Энэ нь Арабика болон Робуста. Өөр өөр нэртэй үрүүд байдаг ч эдгээр нь энэ хоёр үрний өөр сортууд юм. Газар зүйн байрлалаас болж өөрөөр нэрлэгдэх тохиолдлууд бас бий.

  • Робуста - Энэ төрлийн үр нь нам дор газар ургадаг, өсөлт нь хурдан, хортон шавжид идэгдэх нь бага байдаг. Иймд энэ төрлийн үрний ургацыг өндөр авдаг бөгөөд үнэ нь хямд байдаг. Робуста нь Арабика үрээс илүү их койфены агууламжтай төдийгүй, хурц үнэртэй байдаг байна.
  • Арабика - Энэ төрлийн үр бол тансаг, өндөр зэрэглэлийнх ажээ. Кофейны агууламж нь Робустагынхаас даруй хоёр дахин бага байдаг. Арабикагын амт, үнэр нь илүү зөөлөн байдаг. Ихэнх Арабика үрийн соортууд ихэвчлэн бүс нутгийн нэртэй байдаг. Энэ нь тухайн ургамал ургадаг газрын нэр юм.

Кофег амтаар ангилах нь:

Олон төрлийн кофе байдаг ч бид хамгийн нийтлэг кофены төрлүүдийг орууллаа.

  • Американо - Энэ төрлийн кофег найруулахад хамгийн амархан. Та нэг шот эспрессо дээр халуун ус нэмж хийх хэрэгтэй. Американо гэж нэрлэсний учир нь Америкийн цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны үед кофегоо хурдан дуусгахгүйн тулд арвилан энэ аргаар уудаг байжээ.
  • Латте - Зөөлөн амттай учир кофены төрлөөс хамгийн алдартай нь Латте. Орцонд нь нэг шот эспрессо хөөрүүлсэн сүүн хамтаар ордог.
  • Каппучино - Нэг шот эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлсэн сүү гэсэн гурван орцоос бүрдэнэ.
  • Эспрессо - Өндөр темпартурт буцлаж буй усыг кофены нунтаг үрийн хамт хандлаж бэлтгэдэг.
  • Мока - Энэ бол Латте дээр шокладны нунтаг сироп нэмсэн хувилбар юм.
  • Ирланд - Энэ төрлийн кофенд эспрессо, сүү, элсэн чихэр нэмээд виски ордог. Кофе шофуудад бараг байдаггүй ч ресторануудад элбэг байдаг.

Людвиг Ван Бетховен

Тэрбээр кофег маш ихээр хэрэглэдэг байсан бөгөөд өөрийн гэсэн нарийн стандарттай байжээ. Түүний стандарт бол аяга кофе тус бүрд яг 60 ширхэг кофены үр орсон байх. Түүний намтарт бичсэнээр нэгэн удаа үйлчлэгчээсээ кофенд нь яагаад 60 үр ороогүй талаар ууртайгаар асуусан гэж онцолсон байдаг. Тэрбээр тоонд найддаг нэгэн бөгөөд өөрийн уран бүтээлүүдээ ч тоогоор нэрлэдэг байжээ.

Бенжамин Франклин

Бенжамин Франклин кофе шоп тренд болохоос хэдэн зуун жилийн өмнө кофе шопд тухлах дуртай байжээ. Тэрбээр Лондонд амьдарч байх үедээ үргэлж кофе шопд улс төрийн уулзалт хийж, шатар тоглон, найзуудтайгаа уулздаг байсан аж. Бенжамин Франклин дүүдээ явуулсан алдарт захидлаа өөрийн хамгийн орох дуртай Лондон дахь кофе шоптоо бичин илгээж байжээ. Тэрбээр жирийн нэг кофе хэрэглэгч байгаагүй төдийгүй өөрийн гэсэн кофены үр борлуулах бизнестэй байжээ.

Волтейр

Алдарт “Кандед” философийн романыг бичсэн энэ эрхэм магадгүй түүхэн дэх кофенд хамгийн ихээр донтсон хүмүүсийн нэг байж болох юм. Учир нь, тэрбээр өдөрт 40-50 аяга кофег шоколадтай хольж уудаг байжээ. Волтейрын эмч түүнд энэ кофены замбараагүй хэрэглээ түүний аминд хүрнэ гэж анхааруулдаг байсан ч Вольтейр 80 насалжээ.

Сёрен Кьеркегер

Данийн философич Сёрен Кьеркегер кофегоо бусад хүний бэлтгэж заншсанаас тэс өөрөөр бэлтгэдэг байжээ. Тэрбээр аягандаа элсэн чихэр овоолж дээрээс нь өтгөн нь хар кофе хийж уудаг байсан байна. Сонирхолтой нь, зөвхөн кофенд зориулсан нийт 50 аягатай байжээ. Кьеркегер нарийн бичгээрээ тэдгээр аяганаас сонгуулж, сонголт хийх бүрд нь яагаад тэрхүү аягыг сонгосон талаар философийн тайлбар өгдөг байсан аж.

Теодер Рузвельт

АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодер Рузвельт өдөрт ойролцоогоор гурван литр кофе уудаг байжээ. Тэрбээр нэг аяга кофенд 5-7 халбага элсэн чихэр хийдэг байсан гэнэ. Энэ дадал нь аажмаар даамжирч хэт их чихэр хэрэглэх болжээ.

Л. Франк Баум

Гайхамшигт Оз буюу Маргад Эрдэнийн хотын шидтэнг бичсэн агуу зохиолч Л. Франк Баум өглөө бүр 4-5 аяга чихэртэй кофе уудаг байжээ. Тэрбээр өдөр бүр өглөөний цагаа яг 8 цагт уудаг байсан бөгөөд энэ үеэр ажлын бүтээмж нь хамгийн өндөр байдаг байжээ.

Кофе уух нь 

Мянга гаруй жилийн өмнө хүн төрөлхтний хэрэглээ болсон кофе нь өдгөө дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний хоёрдугаарт буюу газрын тосны дараа жагсаж, шинэ мянганы залуус төдийгүй алдартан суутнуудын “хайрлан” уудаг онцгой хэрэглээ болжээ. Өнгөрсөн онд гэхэд дэлхий даяар кофены үйлдвэрлэл 151 тэрбум ам.долларын ашиг олсон аж. Манай улсын хувьд “Монголиан маркетинг консалтинг”-аас хийсэн судалгаагаар нийт хүн амын 53 хувь нь буюу 984 мянган иргэн кофе хэрэглэж байна.

Ийнхүү манай улсад кофены хэрэглээ жилээс жилд өсөж, түүнийг амтлан хэрэглэх соёл түгэн дэлгэрсээр байна. Энэ хүрээнд бид жилдээ 10 гаруй улсаас кофе импортлохоос гадна олон улсын франчайз кофе шопууд үүд хаалгаа нээн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тухайлбал, кофены арабика болон робуста төрлийн шилмэл үрийн хослол бүхий кофег санал болгодог Circle K дэлгүүрийн американо кофе гэхэд маш тэнцвэртэй өтгөн өрөм бүхий какаоны амт давамгайлсан учраас дундаж болон хатуу кофе сонирхогчдод тохиромжтой ажээ.

Өдгөө дэлхийн 25 оронд 14 мянга орчим салбартай тус брэнд нь өдөр бүр 600 мянган аяга кофег дэлхийн өнцөг булан бүрт дэлгүүр дээрээ бутлан хэрэглэгчдэдээ өгдөг ажээ. Тэд өөрсдийн дэлгүүр дээрээ буталж, чанах шинэхэн, баялаг амттай кофегоо хямд үнээр 24 цагийн турш санал болгож байгаа нь кофены соёл суралцаж буй бидний хувьд харьцангуй хямд үнээр чанартай кофег амтлах боломжийг олгож байна. Сircle K дэлгүүрийн кофег худалдан авахдаа сахар орлуулагч, бор сахар, сүү зэргээс өөрийн сонголтоор авч хэрэглэх боломжтой юм билээ.

13157   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.