Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 25, 2019

Апп тойм: Jango Radio - Чих мялаах интернет радио

Дулаан улирал ирчихсэн, нэг л хөгжимлөг мэдрэмж төрж байна уу? Бороо шивэрсэн, нар ээсэн энэ өдрүүдэд амарч суухдаа сонсох, эсвэл хөгжмийн фестивалиудын халаалт болгон сонсох дуунуудаа жагсааж амжсан уу? Мэдрэмжээ дуугаар илэрхийлмээр байвч тохирох хөгжмийг олохгүй үе тохиолдож байсан уу? Эдгээрийн аль нь ч бай, та одоо танилцуулах Jango Radio-г туршаад үзээрэй. Төрөл төрлөөр нь ангилсан 30 сая дууны сантай, үнэгүй сонсох боломжтой энэ апп танд хань болж чадна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Анхнаасаа л шуугиан тарьсан Woodstock хөгжмийн фестиваль 1999 онд тав дахь удаагаа зохион байгуулагдсан юм. Тухайн үед MTV-ийнхэн тоглолтыг бүрэн бичиж, төлбөртэйгөөр эфирт цацаж байлаа. Энэ бол хөгжмийн түүхэн дэх анхны стрийминг үйлчилгээ байсан гэдэг. Jango Radio-ийн хөгжүүлэгчид аль болох баялаг сантай, үнэ төлбөргүй стрийминг апп-ийг бий болгохоор 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тухайн цаг мөчийн цаг агаарын байдал, сэтгэл зүйн төлөв зэргээс шалтгаалан нэг төрлийн, нэг хэмнэлтэй дуунуудыг сонсоод л баймаар санагдах үе байдаг. Гэвч ажил ихтэй үед, олон нийтийн газар явж байхдаа дуу хайж, шилж сонгоно гэдэг төвөгтэй. Энэ үед Jango Radio дээр тухайн үеийн мэдрэмж буюу хиймээр байгаа зүйлээ сонгоод тохирох дуунуудыг хүссэн хугацаагаараа сонсох боломжтой. Уг апп ерөнхий ангилал дотроо 5-6 дэд цэстэй буюу сонголт сайтай. Жишээ нь: “Workout” буюу "Дасгал" цэс рүү ороход бүжигтэй дасгал (Dance Workout), кроссфит хийх (Crossfit Rage) гэх мэт, “Хайр” буюу "Love" цэсэнд өсвөр насны хайр (Teenage Love), салалтын дуу (Breakup song) гэх мэт олон дэд төрөл бий. Үр бүтээмжтэй ажиллахад зориулсан "Анхаарлаа төвлөрүүлэх"(Focus) цэсэнд гүнзгий төвлөрөх (Deep Focus), ажиллах үеэрээ тавих поп (Workday Pop) тэргүүтэй олон ангилалтай. Жишээ нь, Workday Pop руу ороход “Lauv - I’m so tired”, “Ava Max - Sweet but psycho” гэх мэт намуухан, эрч хүчтэй хэмнэлүүдийг хольсон дуунууд явна.

Тоглолт гэдэг тайзнаас уран бүтээлчийг амьдаар сонсохоос гадна, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, үзэгчдийн уур амьсгалыг мэдэрч болдгоороо онцлог байдаг. Тэгвэл Jango Radio-оос Coachella, EDC Vegas, Lollapalooza зэрэг хөгжмийн фестивалиудын дуунуудыг бодит шуумтай нь сонсох боломжтой байдаг нь онцлууштай

Түүнчлэн 1960-2010 он хүртэл арав, арван жилээр нь тухайн цаг үеийн хит дуунуудыг сонсох боломжтой нь сонирхол татсан. Мөн нэг уран бүтээлчийн нэрийг бичээд, түүнтэй ижил төрлийн уран бүтээлчдийн дуунуудыг сонсох боломж бий.

Яагаад алгасах ХЭРЭГТЭЙ вэ?

Хэрвээ та дуунуудыг давтан давтан сонирхолтой дуртай бол жаахан тохиромжгүй апп. Радио гэж буй тул буцааж эхлүүлэх, дахин тоглуулах товч энэ апп-д байхгүй. Like товч байх бөгөөд энэ нь харин Playlist дундуур таалагдсан дуугаа 1-3 удаа сонсох боломж олгоно. Гэхдээ дууны жагсаалт харагдахгүй гэдгийг онцолъё.

Мөн дууны нэрээр хайлт хийж болдоггүй нь хөгжмийн стрийминг үйлчилгээний бусад апп-уудтай харьцуулахад сул тал болно. Дээр дурдсанчлан баялаг ангилалтай ч дууны хэмнэлээс шалтгаалан сонгох болохоор хөгжмийн хорхойтнуудад бага зэрэг уйтгартай санагдаж мэдэх юм. Гэхдээ сэдвээр нь ангилж болдог бусад стрийминг апп-ууд төлбөртэй гэдгийг санаарай.

Холбоотой нийтлэлүүд

Хөгжмийн хорхойтнуудын мэдүүштэй 5 веб
АПП ТОЙМ: HI FI MUSIC - Хөгжимтэй үргэлж хамт
Ажлын бүтээмжид хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?

Татаж авах

3650   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.