Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 18, 2019

Апп тойм: Magnus - Уран зургийн мэргэжилтэн болцгооё

Дотно хөрөг, байгалийн сайхан, гоо үзэсгэлэн, домог төсөөллөөс эхлээд бодолд багтахаас багтахгүйг хүртэл хүн төрөлхтөн бэхээр дүрсэлж иржээ. Өнгө будаг, өгүүлэмжийн найрсал нийцлийг хараад дүрслэх урлагийн хорхойтон биш байсан ч “Яасан сайхан зураг вэ?” гэж хэн бүхэн алмайрдаг шүү дээ. Уран зураг хараад ийм бодол төрсөн үед Magnus апп танд тусалж тухайн зургийн мэдээллийг хялбархан өгөх болно. Энэ бол яг л “уран зургийн Shazam” юм. Ээж нь музейд Леонардо Да Винчигийн зургийг үзэж явахад хэвлийдээ анх хөдөлж, алдарт зураачтай төстэй нэртэй болсон Леонардо Ди Каприо тус апп-ийн хувьцааг эзэмшин дэмжин ажилладаг.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Хэрвээ та дүрслэх урлагт дуртай бол энэ апп яриангүй таны сайн нөхөр болох болно. Дүрслэх урлагийн хорхойтон биш байлаа ч бидэнд сайхан зураг хараад арай дэлгэрэнгүй мэдээлэл авмаар санагдах үе бишгүй их тохиолддог шүү дээ. Magnus бидний өмнө танилцуулж байсан, дууг 20 секунд тоглуулаад л нэр, уран бүтээлч, үг зэргийг нь мэдэх боломжтой Shazam, Soundhound зэрэг апп-тай яг ижил зарчимтай. Аливаа дүрслэх урлагийн бүтээлээс 30х60 хэмжээтэй хэсгийг нь утсаараа даран апп-д оруулахад тухайн бүтээлийн нэр, эзэн, он зэргийг танд хэлж өгөх болно.

ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ? 

Тухайн бүтээлийн ерөнхий мэдээлэл гарч ирэхээс гадна аль галерей, музейгээс үзэх, худалдан авах боломжтой вэ гэдгийг ч хэлж өгнө. Тодруулбал, Берлин, Лондон, Лос-Анжелес, Нью Йорк, Парис, Сао Пауло гэх зургаан хотод үйл ажиллагаа явуулж буй дүрслэх урлагийн байгууллагуудын мэдээлэл энэ апп-д бүртгэлтэй юм. Тэгэхээр сонирхсон зургийн ерөнхий мэдээллийг авсны дараа тухайн зураачийн бүтээлийг хэдэн галерей хадгалж байгаа вэ гэдгийг цөөн секундын дотор мэдэж болно. Жишээ нь Франц зураач Теодор Жерикогийн “Медузагийн сал” зураг 2015 оноос Парис хотын Луврын музейд хадгалагдаж байгаа юм. Мөн тус зураачийн бүтээлүүд энэ хотын бас нэгэн алдартай музей болох Орсе музейд байдаг аж. Энэ мэтийг Magnus хэлж өгнө. Хайлтыг дахин шинээр эхлүүлье. 20 дугаар зууны Германы урлагийн гол хүмүүсийн нэг Эрнст Людвиг Кирхнэр “Берлиний гудамжинд” бүтээлээ 121x95 см хэмжээтэйгээр 1913 онд зуржээ. Энэ зураг 2006 оны 11 дүгээр наймнаас хойш Нью Йорк хотын “Christie’s” дуудлага худалдааны байгууллагад хадгалагдаж байгаа аж. Өдгөө “Берлиний гудамжинд” бүтээл 34 сая ам.доллароор үнэлэгдэж буй.

Зургийн мэдээлэл олдохгүй байх боломжтой юу гэж бодож байна уу? Мэдээж, олдохгүй байх тохиолдол гарна. Энэ үед тус апп дахь дүрслэх урлагийн судлаач 8-60 минутын дотор мэдээллийг шүүн, танд хариу хэлэх юм.

Урлагийн холбогдолтой аппууд дийлэнхдээ худалдан авах боломжийг олгоход гол анхаарлаа хандуулдаг. Харин Magnus апп-ийн хөгжүүлэгчид хувь хүн “урлагийн худалдаачин” болох боломжийг олгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрийн урласан буюу хадгалж байгаа бүтээлийн зургийг дараад My Art цэс рүү оруулж, зургийн баруун доод буланд байх үзэгний хэлбэртэй товчлуурыг дараад л үнийн саналаа цахим өгөгдлийн санд оруулах боломжтой юм.

Хөтөчөөс туршиж үзэх бол энд дараарай

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Зарим бүтээлийн гол дүрслэл, чухал обьект зэргийг оруулалгүй жижиг деталийн зургийг дарвал апп төөрөлдөх, будилах тохиолдол гарч байсан. Тухайлбал, Франц зураач Жак-Луи Давидын “Наполеоныг хаан ширээнд залах ёслол” уран зурагт шаргал болоод цагаан өнгө их хэмжээгээр агууллагддаг. Энэ бүтээл дэх ёслолд ирсэн зочдын хэсгийг ойртуулан зургийг нь дарахад бүтээлд давамгайлсан өнгөнөөс шалтгаалж герман зураач, гэрэл зурагчин Юургэн Теллерийн “Парадиз” цуврал гэрэл зурагтай андуурч байсан шүү. Зургаа эвтэйхэн дарах хэрэгтэй байх нь.

Дүрслэх урлагийн бидэнд улам ойртуулах Magnus апп-ийн талаарх сэтгэгдлээ та бүхэн бидэнтэй хуваалцаарай.

Татаж авах

3810   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.