Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 06, 2019

HUB Инновацын Төв нэг нас хүрэв + HUB-д чухам юу юу болдог вэ?

Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар ба Unread Media-ийн хамтран эхлүүлсэн HUB Инновацын Төв яг өнөөдөр нэг нас хүрч байна. Оюуны хэт цахин, инновацын үрийг тарих зорилгоор эхлүүлсэн энэ төв өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатарын залуу мэргэжилтнүүд, стартап компаниудын чуулдаг нэг гол цэг болсон билээ. Тухайлбал, 1000 гаруй залуус, 20 гаруй компанид таатай ажлын орчноор хангаж, инкубаторын 12 компанид дэмжлэг үзүүлэн хурдасгаж, 5 чиглэлийн шинэ коммюнитийг үүсгэжээ. Энэхүү нийтлэлээрээ бид HUB-д болж өрнөсөн тэмдэглүүштэй үйл явдал, арга хэмжээнүүд, сонирхолтой баримтуудыг эргэн сануулахын ялдамд зорьж ирсэн хүмүүст өсөж хөгжих ямар боломжуудыг санал болгодгийг дахин танилцуулахыг хүслээ. Мөн ойн хүрээнд HUB дээр энэ долоо хоногт зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэе.

Яг нэг жилийн өмнө: Гэрэл зургийн дуранд: Инновацийн төвийн нээлт
Мэдүүштэй: Дундын оффист сууж ажиллахын 10 давуу тал

hub ИННОВАЦЫН ТӨВ- 357 өдөр, 4998 цаг

HUB Инновацын Төв жилийн 365 хоногоос 357 өдөр, 4998 цагийн турш нээлттэй байж, 1000 гаруй залууст өөрийгөө хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх, санаагаа бодит ажил болгох боломжийг бүрдүүлж, 20 гаруй компанийг таатай ажлын орчноор хангажээ.

Залуус бужигнаж, санаа "чихэлдсэн" HUB-д бизнес, технологи, инновацын сэдэвт 150 гаруй арга хэмжээг зохион байгуулагдсан нь, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (S.T.E.M) чиглэлийн 5 коммюнити үүсэн бий болсон нь яг л анх байгуулагдсан зорилгодоо хүрч буйн, магад түүнээ давуулан биелүүлж буйн илрэл юм.

HUB community - S.T.E.m чиглэлийн 5 коммюнити

Инновацыг хөгжүүлэхэд S.T.E.M чиглэлийн мэргэжилтнүүд, тэдгээрийн нэгдэн нягтрал нэн чухал байдаг. Тэгвэл HUB дээр энэ салбарын мэргэжилтнүүд тогтмол уулзалдаж, нэг нэгнээ хөгжүүлэн, хамтдаа шинэ сонирхолтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, математикийн хичээлийн ач холбогдлыг таниулах зорилготой Math Matters, Machine Learning, AI сонирхогчид, хөгжүүлэгчдийн мэдлэг мэдээлэл солилцох платформ болох Machine Learning, AWS Mongolian Users - "Cloud Computing"-д тулгуурласан үйлчилгээ/технологиудыг ашиглагчдын мэдлэг туршлагаа солилцох Hacknight, технологийн чиглэлээр сурч байгаа залуучууд, хөгжүүлэгчдийн хоорондоо танилцах, мэдлэг туршлага солилцох React Native, оюутан сурагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, онол практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох Hardware Club зэрэг 5 коммюнити бий болоод байна.

hub coworking - гишүүдДЭЭ ЗОРИУЛСАН 5 эвент

Өндөр бүтээмжтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх таатай орчин, бүрэн цогц хэрэгсэл-үйлчилгээ бүхий HUB дундын оффис өнгөрсөн жилийн хугацаанд өглөөний 08 цагаас оройн 22 цаг хүртэл, долоо хоногийн, амралтын өдрийн, сарын зэрэг хэд хэдэн төрлийн багцыг санал болгож ажиллав. Манай коммюнити менежерүүдийн зүгээс таатай уур амьсгал бүрдүүлэх, гишүүдээ хөгжүүлэх зорилгоор Pitch&Match, HUB Talks, Meet&Greet, Netflix&Chips, HUB Tour зэрэг эвентүүдийг тогтмол зохион байгуулж, гишүүддээ 7 хоног бүр цахим товхимол алдалгүй илгээж ирсэн юм.

HUB incubator  - ЦЭНЭГ ӨГӨХ амжилтын хонх 

Бид дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ Амазонаас санаа аван НUB-д амжилтын хонхыг байршуулсан билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд бид инкубаторын компаниудынхаа томоохон амжилтыг тэмдэглэн тус хонхыг гурвантаа цохисон юм. Олон улсын зах зээлд нээлтээ амжилттай хийсэн Erxes.inc, "Бэлгэвчний АТМ" бүтээгдэхүүнээрээ "Шинэ санаа, шилдэг инновац" тэмцээний ялагчаар тодорсон Beelog, онлайн худалдаан зах зээлд нээлтээ хийж, хүргэлтийн хайрцгаа нэвтрүүлсэн Avlaa.mn-ийн амжилтыг бид гишүүд, бусад стартап компаниудынхаа хамтаар тус тус тэмдэглэв.

hub Event - КОММЮНИТИ МЕНЕЖЕРҮҮДИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ

HUB Инновацын Төв-ийн амжилтын нэг гол хүчин зүйл нь манай коммюнити менежерүүд юм. 23 коммюнити менежер маань ээлж ээлжээр зочлон ирэгсдэд төвөө танилцуулж, шинэ гишүүдийг элсүүлж, эвентүүдийг зохион байгуулж, үйл ажиллагааг тасалдуулалгүй авч явдаг. Тиймээс бүх гишүүд, компаниудынхаа өмнөөс энэ далимд коммюнити менежерүүддээ их талархаж явдгаа дамжуулъя.

Тэд маань бизнес, технологи, инновац, санхүү, маркетинг, хууль, төслийн менежмент зэрэг төрөл бүрийн салбарын уулзалт, хэлэлцүүлэг, демо өдөр, хакатон гэх мэт төрөл бүрийн 150 гаруй уулзалт, эвентийг амжилттай зохион байгуулсан юм.

Төгсгөлд нь, HUB Инновацын Төвийн нэг жилийн ойн баярыг тохиолдуулан энэ 7 хоногийн турш бид өдөр бүр сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж буйг дуулгахад таатай байна. Тиймээс энэхүү нийтлэлийг уншсан хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урья.

Та бүхэн төрсөн өдрийн бэлэг болгон ном, кофе зэрэг авчирвал баяртайгаар хүлээн авах болно шүү :)

ӨНӨӨДӨР БУЮУ 6 сарын 6-НД

Celebrating Talents | Meet & Greet:Д.Дэлгэрдалай (CEO, Coinseed)
Ойн хүрээнд зохион байгуулагдах "Meet & Greet" цувралын ээлжит зочноор АНУ-д 20,000 гаруй хэрэглэгчидтэй, крипто маркетийн Coinseed компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэлгэрдалай оролцож, өөрийн туршлагаас хуваалцаж, халуун дотно яриаг өрнүүлэх юм.

МАРГААШ БУЮУ 6 сарын 7-нд

Celebrating Innovation | Meet The Makers: Бүтээгчдийн Уулзалт
Техник хангамжийн мэргэжилтнүүд чуулж, мэдлэг туршлагаа солилцдог "Meet The Makers" уулзалтын хөтөлбөртэй танилцаарай:

НӨГӨӨДӨР БУЮУ 6 сарын 8-нд

HUB-ийн хамгийн том, ууган коммюнити болох AWS хөгжүүлэгчдийн "This Is My Architecture" цуврал арга хэмжээ 6-р сарын 8-нд болно. Уг арга хэмжээнд бизнесүүд өөрсдийн платформыг хэрхэн бий болгож, зохион байгуулсан тухай техникийн шийдэл, үр дүнгүүдийн талаар ярилцах юм.

10181   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.