Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 28, 2019

Сошиал хуудсуудаа үр дүнтэй удирдахад туслах 5 апп

Өнөө цагт хийж буй ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчлах гол суваг бол яахын аргагүй сошиал медиа болоод байгаа билээ. Тийм ч учраас компани, байгууллагууд сошиал медиа дээр хурдтай, үр дүнтэй ажиллах хариуцсан ажилтнуудтай болж буй. Өнөөдрийн нийтлэлдээ бид сошиал медиа менежерүүдэд үр дүнтэй, төлөвлөлттэй ажиллахад туслах 5 апп-ийг онцлохоор шийдлээ. Ерөөс сошиал медиа менежерүүд гэлтгүй сошиал медиа хэрэглэгч хүн бүр хэрэглэж болох хэрэгслүүд тул та бүхэн сонирхон уншаарай.

Hootsuite 

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2008
Татах: Вэб хуудас / iOS, Andriod

Сошиал хуудсуудыг удирдах аппууд дотроос хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Hootsuite юм. Дэлхий дахинд энэ апп-ийг 15 сая хүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Сошиал медиаг удирдах, нэг постыг олон сошиал хуудсанд зэрэг оруулах зэрэг шаардлагатай функцууд бүгд бий. Hootsuite-ийн хувьд постуудаа хянахаас гадна олон сошиал хуудасны Mention, Direct Message хэсгүүдийг шалгаж болдог. Нэг хэрэглэгч Facebook, Twitter, Instagram, LinkedIn-ээс гадна Wordpress, Tumblr, Evernote, Flickr зэрэг олон сошиал хуудсаа үнэгүй холбох боломжтой юм. Тус апп-ийг бүр ахисан түвшинд хэрэглэхийг хүсвэл Pro Plan хувилбарыг төлбөртэйгөөр хэрэглэж болох юм. Ташрамд сошиал медиагаа гойд анхаарч сайн ажиллахыг хүсвэл үнэгүй хэрэгслүүд тэр бүр таны хэрэгцээ шаардлагыг хангахгүй байж магадгүйг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Buffer

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2010
Татах: Вэб хуудас / iOS, Android

Buffer-ийг ашигласнаар Schedule хийх буюу оруулах постоо урьдчилан бэлдээд нийтлэгдэх хугацааг нь зоож болдог аппуудад төдийгүй Инстаграм, Твиттер зэрэг ийм функц байдаггүй аппуудад ч постыг урьдчилан бэлдээд нийтлэх цагийн хуваарийг нь оруулж болдог. Нийт 200 орчим сошиал хуудсанд нэгэн зэрэг пост хийж болдог. Мөн хараахан зураг, вэб холбоос зэргийг оруулаагүй байсан ч гэсэн, Edit хийх буюу засварлаж оруулах боломжтой юм. Unread урьд нь Buffer-ийг “Апп Тойм” буланд онцолж байсан тул дэлгэрэнгүйг ороод үзээрэй. Buffer олон постыг нийтэлж, хадгалж, нөөцөлж чаддаг ч апп дотроос контентыг түлхүүр үгээр хайж олж болдоггүй сул талтай.

TweetDeck

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2008
Татах: Вэб хуудас / MacOS, Android

Твиттерт постыг урьдчилан бэлдээд цаг зоох, хандалтаа хянах, яг одоо ямар сэдэв тренд болж байгааг мэдэх зэрэг олон үйлдлийг нэг дороос хийх боломжийг Tweetdeck олгоно. Ашигласан хаштагийг чинь хэдэн хүн хэрэглэж, хэдэн хүн даран сонирхсон зэргийг хүртэл мэдэх боломжтой. Tweetdeck-д эдгээр мэдээллийг олон багана үүсгэн харж болдог нь хэрэглэхэд хялбар, цэгцтэй байдлыг үүсгэдэг. Бас өөрийн дагахыг хүсэж буй хүмүүсийн нэрсийг оруулснаар тэдний жиргээг тусдаа баганаас цаг алдалгүй унших давуу талтай. Хэрвээ та Твиттерийг идэвхтэй ашигладаг бол, мэдээлэл хурдан авах шаардлагатай байдаг бол, олон хуудас удирддаг бол Tweetdeck танд яг тохирно.

IFTTT / If This Then That

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2010
Татах: Вэб хуудас / iOS, Andriod

Энэ апп бол сошиалд медиаг идэвхтэй ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн жижиг оврын тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сошиал хуудас хөтлөхөөс гадна гар утсан дээрээ хийж болох олон төрлийн тэмдэглэгээг нэг апп-д төвлөрүүлсэн байдаг онцлогтой. Энэ аппаас хувь хүн сошиал хуудсуудад зэрэг пост оруулангаа сонсох хөгжмөө тоглуулж болохоос гадна өдөрт ус уух цагаа сануулах, арга хэмжээнд оролцогчдын нэрсийг тэмдэглэх, хэрэглээний апп-ууд руу шууд нэвтрэх гэх мэт үйлдлүүдийг хийж чаддаг. Гэхдээ IFTTT нь дагагчдын тоог нэмэх зорилгоор бүтээгдсэн тул сошиал хуудсанд пост оруулахад автоматаар хаштагууд холбогддог сул талтай. Тус хаштагийг устгаж болдоггүй нэг зовлонтой.

Sprout Social

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2010
Татах: Вэб хуудас / iOS, Andriod

Олон сошиал хуудсанд зэрэг пост оруулахдаа ийм төрлийн аппуудаас хамгийн сайн нь гэх мэт магтаал сайшаал, бас саар мэдээ ч байнга дагуулж байдаг Sprout Social-ийг жагсаалтдаа багтаалаа. Тус апп нь холбогдсон бүх сошиал хуудасныхаа сонордуулгыг (notification)-ыг нэгэн зэрэг шалгах боломжийг олгодог. Түүнчлэн таны бизнесийн хамрах хүрээ, зорилго чиглэлээс шалтгаалан сошиал орчинд хэрэглэж болох төлөвлөгөө, заавар зөвлөмжийг санал болгодог нь догь. Апп-ийг тогтмол хөгжүүлж шинэчилдэг, түүнчлэн байнга заавар зөвлөмж илгээдэг болохоор Sprout Social нь хамгийн өндөр төлбөртэй аппуудын нэгт тооцогддог. Гэхдээ гар утсанд зориулсан апп хувилбарт хандалтаа шалгах функц байдаггүй юм билээ.

хОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

Эцэст нь тэмдэглэхэд, сошиал медиа маркетингийг амжилттай хийхэд дан ганц төлөвлөгөө хангалтгүй. Үүнээс гадна, цаг үеийн мэдрэмжтэй байх, поп соёлыг ойлгодог байх, хошигнож чаддаг байх зэрэг ур чадвар, мэдрэмжүүд тун ч их хэрэг болдог. Та бидний урьд бэлтгэж байсан дараах нийтлэлүүдээс өөр сонирхолтой, мэдүүштэй баримтуудыг мэдэж аваарай:

СОШИАЛ МЕДИА ХӨТӨЧ: Ямар платформ дээр юу нийтлэх вэ?
СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ-ийг илүү үр дүнтэй хийхэд туслах 7 судалгаа

7539   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.