Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 18, 2019

Unlock Podcast #59: “Getting to Yes” номын тухай

Подкастын энэ удаагийн дугаарт “Getting to Yes: Negotiating Agreement Without Giving In” номын тухай ярилцлаа. Хэлэлцээ, тохиролцоо хийх нь бидний амьдралын бүхий л салаа мөчирт тохиолддог чухал зүйл билээ. Номын зохиогчид болох Рожер Фишер, Уиллиам Л. Юри нар нь Харвардын хуулийн сургууль дахь хэлэлцээрийн төслийн багт ажиллаж байсан бөгөөд тохиролцоо хийх стратеги, түүний цаадах сэтгэл судлалын шинжлэх ухааныг тун сонирхолтойгоор тайлбарладаг.

Номын тухай

Бид харилцааны бүхий л түвшинд тодорхой хэмжээгээр хэлэлцээр, тохиролцоо хийж байдаг. Амьдралд төрөл бүрийн зөрчил үүсэж, түүнийг шийдэх хэрэгцээ гардаг. Ийм үед зөв замаар хүссэндээ хүрэх нь чухал. Уг номд энэ талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилан тайлбарлаж, зөвлөмж хүргэдэг. Та энэ номоос хүнийг асуудлаас салгах, нөхцөл байдалд биш сонирхож буй зүйлдээ анхаарлаа хандуулах, харилцан ашигтай тохиролцоо хийх зэрэг олон ойлголтын талаар мэдэж авна. Хувийн болон ажил мэргэжлийн асуудлуудад ул суурьтай, эрүүл саруул ухаанаар хандаж, оролцогч талуудад аль алинд хожоотой, хүлээн зөвшөөрөхүйц шийдэл олж байя гэвэл энэ номтой танилцаарай. "Getting to Yes"-ийн зарим чухал санаанаас хүргэвэл:

Онцлох дөрвөн санаа:
1. Бизнесийн өрсөлдөөн хөгжил цэцэглэлтийг бий болгоход тусалдаг.
2. Хүнийг асуудлаас салгаснаар хүнд нь зөөлөн, асуудалд хатуу хандаж чадна.
3. Зөрчилдөөн нь бодит байдалд биш, хүмүүсийн толгойд байдаг.
4. Та юу гэж ч хэллээ гэсэн, нөгөө тал өөрөөр ойлгож болно гэдгийг сана.

Подкастыг сонсох

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

12561   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.