Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 04, 2019

Unlock Podcast #58: "Sprint" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр "Ердөө 5 өдрийн шинэ санаа туршин том асуудлыг шийдэх нь" хэмээх дэд гарчигтай “Sprint" номын тухай ярилцлаа. Sprint гэдэг бол асуудлын шийдлийг маш богино хугацаанд боловсруулан турших арга юм. Энэхүү аргыг нэлээд хугацааны турш маш амжилттай ашиглаж ирсэн Google-ийн гурван мэргэжилтэн уг номыг 2016 онд бичсэн нь Нью Йорк Таймсын бестселлер болж, байгууллагууд өргөн дэлгэр ашиглах болсон юм.

НОМЫН ТУХАЙ

Компаниудад өөрийн нөөцийг юунд зориулах вэ, яаж эхлэх вэ, бодсон санаанууд нь бодит байдалд хэрхэн биеллээ олох бол, бэлэн болтлоо хэр их хугацаа авах бол гэсэн асуултууд өдөр бүр тулгардаг. Эдгээр асуултыг хариуг хэр хурдан олохоос компанийн өсөлт хөгжил, цаашдын амжилт их хэмжээгээр шалтгаалдаг. Ялангуяа өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй, хурц өрсөлдөөнт ажил бизнесийн талбарт санаагаа хурдан олох, түүнийг хурдан хэрэгжүүлэх нь амин чухал билээ.

Тэгвэл санаагаа харьцангуй хурдан туршиж цаг, нөөц хэмнэх Design Sprint нэртэй аргачлалыг Google-ийн дизайнер Жэйк Кнапп бодож олжээ. Энэ нь 5 өдрийн турш хэрэгжүүлэх таван үе шатаас бүрдэнэ: “Санаа => Бүтээх => Турших/ Хэрэгжүүлэх => Суралцах => Санаа.

Жэйк Google-ээс Google Ventures-д шилжин ажиллах үедээ дизайнер, партнераар ажиллаж байсан Браден Ковиц,Жон Зерацки нартай нэгдэн Youtube-ийн шинэчилсэн дизайн гэх мэт олон төсөл дээр хамтарчээ. Ингээд тэд хамтдаа энэхүү аргачлалаа бүр төгөлдөршүүлж, Google-ийн өөрийн болон хөрөнгө оруулсан компаниудад 100 гаруй спринтийг хийсэн байна.

Энэхүү аргачлалыг өдгөө жижиг багуудаас эхлээд Fortune 100-ийн том компаниуд ч ашигладаг. Багш нар, ТББ-ууд, төрийн байгууллагууд ч үр дүнтэй ашиглаж эхэлжээ. Компани, байгууллагууд төдийгүй хувь хүн ч гэсэн өөрийн өсөлт хөгжилд ашиглах боломжтой юм.

Ингээд подкастаас энэхүү 5 үе шат бүхий арга барилтай дэлгэрэнгүй танилцъя. Зөвхөн санаа гаргаад л байх биш түүнийгээ хурдан хугацааг туршиж зөв бурууг нь мэддэг болцгооё.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

5176   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.