Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 03, 2019

Технологийнхны хамгийн том цугларалт DevSummit 2019-ийн илтгэгчдийг танилцуулах нь

Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны, хамгийн том цугларалт DevSummit 2019 арга хэмжээ 5-р сарын 5-нд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ бол олон улсад болдог WebSummit, QCon, AWS:reinvent зэрэг эвентүүдийн адилаар Монголын тек салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгох бүтэн өдрийн чуулган юм. Монголын тек салбарын 600+ мэргэжилтэн цугларах DevSummit-ийн тайзнаа гадаад дотоодын технологийн компаниудад ажиллаж байсан туршлагатай экспертүүд, салбарын акулууд, топ компаниуд, олон улсын нэр хүндтэй төлөөлөгчид мэдээллийн технологийн ирээдүйтэй холбоотой, сүүлийн үед тренд болж буй сэдвүүдээр олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. Ингээд тус арга хэмжээний бүх зочид, илтгэгчид, бүрэн хөтөлбөрийг танилцуулъя.

үндсэн илтгэгчид

сургалтууд

Сургалтад бүртгүүлэх: http://bit.ly/DevSummitKT

ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДАХЬ КАРЬЕР, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД

технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь

онцлох шийдэл

Арга хэмжээний үеэр TOPI гар утасны аппликейшнийг ашиглан хөтөлбөр, илтгэгчид, үзэсгэлэнд оролцогч, хамтрагч байгууллагуудын талаарх мэдээллийг авахаас гадна оролцогчид хоорондоо танилцах, чатлах боломжтой.

Түүнчлэн бид энэхүү арга хэмжээгээрээ “Ид Шидийн Орон - 2” төслийг дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Оролцогчид маань LendMN-ээр дамжуулан өдрийн хоолоо 300 төгрөг, Mirinda ундааг 200 төгрөгөөр худалдаж авах боломжтой бөгөөд эдгээр орлого нь бүгд “Ид Шидийн Орон - 2” төсөлд хандив болж очих юм.

Албан ёсны веб хуудас: www.devsummit.mn
Facebook: DevSummit 2019: Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд
Тасалбар авах: LendMN

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Хандалт / Сэтгэгдэл:

5495   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.