Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 22, 2019

Бүтээгдэхүүний тойм: Huawei P30 сери - Ухаалаг утасны хязгаарыг ахиулсаар

Бид сар хагасын өмнө Huawei-ийн Mate 20 Pro загварын гар утсыг танилцуулсан билээ. Тэгвэл тус компани өнгөрөгч сарын 26-нд Парис хотноо P30 гар утсаа албан ёсоор зарласан юм. P30, P30 Pro гэсэн хоёр хувилбартайгаар гарсан энэ бүтээгдэхүүн нь зураг, видео авах төгс чадамжаараа бусад утаснаас эрс ялгарч буй бөгөөд өөр олон давуу талыг олгож байгаа юм. Ингээд энэ онд хамгийн их борлуулагдсан утсаар шалгарах магадлалтай, өндөр хүлээлт үүсгэсэн энэ утсыг тоймлон танилцуулъя.

Бид Huawei Mate 20 Pro загварын утасны тоймыг тун дэлгэрэнгүй бичсэнийг та бүхэн санаж байгаа байх. Huawei P30 загвар нь өмнөх шуугиан тарьсан 20 Pro загварын зарим нэг сул талыг засаж, илүү сайжруулсан гэхээр ямар өндөр үзүүлэлттэй утас болсон нь ойлгомжтой. Тухайлбал, дэлгэцний супер спектрум мэдрэгч, 5 дахин татах Hybrid zoom, өндөр нягтралтай оптик линз, шинэ Huawei (ToF) камер, оптик болон хиймэл оюун ухаант дүрс тогтворжуулах технологийг шинээр нэмж өгчээ.

Фото зураг
Оршилд онцолсончлон Huawei P30 утсаараа дамжуулан гэрэл зурагт шинэ эрин үеийг авчирч байгаа нь хүмүүсийн хамгийн ихээр ярилцах сэдэв болж байна. Huawei P30 утас нь 40 мегапиксел бүхий супер мэдрэгчтэй үндсэн камер, 16 мп хэт өргөн өнцгийн камер, 8 мп телефото камер гэсэн гурвалсан лейка (Leica) камерын системээр тоноглогджээ. Гар утасны зураг авах чадварыг үнэлдэг DxOMark-аас уг гар утсанд 112 оноо өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэрэлгүй бүдэг орчинд, хөдөлгөөнтэй буюу хол байгаа обьектийг өндөр чанартай авах чадамж нь үнэхээр гайхалтай.

Мэдрэгчийн технологийн үндсэн өөрчлөлт нь хэрэглэгч зураг/видеог илүү өргөн өнцгөөр, илүү гэгээлэг дахин давтагдашгүй өнгөөр авах боломжийг олгожээ. Зургийн обьектийг татах супер спектрум линз нь маш нимгэхэн бөгөөд оптик, хосмог, дижитал гэсэн гурван томруулагчтай. Эдгээр томруулагч нь зургийн обьектийг гурав, тав, бүр 30 дахин татаж өгнө.

Видео
Huawei P30 серийн утаснууд нь синематик эффектийн онцгой чадамжтай. Супер спектрум мэдрэгч, оптип болон хиймэл оюунт дүрс тогтворжуулагч нь өндөр нарийвчлалтай, сарнилт үгүй, бага гэрэлтэй орчинд ч тод видео хийх боломжийг олгодог. Түүгээр зогсохгүй супер оптик линз нь обьектыг санаанд оромгүй түвшинд ойртуулах чадалтай бөгөөд хэрэглэгчдэд өөрийн авсан видеонд арын хөгжим дэвсэх, тусгай эффектүүд оруулах боломжийг олгодгоороо гар утасны видео хийдэг жижигхэн студитэй болсон мэт сэтгэгдлийг төрүүлэх вий.

P30 гар утас танд дүрсийг энгийн болон татсан хэлбэрээр нэгэн зэрэг бичих боломжийг олгож буй нь үнэхээр догь. Яг л энэ видеонд харуулж байгаа шиг.

Дизайн
P30-ийн дизайныг хүрээлэн буй орчноос санаа аван бүтээжээ. Есөн давхаргатай нано оптик өнгөнүүдийн уусалттай бөгөөд шилэн болорын цайвар, хойд туйлын ууссан цэнхэр өнгийн сонголтуудтай. Дэлгэцний нүүрэн дотор байршуулсан хурууны хээ мэдрэгч нь түргэн бөгөөд найдвартай байхаар зохион бүтээгджээ. Өнгөний сонголтын хувьд Huawei P30 утас нь цайвар цэнхэр, цэнхэр гэсэн сонголттой юм.

P30 ба P30 Pro-ийн ялгаа

P30 нь 15.5 см өндөр дэлгэцтэй, 128 GB багтаамжтай бол P30 Pro нь арай том буюу 16.4 см дэлгэц, 256 GB багтаамжтай

ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Цоо шинэ Huawei P30 загварын гар утаснууд Монголд энэ сарын 27-оос худалдаанд гарах бөгөөд 4-р сарын 26-ны дотор урьдчилсан захиалга хийсэн тодорхой тооны хэрэглэгчдэд Huawei GT ухаалаг цагийг бэлгэнд өгөх. Та бүхэн уг гар утсыг хэрхэн захиалж авах талаар Huawei Mobile Mongolia фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин Huawei P30 Pro загвар нь тавдугаар сарын сүүлээр худалдаалагдах гэнэ.

15304   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Л.Санаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.