Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 12, 2019

Орчин үеийн 4 төрлийн мэргэжилтэн + Science Challenge 2019

Технологийн нөлөөгөөр ажлын орчны талбар асар хурдацтай өөрчлөгдсөөр байна. Мэдлэгтэй ажилтан (knowledge worker) буюу мэдээллийг ашиглан асуудлыг шийддэг, хамтардаг, бүтээдэг, шийдвэр гаргадаг ажилтнуудын эзлэх жин нөлөө нэмэгдсээр байна. Энэхүү нийтлэлээр бид Dropbox компанийн 3800 орчим мэргэжилтний (мэдлэгтэй ажилтныг товчоор мэргэжилтэн гэе) дунд хийсэн судалгаа, түүний үр дүнд тодорхойлсон 4 төрлийн мэргэжилтний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхийн хамт мэргэжил, их сургуулиа сонгохоор зэхэж буй төгсөх ангийнханд зориулан Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулиас зохион байгуулж буй "Science Challenge 2019" өдөрлөгийг танилцуулъя.

Орчин үеийн 4 төрлийн мэргэжилтний онцлогийг танин мэдэх нь компани, байгууллагуудад тэднийг элсүүлэх, тогтвортой ажиллуулах, үр бүтээмжтэй байлгахад туслах юм. Мөн эдгээр мэргэжилтнүүд хоорондоо илүү үр дүнтэй хамтран ажиллах, ажлын таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд тустай.

1. МЕНЕЖЕРҮҮД - Менежерүүд хүмүүсийг удирдан зохицуулж, төслийг жолооддог. Тэд ажлын өдрүүдийн дийлэнх цагаа уулзалтууд болон багийн дотоод сорилтуудыг шийдэхэд зарцуулдаг.
Ажиллах хамгийн магадлалтай салбар
Технологи
Ажиллах хамгийн магадлал муутай салбар
Хууль

-Тэдний 38 хувь нь баг удирддаг, 50 хувь нь багийн гишүүн байдаг.
-Жижиг компаниуд дахь мэдлэгтэй ажилтнуудын 10 хувийг, том компаниуд дахь мэдлэгтэй ажилтнуудын 35 хувийг бүрдүүлдэг.

2. ГҮЙЦЭТГЭГЧИД - Гүйцэтгэгчид ажил үүргүүдийг хийж дуусгадаг, үйл явцыг урагшлуулдаг. Тэд тодорхой системтэйгээр, тогтсон ажлын байранд ажлын цагийн дагуу сууж ажилладаг.
Ажиллах хамгийн магадлалтай салбар
Хууль
Ажиллах хамгийн магадлал муутай салбар
Технологи

-59 хувь нь Windows-ийн суурин компьютер дээр ажилладаг.
-Тэд том, жижиг ямар ч компанийн мэдлэгтэй ажилтнуудын 24 хувийг бүрдүүлдэг.

3. БҮТЭЭГЧИД - Бүтээгчид оригиналь контентыг бүтээж, асуудлыг шийддэг. Тэд голдуу жижиг багаар буюу өөрсдөө бие дааж ажилладаг.
Ажиллах хамгийн магадлалтай салбар
Медиа/энтертайнмент
Ажиллах хамгийн магадлал муутай салбар
Хууль

-Тэдний 50 хувь нь Adobe Creative Suites-ийн програмууд дээр ажилладаг.
-Тэд 100 доош ажилтантай компаниудын мэдлэгтэй ажилтнуудын хамгийн том хувийг бүрдүүлдэг.

4. ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД - Элч төлөөлөгчид бизнесийг өргөжүүлэхийн тулд харилцагчид, түншүүдтэй харилцаа тогтоодог. Тэд үргэлжийн хөдөлгөөнтэй байж үйлчлүүлэгчидтэй харилцан, борлуулалтын зорилтод санаа тавьдаг.
Ажиллах хамгийн магадлалтай салбар
Консалтинг/мэргэжлийн үйлчилгээнүүд
Ажиллах хамгийн магадлал муутай салбар
Боловсрол

-Тэдний 79 хувь нь ухаалаг утсаар их ажил амжуулдаг
-Бүтээгчидтэй нийлүүлбэл 2-10 ажилтантай компаниудын мэдлэгтэй ажилтнуудын 60 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Та өөрийгөө ямар төрлийн мэргэжилтэн болохыг хүсвэл энд дарж тест бөглөөрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл E-book-ийг нь татаж болно.

"SCIENCE CHALLENGE 2019"-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ 

Нийтлэлийнхээ хоёрдугаар хэсэгт орчин цагийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулиас зохион байгуулж буй "Science Challenge 2019"-ийг танилцуулъя. Тус сургууль дээр болох энэхүү өдөрлөгт математик, физик, химийн хичээлээр ЭЕШ өгөх ахлах сургуулийн төгсөх ангийнхан оролцох боломжтой.
Өдөрлөгийн үеэр сурагчдад шинжлэх ухааны мэдлэг, чадвараа үндэсний хэмжээнд сорих боломжийг олгохын сацуу мэргэжил сонгох илтгэл, сургалтуудад суух, технологийн бүтээгдэхүүн, оюутны судалгаа, бүтээлүүдтэй танилцах, лабораторийн туршилтыг өөрөө гардан хийх, ШМТДС-тай танилцаж багш захирлуудтай уулзан зөвлөгөө авах зэрэг алдаж болшгүй олон боломжийг санал болгох аж.

Сорилго "Математик - Физик" , "Математик - Хими" гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд хамгийн өндөр гүйцэтгэлтэй өгсөн сурагчдад гүнзгийрүүлсэн хичээлүүдийг төлбөргүй үзэх эрх олгох ажээ. Сурагчид Монгол орны хаана ч суралцдаг бай, бүртгүүлэн оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэгт Сорилго - 2019 | Монголын NewMIT нээлттэй өдөрлөг

Бүртгүүлэх: "Тэтгэлэгт сорилго 2019"
Бүртгүүлэх эцсийн хугацаа: 4 сарын 17-ны 10:00 цаг хүртэл
Сорилго зохион байгуулагдах өдөр: 4 сарын 20-нд

ИЛТГЭЛ, СУРГАЛТУУД

Энэхүү өдөрлөгт сурагчид та бүхэн хүрэлцэн ирж ЭЕШ-дээ бэлдэн, мэргэжил сонгох хэрэгцээтэй зөвлөгөөг сонсоорой.

10010   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.