Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 20, 2019

Unlock Podcast #57: "Goodbye, Things" номын тухай

Тереза эх, Махатма Ганди зэpэг хүмүүнлэгийн үйлстэнүүдээс аваад Стив Жобс, Марк Зукерберг зэрэг технологийн суутнууд минималист амьдралын хэв маяг буюу "эгэл оршихуй"-г эрхэмлэж ирсэн билээ. Unlock подкастын ээлжит дугаарт Японы зохиогч Фүмио Сасакигийн “Goodbye, Things” буюу монгол хэлнээ “Би энгийн амьдралыг сонгосон” хэмээн орчуулагдсан номыг онцлов.

НОМЫН ТУХАЙ

Фүмио Сасаки энэхүү номоо 2015 онд Японд хэвлүүлснээс хойш 3.5 сая хувь борлуулагдаж, 23 хэлэнд орчуулагдан гарчээ. Тэрээр амьдралын хэв маягийн судлаач биш бөгөөд минималист амьдралын хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлэхээсээ өмнө бусадтай өөрийгөө харьцуулдаг дотоод зөрчилтэй энгийн нэгэн байжээ. Амьдрал гэдэг энгийн байх тусмаа илүү жаргалтай, амар амгалан байдгийг ойлгосон Фүмио Сасаки минималист хэв маягийг хэрхэн ойлгож хэрэгжүүлснээ, сэтгэлийн амар амгаланг хэрхэн олсноо энэхүү номоороо хуваалцсан байна.

Хүн ямагт илүү гоё, илүү сайхан гэсэн зүйлд тэмүүлдгээс болж байнга "дутуу" мэдрэмжид автаж, сэтгэлийн тавгүйтэлд ордог байна. Энэ байдлаас ангижрахад хэрэггүй эд зүйлсээсээ салах, онцын хэрэгцээгүй материаллаг зүйлсийг тоохгүй байх нь нэн чухал. Минималист байх нь хүний сэтгэл санаа, бусадтай харилцах харилцаанд, ертөнцийг харах үзэлд ч нөлөөлдөг. Хүн агуу болох тусмаа энгийн болдог гэж бидний ярьдаг нь, үнэхээр ч амжилтад хүрсэн, "юм үзсэн" олон хүн тун энгийн амьдардаг нь нэгийг өгүүлэх мэт. Амьдралыг эд материалаар үнэлэх нь аз жаргалгүй, харалган болох найдвартай жор гэнэ. Гэхдээ та амьдралын зөв хэв маягтай, амьдралд юу хэрэгтэй вэ гэдгийг мэддэг бол заавал минималист хэв маягийг баримтлах шаардлагагүй гэдгийг ч зохиогч онцолсон байна лээ.

Сэтгэл дундуур байдлаасаа гарч, цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэн, одоо цагтаа сэтгэл хангалуун, нийгмийн дарамтаас ангид амьдрахад туслах энэхүү номын агуулгыг подкастын дугаараасаа сонсоцгооё.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

5925   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Л.Санаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.