Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 26, 2019

Апп тойм: Bear - Баавгайтай нөхөрлө, бүтээлчээр тэмдэглэ

Ээлжит апп тоймоороо бид манай нийтлэлүүд дээр өмнө нь хэд хэдэн удаа дурдагдаж байсан тэмдэглэл хөтлөх "Bear" хэмээх апп-ийг танилцуулж байна.  iOS дээр ажилладаг уг апп нь Evernote, Google Keep зэргийн өрсөлдөгч гэж хэлж болох бөгөөд 2017 онд Apple Design Award-ийг хүртэж байв. Bear нь жагсаалт гаргадаг ба тэмдэглэл хөтөлдөг аппуудын аль алины онцлогийг өөртөө агуулсан байдаг. Тэгэхээр  бичиж тэмдэглэхийг эрхэмлэдэг хүн бүхэнд таалагдах болов уу.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өмнө нь бид хийх ажлын жагсаалтаа хэрхэн гаргах тухай удаа дараа нийтэлж, энэ чиглэлийн олон апп-ийг танилцуулж байсан. Тэгвэл энэ апп харагдах байдлаасаа эхлээд л танд таалагдах вий. Учир нь апп доторх бичвэрүүдийг яг л оффисын програм дээр ажиллаж байгаа мэт цэгцтэйгээр засах, загварчлах боломжтой юм. Та Apple-ийн утас, төхөөрөмжүүд дээр тэмдэглэл хийдэг энэ апп-ийг заавал туршаад үзээрэй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Тэмдэглэлээ яг л Word буюу Docs дээр ажилладаг шигээ хэсгүүдэд хувааж, жагсааж, Checklist үүсгэж болдог. Тэмдэглэлийнхээ дундуур зураг болон зурган тэмдэглэгээ оруулж болдог нь яг л блог хөтөлж байгаа мэт санагдуулна.

iPhone, iPad, Mac болон iWatch дээр ажилладаг энэ төрлийн бусад апптай адил өөрийн тэмдэглэлийг имэйл, сошиал хуудас, мессежээр хуваалцаж болно. Мөн Chrome, Firefox, Safari браузер дээр вэб хуудасны хэсгүүдийг шууд тэмдэглэл болгон хадгалж болдог нь тун догь.

Үүнээс гадна бичвэртээ хаштаг оруулж илүү хялбар хайлт хийх боломжтой. Хэрвээ хүсвэл тэмдэглэлээ html, pdf, docx, md, jpg өргөтгөлтэй хадгалах, апп-ийн өнгө, дизайныг өөрчлөх, лаптоптой холбох гээд нэмэлт төлбөр төлөөд нээх боломжууд ч бий. Сарын төлбөр нь тийм ч өндөр биш буюу ердөө 1.49$.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Зөвхөн iPhone, iPad, iWatch, Mac зэрэг Apple-ийн бүтээгдэхүүн дээр ажилладаг. Энэ бол Android хэрэглэгчдийн хувьд харамсалтай хэрэг.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Хийх ажлын жагсаалт, тэмдэглэлээ яг л блог шиг хөтлөх боломжуудтай энэхүү апп-д бид 9 оноо өгч байна.

Татаж авах

14521   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.