Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 21, 2019

Мэдүүштэй - "AI Business School": Microsoft-ийн нээсэн үнэгүй онлайн сургууль

Дэлхийн технологийн тэргүүлэх компаниудын нэг Microsoft энэ сарын дундуур нэгэн томоохон танилцуулгыг хийсэн нь "AI Business School" байлаа. Энэ бол бизнес эрхлэгчид, удирдах албан тушаалтнуудад хиймэл оюун, түүнтэй холбоотой эхний ойлголтуудыг олгох, улмаар хиймэл оюунд суурилсан стратеги боловсруулахад нь туслах цогц хичээл юм.

Ямар нэг үнэ төлбөргүй, хэн ч элсэж болох уг хөтөлбөрийг тэд дэлхийн тэргүүлэх бизнесийн сургуулиудын нэг INSEAD-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хиймэл оюуны технологийн боломж, давуу болон сул талууд, сорилтуудын талаарх ойлголтуудыг нэгтгэх, илүү үр өгөөжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзэж байна.

AI Business School нь нийт дөрвөн чиглэлийг чухалчлан хөтөлбөрөө боловсруулжээ:

Стратеги: Байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуны гүйцэтгэх үүргийн талаар
Соёл: Хиймэл оюунд бэлэн, нэвтрүүлэхэд ээлтэй байгууллагын орчныг хэрхэн бүрдүүлэх талаар
Хариуцлагатай AI: Хэрхэн гадаад болон дотоод орчинд ээлтэй засаглалын хэлбэрийг бэхжүүлж, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар
Технологи: AI технологийн талаар, түүний ард буй алгоритм, ерөнхий ойлголтуудыг нэгтгэх

Хөтөлбөр нийт 10 кэйз, 5 академик лекц, 5 практик зөвлөмж, 15 жишээ видео, 7 технологийн ярианаас бүрдэнэ. Заавал бүртгүүлэх шаардлагагүй ч хэрвээ хүсвэл өөрийн профайлыг үүсгэх боломжтой. Гар утас болон дэлгэцний аль алинаас нэвтрэхэд тохиромжтой байдлаар бүтээгджээ.

Жишээ:
Шууд татах: AI-д бэлэн санхүүгийн орчинд бэлдэх нь
Шууд татах: AI-д ээлтэй соёлыг бий болгох нь
Шууд татах: AI засаглалын талаар

Microsoft-ийн үзэж буйгаар дараагийн 5 жилд хиймэл оюун бизнесийн орчинд хурдацтай нэвтэрч, бизнес модель, байгууллагын үйл ажиллагааны алхам бүрд хүчтэй нөлөөлөл үзүүлэх аж. Гэвч АНУ, Их Британи дахь компаниудын ердөө 20 хувь нь л энэ өөрчлөлтөд бэлтгэж, тодорхой стратеги боловсруулан, удирдах албан тушаалтнууддаа шаардлагатай ур чадварыг олгохоор ажиллаж байгаа гэнэ.

Та ч энэ давлагаанаас хоцрох учиргүй билээ. Хамгийн ихдээ ердөө 10 минут орчим л үргэлжлэх богино хэмжээний видеонуудыг үзэн, энэ чиглэлээр дэлхийд манлайлж буй компанийн сайн туршлагыг мэдэж, жишээ кэйзүүд дээр ажиллан ойлголтоо эрс нэмэгдүүлэхийг санал болгож байна.

ЭНД ДАРЖ ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАН БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

23780   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.