Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 14, 2019

Алдаж боломгүй боломж: "Ажил Хийх Гоё" дадлагын хөтөлбөрийг танилцуулах нь

Бид нийгмийн хөгжлийн шинэ содон, үр нөлөө ихтэй төслүүдийг дэмжин олон нийтэд таниулахыг ямагт эрмэлздэг билээ. Яг тийм төслүүдийн нэг бол LEAD Mongolia 2018 хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багийн хэрэгжүүлж буй "Ажил хийх гоё" (Internship Compass) төсөл юм. Энэ нь нийслэл, орон нутагт суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд хийгээд ажил идэвхтэй хайж буй 20-29 насны залуучуудыг дэмжих зорилготой 21 хоногийн дадлагын ажил, сургалт хөгжлийн хөтөлбөр бөгөөд "чадавхжуулах сургалт", "ажлын туршлага хуримтлуулах дадлага" гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх ажээ. Ингээд уг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжих, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлээр дүүрэн 20 оролцогчийг сонгох бөгөөд шалгарсан оролцогчид эрчимжүүлсэн, цогц сургалтанд хамрагдан харилцааны чадвар, инновацийн мэдэгдэхүүн, цаашлаад ажил олгогчдын хүсдэг бүхий л чадваруудыг өөртөө суулгах боломжтой юм. Улмаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч байгууллага, аж ахуй нэгжүүдэд дадлагажин ажлын туршлага хуримтлуулж, ирээдүйн карьерынхаа эхлэлийн цэгийг тавих бүрэн боломжтой. Хүртээмжтэй оролцоог хангах үүднээс нийт оролцогсдын 30-аас доошгүй хувийг хөдөө орон нутгаас шалгаруулан, бүх зардлыг нь даан хотод авчрах аж.

Оролцогчдод ТавиХ шаардлага

Хөтөлбөр дараах шаардлагыг хангасан хүн бүрт нээлттэй.

- Хөтөлбөрт оролцогч нь 20-29 настай байх
- Их, дээд сургуульд харилцаа холбоо, мэдээлэл технологийн болон нийгмийн ухааны чиглэлээр 3, 4-р курст суралцдаг, эсвэл ажил идэвхтэй хайж буй энэ чиглэлийн төгсөгч байх (төгсөөд хоёроос дээшгүй жил болсон байх)
- Англи хэлний анхан буюу дунд түвшний мэдлэгтэй байх

Анкет бөглөх: https://www.jotform.com/form/90204945017452

Материал авах сүүлийн хугацаа: 2019 оны 3 сарын 25.

Цаашлаад уг төслийн бас нэг зорилго нь тогтвортой ажлын байр идэвхтэй хайж буй залууст зориулсан дадлагын гарын авлага боловсруулахад чиглэж буй. Гарын авлага нь Монгол улс дахь дадлагын системийн хөгжлийг сайжруулахад хувь нэмэр оруулах, залуу ажилтнуудыг ажилд авахдаа хүний нөөцийн менежментийн үр дүнтэй арга хэрэгслийг зөв ашиглахад нь ажил олгогч нарт туслах зорилготой юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар та гагцхүү өөртөө бус Монголын хөдөлмөрийн насны бүх залуусын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж ойлгож болох юм.

Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

Төслийн сошиал хуудас: http://www.facebook.com/InternshipCompass

Холбоотой нийтлэлүүд:

LEAD Mongolia 2016-д оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн хөгжлийн 3 төсөл
LEAD Mongolia 2016-д оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн хөгжлийн 7 төсөл

14388   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Нийтлэлд оролцсон:

Lead Mongolia 2018 төслийн Ажилгүйдэл, ядууралтай тэмцэх баг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.