Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   03 сарын 12, 2019

Бүтээгдэхүүний тойм: Huawei Mate 20 Pro - Ухаалаг утасны шинэ эрин

Аливаа салбарт шат алгассан үсрэлт хийж, уг салбарын дараагийн үеийг тодорхойлох шинэ тэсрэлт хийхийг "дахин бүтээх" хэмээн томьёолдог. Тэгвэл ухаалаг гар утсыг дахин бүтээж, салбартаа том үсрэлтүүдийг хийж буй Huawei аль хэдийнээ салбарынхаа акулууд болох Samsung, iPhone-той эн зэрэгцэн өрсөлдөж, зарим зүйлээрэээ давуу бүтээгдэхүүнийг хийгээд эхэлжээ. Тийм ч учраас бид өөрийн гэсэн хэв маяг, онцлог, давтагдашгүй шинэ боломжууд, инновацилаг байдал зэргээрээ ялгарч хүмүүсийн хэрэглээнд хурдтай нэвтэрч буй Huawei Mate20 Pro утсыг онцлохоор шийдлээ. Mate20 Pro яагаад маш өндөр үнэлэгдэх болов? Таны худалдан авах утас мөн үү? Бусад шилдэг ухаалаг утаснуудаас юугаараа ялгарч байна? зэрэг асуултуудад энэ удаагийн бүтээгдэхүүн тойм хариулт өгөх болно.

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Бидний хамгийн эхэнд онцлох зүйл бол бусад ухаалаг утаснаас хэд дахин хүчтэй баттерей юм. Хэрвээ та цэнэгээ хамгийн сайн барьдаг утас хайж байгаа бол Mate20 Pro хамгийн төгс сонголт байж магадгүй. Mate20 Pro-оор 2-3 цаг тасралтгүй PUBG, Fortnite зэрэг хамгийн их цэнэг идэх тоглоом тоглоход ердөө 18 хувийн цэнэг л гүйсэн байх юм. Мөн баттерейн цэнэг идэлтийн хамгийн их хувийг эзэлдэг "idle" буюу сүлжээ бариад ямар ч үйлдэл хийхгүй байх үед цэнэг төдийлөн их гүйдэггүй нь батерейны хүчийг улам тодотгоно.

Дараагийн маш том давуу тал бол процессорын хүчин чадал. Mate20 Pro-д тэд шинэ төрлийн Kirin 980 процессорыг ашигласан бөгөөд үүн дээр 5000 гаруй инженер ажиллаж, 6.9 тэрбум транзистор агуулсан гэх сүрдэм үзүүлэлттэй. Үүний ачаар уг утас өмнөх загваруудаасаа 20 хувь илүү хурдан болж чадсан ба гацдаггүй, хурдан, хүчтэй зэрэг тодотголуудаараа олны анхаарлыг татаад буй. Энэхүү процессор нь маш олон шинэ дэвшлийг хийснээрээ мэргэжлийн түвшинд зураг авах чанар, цэнэгээ сайн барих, олон шинэ төрлийн синематик зургийн эффект, хүчийг тохируулж ажиллах (утас урт настай байна) боломжуудыг үүсгэсэн байна.

Хэрвээ утасны камер таны чухалчлах хамгийн гол үзүүлэлт бол Mate 20 Pro гарцаагүй сонголт байх болно. Одоогийн цагийн хамгийн шилдэг утаснуудаас 2-4 дахин өндөр чанарын камертай гэхээр Mate 20 Pro утсыг худалдан авах хүсэл танд төрөх нь гарцаагүй биз ээ.

ямар онцлог, давуу талуудтай вэ?

iPhone-ийн адилаар чихэвчний оролт байхгүй бөгөөд энэ нь утсыг өмнөх загваруудаас илүү нимгэн болоход нөлөөлжээ. Сүүлийн үеийн утасны гол давуу талуудын нэг болоод буй Wireless-аар бусад утсыг цэнэглэх боломжтой. Сүүлд гарсан утас гэдэг утгаараа Wireless-аар цэнэглэх чадал нь хавьгүй илүү санагдсан. Учир нь тоглоом тоглох, цэнэг их идэх үйлдлүүд тасралтгүй хийхэд батерейны хувь 50 хувиас ердөө доошлохгүй байсныг дурдъя.

Mate20 Pro-ийн хувьд сүүлийн үед утсан дээр хүчээ авч буй хүчин чадал шаарддаг, цэнэг их авдаг Battle Royale төрлийн тоглоомуудыг тоглоход хамгийн тохирсон утас гэгдэж байна. Үүнд мэдээж өмнө дурдсанчлан процессорын хүчин чадал нөлөөлж байгаа бөгөөд дэлгэцний өндөр нягтшил ч нөлөөлж буй. Тоглоомын сэтгэл ханамж болон чанарт дэлгэц маш нөлөөтэй байдаг ба Mate20 Pro 3120x2440 гэсэн өндөр нягтшилтай. Миний хувьд Google Pixel 3, Galaxy Note9 утаснуудтай харьцуулан тоглоход энэ тал дээр Mate20 Pro ялагч байлаа.

Мэдээж Huawei-ийн камерыг зайлшгүй тусад нь онцлох ёстой. Ардаа 40 мигапикселийн өргөн өнцгөөр, 20 мигапикселийн ултра өргөн өнцгөөр авах боломжтой, 8 месигапикселийн Zoom-тэй гэдгээрээ ямар ч ухаалаг утсыг ардаа орхино.

Mate2 Pro-ийн бусдаас ялгарах ээлжит том давуу тал бол 3D нүүр танигч. Тэд тусгай IR төрлийн камер ашиглан хүний царайг илүү хурдан, зөв таних боломжийг бүрдүүлж байна. Үүгээрээ мэдээж илүү аюулгүй, найдвартай байдлыг танд төрүүлнэ.

ямар сул талтай вэ?

Америкт хэрэглэх боломжгүй гэдэг нь сул тал байж болох ч манай улсын хувьд үүнийг сул тал гэхэд хэцүү. Хиймэл оюуны тусламжтай зураг авах тохиргоо нь хийгддэг ч дэндүү шинэ технологи учраас одоохондоо мэргэжлийн зурагчдын хэмжээнд тохируулахад хугацаа шаардлагатай байж магадгүй юм.

Хувь хэрэглэгчийн сэтгэгдэл талаас дэлгэцийн өнцөг арай өөр байсан бол илүү сонирхолтой байх байсан болов уу. Ер ньдэлгэцийн хоёр хажуу тал нь Samsung Galaxey Edge төрлийн утаснуудыг санагдуулам. Магадгүй та энэ төрлийн загварт дурлагч байвал энэ нь сул тал гэхээсээ таны хорхойг улам хөдөлгөх хүчин зүйл ч байж магадгүй.

Өрсөлдөгч утаснуудтай нь харьцуулбал, багтаамж нь зөвхөн 128GB/256GB гэсэн сонголттой. Учир нь гол өрсөлдөгч S10+ нь 512GB, 1TB багтаамжийг санал болгож буйгаараа илүү гарч буй. Гэвч үнэндээ утасны багтаамж нь ажиллагаа, хурд зэрэгт ямар нэг нөлөөгүй тул чанарын өрсөлдөөн талаас ямар нэг ялгаа гарахгүй болов уу. Мөн S10+, Mate20 Pro гэсэн "том" тоглогчдыг хасвал 128GB, 256GB гэдэг утасны хувьд маш өндөр багтаамж гэдгийг онцолъё. Сайн чанартай зургийг л гэхэд 128GB-ийн утсанд 30 мянган ширхгийг хадгалж болно.

Mate20 Pro нь USB-C оролтоор жирийн хурдаар болон өндөр хурдаар цэнэглэгдэх боломжтой ба Wi-Fi-д холбогдон цэнэглэгдэх боломж ч бий. Мэдээж Qi суурин төхөөрөмж ашиглан утсаа суурилуулах байдлаар цэнэглэж болно. Догь биз?

мэргэжилтнүүд хэрхэн үнэлэв?

Өнгөрөгч долоо хоногт Испанийн Барселон хотод болсон Дэлхийн гар утасны форум арга хэмжээнээс HUAWEI Mate 20 Pro гар утас нь өндөр хурдтай үзүүлэлт, гар утасны мэргэжлийн камер, баттерейн цэнэг барих хугацаа, цэнэглэлтийн цоо шинэ технологи, мөн өвөрмөц загвар зэрэг тус бүрийн үнэлгээгээрээ тэргүүлэн “Шилдэг гар утас” шагналыг авжээ.

Дэлхийн анхны 7 нанометр AI буюу хиймэл оюунт Kirin 980 процессор нь гацдаггүй, халдаггүй байдал, хамгийн хурдтай ажиллах хүчин чадал, хамгийн удаан цэнэгээ барих батерейн чадамжийг бий болгосон. 40W-ийн хурдаар цэнэгээ асар хурдан авах, 15W хурдтайгаар Wireless-аар бусад утсыг цэнэглэх, 3 метр гүн усанд 30 мин хүртэлх хугацаанд ажилладаг зэрэг давуу талууд нь ялагч болоход нь гол нөлөө үзүүлжээ.

бусад сүүлийн үеийн утаснуудтай харьцуулбал

Mate 20 Pro-ийн камерын үзүүлэлт ойролцоо цаг үед гарсан өрсөлдөгч утаснуудынхаас даруй 2-3 дахин их.

хэрхэн худалдан авах вэ?

Үнийн хувьд уг утас Монголд 2 сая 799 мянгаар "Солар Стар" дээр борлуулагдаж байна. Та бүхэн уг утсыг худалдан авахыг хүсвэл 12 сарын лизингээр урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжтой ажээ.

Зураг авах шинэ ертөнцөд тавтай морил!

unread-ийн үнэлгээ

Ухаалаг утас хүний хамгийн чухал хэрэглээнүүдийн тэргүүн эгнээнд явж буй өнөө үед зөв утсаа сонгох нь маш чухал. Бидний ойр тойронд чанаргүй утас авчихлаа, амархан эвдэрчихлээ, камер нь муу байна, цэнэгээ сайн барихгүй байна, утас халаад байна гээд утасны талаарх харуусал маш их сонсогддог. Би ч бас утсаа сонгохдоо эргэлзэж, iPhone, Samsung-аас өөр мэдээлэлгүй байсан үе их байсан. Тэгвэл дэлхийн хамгийн хүчтэй үйлдвэрлэгч улс болоод буй урд хөршийн маань хамгийн чанартай, алдартай утасны үйлдвэрлэл сонирхол татах болсон юм. Тийм ч учраас хувьдаа нэг талаас туршилт хийх, нөгөө талаас шинэ төрлийн утас хэрэглэх хүсэлдээ хөтлөгдөн Huawei Mate20 Pro утсыг сонгосон билээ. Анхны хэдэн өдрүүдэд хэрэглээ нь ихэд таалагдаж, улмаар утсаа илүү их туршиж бүтээгдэхүүний тойм бичихээр шийдсэн билээ.

Ямартай ч энгийн үгээр тайлбарлахад утасны хэрэглээ ихтэй хүмүүст хурдтай, өнгөлөг, гоёмсог зөв сонголт байх болно. Мэдээж их хэрэглээг даган гарч ирж буй зураг авах чадал, өндөр хүчин чадалтай тоглоом тоглоход халахгүй, цэнэг бага гүйх зэрэг онцлогийг ахин дахин онцлох ёстой юм шиг санагдлаа. Мөн усанд удаан байх чадвар, Wireless-аар цэнэглэх, 3D нүүр танигч зэрэг гоё шинэ боломжууд нь онцлох сэдлийг бүр их төрүүлэв. Ямартай ч эдгээрт үндэслэн бид уг бүтээгдэхүүнд 9.8 оноо өгч байна.

11736   4


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.