Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 28, 2019

Хөрөнгийн зах зээлийн атаархам түүхүүд + "Үйл явдалд суурилсан арилжаа хийх нь" сургалт

Хөрөнгийн зах зээл таны сонирхлыг татаж байсан уу? Оролдоод үзье гэсэн сэдэл төрж байсан ч хаанаас эхлэх, ямар арга баримтлах, хэрхэн ажиллах зэрэг асуудлуудад шийдэл олоогүй байж магадгүй. Тэгвэл бид энэхүү нийтлэлээр хөрөнгийн зах зээлд үлгэр жишээ болсон түүхүүдээс хуваалцаж, танд шинэ сэдэл өгөхөөр шийдлээ. Мөн нэмэлтээр хувьцаа арилжааны маш чухал ойлголтуудын нэг болох Event Driven Trading буюу "Үйл явдалд суурилсан арилжаа"-ны талаар сонирхуулж байна.

хөрөнгийн зах зээлийн агуу жишээнүүд

Жэсси Ливермор
"Хэрхэн хувьцааны бизнест амжилт олох вэ?" номын зохиогч Жэсси Ливермор хөрөнгийн зах зээл, хувьцааны бизнесийн хамгийн агуу тоглогчдын нэг. 1929 оны байдлаар 100 гаруй сая долларын ашгийг олсон бөгөөд энэ нь одоогийн ханшаар 1.5 тэрбумаас 13 тэрбум доллартой тэнцэх хэмжээний ашиг ажээ. Түүний тухай өгүүлэхэд хувьцааны бизнест "цаг үеэ мэдрэх" ойлголт ямар чухал болохыг ойлгоно. 1929 онд тэрбээр өөрийн хувьцааны бүх хөрөнгийг зарсан бөгөөд үүний дараахан хувьцааны зах зээлийн уналт болсон билээ. Түүний жишээнүүд одоо ч хөрөнгийн зах зээлийн хэлэлцүүлэг, чат өрөөнүүдэд тун алдартай. Түүнээс суралцаж болох зарчмууд гэвэл:

  • Tрендийг дагаж арилжаа хийх.
  • Тодорхой боломж харагдахгүй байвал хэзээ ч бүү арилжаа хий.
  • Шийдвэр гаргахдаа зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нь хүлээ. Тэвчээр "их мөнгө" авчирна.
  • Хувьцааны арилжаагаа зогсоох үеэ орохоосоо өмнө тооцоол. Хүссэн үр дүндээ хүрээд зогсох шийдвэр гаргалаа ч яг тэр үр дүн дээр чинь арилжаа хийгддэггүйг сана.
  • Трендийг байнга ажиглаж байх нь маш чухал.
  • Хэтэрхий их хувьцаа руу битгий ор. Судалгаатай ажиллаж зөв шийдвэр гаргах нь чухал.

Эд Сэйкота
1970 оны үеийн хамгийн амжилттай хувьцаа арилжаач тэрбээр 5000 долларын хөрөнгөтэйгөөр хувьцаа руу орж 15 сая долларын ашгийг олсон байдаг. Тэрбээр хамгийн анх хувьцааны үнийн хэлбэлзэл, зүй тогтол дээр амжилттай тоглолт хийсэн эрхэм билээ. Хувьцааны үнийн өсөлт бууралтыг харуулсан графикийг сайтар шинжин зүй тогтлыг нь олоод, түүн дээр суурилан арилжаа хийн маш өндөр хэмжээний ашиг олсон байдаг.

"Хөрөнгийн зах зээлд хамгийн чухал гурван зүйл бол (1) урт хугацаанд тогтвортой өсөх байдал, (2) одоогийн үнийн өсөлт бууралтын зүй тогтол, (3) хэзээ худалдан авах болон зарахаа мэдрэх хугацаанууд юм. Энэ гурван зүйл бол миний ажиллах гол зарчим."
Эд Сэйкота

Пол Жонес
1986 онд тэрбээр хөрөнгийн зах зээлийн гэнэтийн хямралыг урьдчилан олж харж чадсан бөгөөд түүнээсээ үлэмж хэмжээний ашиг олжээ. Үүнийхээ үр дүнд 1987 оны "Хар" даваа гарагийн хямралаас 100 сая долларыг олж байсан түүхтэй. Түүхэн дэх хамгийн том уналтуудын нэг гэж тооцогддог уг өдрийн дараагаар мянга мянган хүмүүс том хохирол амссан бол Пол Жонес хэдэн зуун сая долларыг "өвөртөлж" байжээ. Тэрбээр маш бодитой тайлбаруудыг уг хямралын өмнө арилжаачдад өгч байсан юм.

Дэлгэрэнгүй: 1987 "Хар" даваа гараг яагаад тохиолдох болов?

Уоррен Баффет
Хөрөнгийн зах зээлээс төрсөн тэрбумтнуудын нэг, 84.9 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравт бичигддэг эрхэм бол Уоррен Баффет билээ. Хөрөнгийн зах зээлийн энэ алдарт хөрөнгө оруулагч 11 настайгаасаа л арилжааны ухаанд суралцсан бөгөөд 14 насандаа одоогийн ханшаар 100 мянган долларыг хуримтлуулсан байсан гэдэг.

"Та 1000 долларын хөрөнгө оруулалт хийгээд түүнээсээ жил бүр 10 хувийн ашгийг хүртдэг гэж бодъё. 12 сар бүрд хүртэх 100 доллараа зүгээр л үрэхийн оронд дахин хөрөнгө оруулалт хийж 1100 долларын хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Энэ мэтээр бага ашгийг ч үнэлж чадвал 10 жилийн дараа 235$ долларын ашгийг олно. Үүнийгээ олон оронтой тоонд шилжүүлээд эргэцүүлээд үзээрэй. Энгийн хэдий ч энэ бол хүмүүсийн надаас асуугаад байдаг хэрхэн баяжих тухай нууц юм." Уоррен Баффет

event driven trading - үйл явдалд суурилсан арилжаа хийх нь

Та энэхүү ойлголтыг 2013 онд шуугиан тарьж байсан "The Big Short" кинон дээрээс тодорхой харсан байж магадгүй. Хөрөнгийн зах зээлийн гарын авлага болсон тус кинонд олон улсын санхүү, хөрөнгийн биржийн салбарт ажилладаг хэсэг бүлэг хүмүүс 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилж тоооцоолон, олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудад болзошгүй аюулыг анхааруулж байгаа талаар гардаг.

Үйл явдалд суурилсан арилжаа хийх нь богино хугацаанд мөнгөө өсгөх боломжийг олгодог бол эсрэгээр энэ аргыг буруу хэрэглэвэл эрсдэл ихтэй байдаг. Иймээс мэргэжлийн хүмүүсээс зөв сурах нь маш чухал юм. Харин сайн эзэмшиж чадваас та мөнгөө богино хугацаанд ахиухан хувиар өсгөж хөрөнгийн зах зээлд амжилт олж чадна.

Энэ төрлийн арилжаа олон улсад өргөн байдаг ч манай улсад одоо л дөнгөж хөгжиж байгаа бөгөөд мэргэжлийн трэйдэрүүд системчилэн заахад бэлэн болоод байна. Үүний хүрээнд CRMD сургалтын төвөөс "Үйл явдалд суурилсан арилжаа хийх нь" сэдэвт арга хэмжээг (сургалт) зохион байгуулах гэж байгааг дуулгая.

уг сургалтанд хамрагдахын ач холбогдол

Хөрөнгийн зах зээлд тогтмол арилжаа, хөрөнгө оруулалт хийдэг мэргэжилтэн та бүхэнд өөрийн арилжааны туршлагыг статистик тоо баримтад үндэслэн хуваалцах болно. Мөн хөрөнгийн зах зээлд сүүлийн 2 жилийн хугацаанд болсон бодит үйл явдалд хийсэн анализуудыг хуваалцах тул хөрөнгийн зах зээлийн мэдээллийг бүр ч хүртээмжтэйгээр авах боломжтой.

Үйл явдалд суурилсан арилжааны аргуудыг бодит амьдралд шууд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог тул сургалтанд суусны дараагаар үр дүнг нь шууд туршиж болох юм.

Тус сургалт энэ хагас сайн өдөр буюу 3 сарын 2-нд 11 цагт Жи-Мобайл ХХК-ийн төв салбар дээр явагдах ажээ. Та бүхэн энэхүү холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авч, энд дарж бүртгүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.

14892   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.