Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   02 сарын 23, 2019

Unlock Podcast #53: "Zero to One" номын тухай

Подкастын энэ удаагийн дугаарт бидний өмнө нь зохиогчийн эрхтэйгээр хэсэгчлэн хүргэж байсан Питер Тиэлийн “Тэгээс нэг рүү тэмүүлэх нь” номыг Тэгшээ, Денар нар ярилцлаа. Энэ бол гарааны бизнес эхлүүлэгч, эхлүүлэхийг хүсэгч хүмүүсийн заавал унших номуудын нэг билээ. Хэн бүр тэгээс нэг рүү тэмүүлж, байхгүйгээс байгааг бий болгохыг хүсдэг. Харин "Яаж?" хийвэл үр дүнд хүрч болохыг эндээс сонсоорой. 

"Zero to One" номыг дөрвөн минутад хураангуйлах нь

Номын тухай 

Монгол хэлнээ “Тэгээс нэг рүү тэмүүлэх нь” нэрээр орчуулагдсан уг ном PayPal-ийн хамтран байгуулагч, Фэйсбүүкийн анхны хөрөнгө оруулагчдын нэг энтрепренер Питер Тиэлийн бүтээл юм.

Тэрээр LinkedIn, Yelp гэх мэт "ПэйПал Мафи"-ийн гишүүдийн ололцоотой зуу гаруй технологийн стартапуудад хөрөнгө оруулж байжээ. Шинэ санааг гаргах, шинийг сэтгэхдээ юу юуг бодолцож, тооцоолох ёстой вэ гэдгийг энэ ном харуулах бөгөөд байхгүйгээс байгааг бүтээсэн олон сонирхолтой жишээгээр баялаг юм. 0 бол оргүй хоосон. Түүнийг хэчнээн мянган удаа нэмсэн ч 0 хэвээрээ л байна. Харин 1 бол тэс өөр эхлэл.

Өмнө нь бидний нийтэлж байсан, уг номын "Хожуу хөдлөхийн хожил" хэсэг л гэхэд жижигхэн хэрнээ сонирхолтой олон санааг агуулж байсныг та санаж байгаа биз ээ.

Ингээд "Zero to One" номын подкастын хүлээн авна уу.

"Пител Тиэл хэд хэдэн асар өндөр амжилттай компанийг үүсгэн байгуулсан. Энэ ном чухам яаж байгуулсныг нь харуулна."

PayPal-ийн хамтран байгуулагч, SpaceX, Teslа-г үүсгэн байгуулагч Элон Маск

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

11320   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.