Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 23, 2019

Сэтгэл ханамжтай амьдрах "Аз жаргалын тунхаг"

"The Happiness Project" номын зохиогч, "Happier" подкастын хөтлөгч Грэтчэн Рубин бол хэрхэн аз жаргалтай байх талаар судалдаг гол төлөөлөгчдийн нэг. Саяхан түүний "Аз жаргалын тунхаг" хэмээх бичвэр надад их таалагдсан юм. Дүрэм, зарчим амьдралыг хэрхэн хялбарчилдаг талаар бид саяхан бичиж байсан даа. Аз жаргалтай байхын тулд дараах цөөн зарчмыг санаж байя, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээе. Бид зарчим бүрийн доор өөрсдийн сэтгэгдлийг хавсаргалаа. Ингээд "Аз жаргалын тунхаг"!

АЗ ЖАРГАЛЫН ТУНХАГ

Аз жаргалтай байхын тулд эерэг сайн мэдрэмжүүдээ тэтгэж, сөрөг саар мэдрэмжүүдээ зогсоож, зөв зүйтэй санагдах мэдрэмжүүдийг эрэлхийл. Мөн аливаа зүйлийг илүү сайн хийдэг болж буйгаа мэдрэх нь чухал.

Мэдрэмжүүдээ ажиглаж, түүнийгээ удирдах гэж хичээдэг нь та бидний зөнгөөрөө хийдэг зүйл болов уу. Харин аз жаргалтай байхад өөрийнхөө өсөж сайжирч буйг, аль нэг чадвараа ахиулж байгаагаа мэдэрдэг байх нь чухал гэдгийг бид тэр бүр санадаггүй байж мэднэ.

Өөрийгөө жаргалтай болгох сайн арга бол бусад хүмүүсийг аз жаргалтай болгох явдал юм. Харин бусад хүмүүсийг аз жаргалтай болгох сайн арга бол өөрийгөө жаргалтай болгох явдал.

Бусдад тусалж сайхан мэдрэмж төрүүлэх нь хүн байхын магад хамгийн сайхан үйл ч байж мэднэ. Бусдад туслах үедээ бид хамгийн таатай мэдрэмжүүдийн нэгийг авч байдаг. Харин таагүй мэдрэмжид автсан хүн бусдад таатай мэдрэмж өгөх нь юу л бол.

Өдөр хоногууд урт боловч он жилүүд богино.

Өдөр тутмын ажил амьдралдаа бид жигтэйхэн яардаг. Үнэндээ бид ихийг амжуулж байдаг. Гэтэл нэг л мэдэхэд он жилүүд нэг хоёроороо хөврөн одсон байдаг нь гайхмаар. Хүүхэдтэйгээ, өвөө эмээтэйгээ өнгөрөөх цагандаа харам байх үедээ та үүнийг бодоорой. Хүүхэд дорхноо өсөж, хөгшчүүл нэг л мэдэхэд бидний дэргэд байхгүй болсон байна. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл ханаж, бүрэн мэдэрч байгаарай.

Өөрийгөө аз жаргалтай байна гэж бодохгүй байгаа бол та аз жаргалтай биш.

Бодлоо ажигла. Өнгөн дээр аз жаргалтай сайхан харагдлаа ч таатай бодлууд бодогдохгүй байвал тийм биш л байна гэсэн үг. Харин аз жаргалтай биш байгаа мэт харагдавч дотроо жаргалтай байвал та жаргалтай хүн.

Аз жаргалтай байхад бие махбод нөлөөлдөг.

Гэхдээ аз жаргал зөвхөн бодол санаанд байдаг юм биш. Биеийн эрүүл мэнд, хөдөлгөөн хүний аз жаргалд их нөлөөлдөг. Дасгал бол ид шид хэмээн сэтгэ.

Аз жаргал бол бусад хүмүүс юм.

Энэ дээр бол нэг их тайлбар хэрэггүй болов уу. Ойрын хүмүүсээ хайрлаж, эерэгт хөтлөх хүмүүстэй найзалж үерхэж, бусдад сайн санаж явбал аз жаргалын тухай бодох ч хэрэггүй, аяндаа л ирнэ.

Өөрийнхөө талаар бодож өөрийгөө март.

Яагаад ч юм үүнийг уншихад Тони Роббинсын "Ямар нэг болохгүй л байвал чи өөртөө л төвлөрөөд байна гэсэн үг" гэсэн үг санаанд оров. Санасан, санаагүй аливаа зүйлийг өөрийнхөө өнцгөөс л хараад байвал асуудлууд үүддэг. Аз жаргал бол бусад хүмүүс.

Бусдад таатай, хөгжилтэй байгаа зүйл танд тийм биш байж болно. Танд таатай зүйлс бусад хүмүүст ч тийм байж болно.

Энэ энгийн үнэнийг бид байнга бодолтой. Та бусдаас өөр. Бусад хүн танаас өөр.

Хамгийн сайн нь байхаас илүүтэй урьдынхаасаа сайжрахыг эрэлхийл.

Хамгийн сайн нь байна гэдэг хүсүүштэй ч хүрэхэд хэцүү зорилт. Харин өөрийгөө байнга сайжруулж, өөрийн амжилтыг ахиулж байх нь боломжтой зүйл. Бусадтай биш өөртэйгөө өрсөлд.

Гадаад эмх цэгц дотоод амгаланд хөтөлдөг.

Эмх цэгц, зохион байгуулалт бол сэтгэл санааны байдалд ихээхэн нөлөөтэй зүйл. Үүний хүчийг бид дутуу үнэлдэг ч байж магадгүй.

Аз жаргал гэдэг их юмтай болохоос ч биш, бага юмтай байхаас ч биш, өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханахаас үүддэг.

Хаана ямар айлд төрөхөө бид шийддэггүй. Харин юунд сэтгэл ханахаа бид тодорхойлж болно. Бас "Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх хүчээрээ хий” гэдэг дээ.

Та юу хийхээ сонгож болно. Харин юунд дурлаж, юуг таалахаа сонгож чадахгүй.

Бид заримдаа хэчнээн хичээгээд ч зарим зүйлсийг таалж чаддаггүй. Магадгүй жолоо барих нь танд хэзээ ч таалагдахгүй байж болно. Хэдий тийм ч жолоо барилаа гэхэд үүнийг хийж байгаадаа баярлах вий.

Хэмжиж чадах зүйлсийг удирдаж болно.

Менежментийн хамгийн гол зарчмуудын нэгийг амьдралынхаа менежментэд яагаад ашиглаж болохгүй гэж?

"Бидэнд аз жаргалтай байх үүрэг шигээ дутуу үнэлдэг үүрэг байхгүй" - Роберт Льюс Стэвэнсон

Аз жаргалтай байх нь үүрэг гэжээ. Нэг бодлын тийм ч юм шиг. Би аз жаргалтай байх үүрэгтэй гэдэг өнцгөөр амьдралдаа хандаад үзвэл яадаг бол?

кока-кола аз жаргалын эрэлд

Аз жаргал хэмээх үгийг өөрсдийн чимэг болгосон брэнд бол Кока-Кола юм. Тэдний "Аз жаргалын эрэл" 1886 оноос эхлэлтэй аж. Кока-Кола залуу үеийн юунаас аз жаргал авдаг хийгээд аз жаргалыг тэдэнд юугаар дамжуулж хүргэж болох вэ гэдэгт хариулт олохын тулд уг уриаг бодож олжээ.

Үүний үр дүнд тэд аз жаргал гэдэг хамгийн энгийн зүйлсээс, бидний өдөр тутмын зан үйлээс л төрдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тийм ч учраас Кока-Кола хүмүүсийн цаг мөч бүрд нь аз жаргалыг бэлэглэх зорилгын дор өөрсдийн брэндийг "Аз жаргал" хэмээн төлөөлүүлдэг хэрэг. Кока-Колагийнхаар бол "Аз жаргал гэдэг боломж гэхээсээ илүү сонголт" ажээ.

Дэлгэрэнгүй: Кока-Кола аз жаргалын эрэлд - Аз жаргалын тухай судалгаа

Тэд зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах биш, биднийг илүү аз жаргалтай болоход, сэтгэл өөдрөг, эерэг хандлагатай байхад тодорхой хэмжээгээр тусалдаг гэж хэлж болох юм.

Coca-Cola Mongolia"-аас хэрэглэгчдээ урамшуулах, аз жаргалыг бэлэглэхээр "iCoke саятан" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. 7 хоног бүр 7 саятан тодруулах уг хөтөлбөрт оролцохын тулд та Coca-Cola, Fanta, Sprite, Schweppes, Bonaqua Bubble, Fuze Tea, Punch, Minute Maid Orange Pulpy зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглээд, бөглөөн доторх кодыг icoke.mn вэбсайт болон iCoke Mongolia аппликэйшнд бүртгүүлж, iCoke саятан урамшуулалт хөтөлбөрт оролцох боломжтой. Таван долоо хоногийн турш үргэлжлэх уг хөтөлбөрийн сүүлийн долоо хоног эхэлж байгаа. Энэ хугацаанд нийт 28 ялагч тус бүр нэг сая төгрөгийн эзэд болсон бөгөөд хөтөлбөрийн сүүлийн долоо хоногийн 7 ялагчийн нэг болох боломжийг та бүхэн цаг алдалгүй ашиглаарай.

17861   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

О. Бүтэд




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.