Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   02 сарын 18, 2019

Апп тойм: Ard - Санхүүгийн технологийн шинэ эрин

Энэ оны эхний сард зохион байгуулагдсан "Хөрөнгө оруулагч үндэстэн" форумын хамгийн онцлох танилцуулга нь санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж олгох "Ард Апп"-ийн шинэ хувилбар байв. Хэрэглэгчдэдээ санхүүгийн илүү олон боломжийг хялбар байдлаар хүргэх зорилго өвөртөлж буй уг аппыг бид энэ удаагийн апп тойм булангаараа онцолж байна.

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та "Ард Апп"-ийн хэрэглэгч болбол санхүүгийн өдөр тутмын асуудлаа хамгийн хурднаар, нэг дороос, хялбар байдлаар шийдэх боломжтойг юуны өмнө онцолъё. Уг апп нь дотроо бүх төрлийн шилжүүлэг хийх, зээл авах, хадгаламж буюу хуримтлал үүсгэх, төлбөр төлөх, банкны карт байдлаар ашиглах зэрэг санхүүгийн бүх үйлчилгээг багтаасан тул таны маш олон асуудлыг шийдэх нь гарцаагүй.

Зөвхөн дансны дугаараар бус утасны дугаар болон фэйсбүүк хаягаар нь ч шилжүүлэг хийх боломжтой.

ямар онцлог, давуу талуудтай вэ?

"Ард апп" бүртгэлийн хамгийн сүүлийн үеийн бөгөөд хамгийн хялбар аргыг сонгосон гэдгээрээ бусад аппаас шууд ялгарна. Аливаа бүртгэлүүд таны нэр, төрсөн огнооноос авахуулаад маш олон бүртгэлийн мэдээлэл шаарддаг бол уг аппд утасны дугаар болон иргэний үнэмлэхтэйгээ авахуулсан сэлфигээ оруулаад ердөө 1 орчим минутын дотор л бүртгүүлэх боломжтой аж. Мөн утасны дугаараа оруулаад Most money-д бүртгэлтэй бол шууд уг бүртгэлээ аппдаа ашиглаж болно.

Бүртгэлийг ийнхүү хиймэл оюун ухаанаар шийдсэнээс гадна 2 сая хүртэлх хэрэглээний зээлийг ч гэсэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар ердөө 3 минутын дотор авах боломжтой нь маш дэвшилтэт шийдэл байлаа.

Үүгээр ч зогсохгүй "Ард Холдингс"-ын хөрөнгө оруулалттай компаниудын үйлчилгээ апп нэмэгджээ.Санхүүгийн апп дотроосоо "Ард Шоп"-оор дэлгүүр хэсэж, "Ард Секюритиз" дээрх хувьцааны дансны үлдэгдлээ шалгах, IPO захиалга өгөх, “Ард Лайф” дээрх тэтгэврийн хуримтлалаа хянах, "Trade.mn" дээрх криптовалютын хэтэвчээ шалгах боломжтой бөгөөд тун удахгүй хөрөнгийн бирж, криптовалютын арилжаанд шууд оролцох, даатгалын бүтээгдэхүүн авах боломжууд нэмэгдэх аж.

Тус аппыг та зөвхөн онлайн санхүүгийн асуудлууддаа ашиглаад зогсохгүй бэлэн мөнгө гаргаж авахдаа ч ашиглах боломжтой нь тун сонирхолтой. ATM-ээс зөвхөн картаар мөнгө авдаг цаг ард хоцорч та "Ард Апп"-ынхаа бэлэн мөнгө цэсний 6 орон бүхий кодыг АТМ-д оруулснаар бэлэн мөнгө авах боломж бүрдэх юм. Мөн өнөөдрөөс эхлэн "Ард Апп"-аар дамжуулан "Ард Кредит" ББСБ-ын IPO захиалга хийх боломжтой болсон байна. Та бүхэн уг аппын хувьцаа цэс рүү хандан IPO захиалга хийж болно.

Картгүйгээр уг аппыг ашиглаад ATM-ээс бэлэн мөнгө авна гээд бод доо!
Мөн "Ард Кредит" ББСБ-ын IPO захиалгыг "Ард апп" дээрээс хийгээрэй

ямар сул талтай вэ?

Бүртгүүлэх үед утасны дугаарт идэвхжүүлэх код ирэх гэж уддаг асуудал шийдэгдчихвэл дээр дурдсанчлан бүртгэлийн үйл явц ердөө 1 минутад л багтаж байгаа. Мөн бүртгүүлэх үедээ утасны "home" руу буцах, өөр апп уруу шилжих үйлдэл хийгээд буцаад апп руугаа ороход бүртгэл дахин шинээр эхэлж буй зэрэг дутагдлууд анзаарагдав. Тиймээс бүртгэлээ зогсоолгүй шууд үргэлжлүүлээрэй. Дөнгөж шинэчлэгдээд байгаа тул дээрх мэр сэр дутагдлууд байгааг эс тооцвол үйлчилгээний үйлдлүүд дээр ямар нэгэн сул тал, дутагдал байсангүй.

unread-ийн үнэлгээ

Санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор нэгтгэсэн, маш олон үйлдлийг хэмнэж байгаа, дэвшилтэт боломжуудыг санал болгож байгаа зэргийг үндэслэн бид 9/10 оноо өгч байна.

Татаж авах

19228   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.