Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 25, 2019

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн" форумын үеэр танилцуулагдсан онцлох 5 бүтээгдэхүүн

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" форум 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Форумын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулахын сацуу, тухайн салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг мөн явагдсан юм.

Unread уг арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож, интрапренёр сэтгэлгээг түгээх нь, хамтын соёлыг дэлгэрүүлэх нь, старт-ап эхлэхэд санаа, баг, мөнгөний аль нь чухал байдаг вэ зэрэг залуучуудад сонирхолтойгоос гадна хэрэгтэй мэдлэг, туршлагыг хуваалцах хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн 2019 оны төлөв байдал, финтек болон дижитал трансформацийн нөлөөлөл, түүний хууль эрх зүйн орчин, Монголын тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, ухаалаг хот зэрэг хэлэлцүүлгүүд хүрэлцэн ирсэн 700 гаруй залуусыг бүтэн өдрийн турш шинэ мэдээлэл, мэдлэгээр хангаж байв.

Бид "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" форумын үеэр танилцуулагдан, нээлтээ хийсэн хамгийн онцлох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна.

АРД АПП 

Энэ өдрийн хамгийн онцлох танилцуулга нь санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж олгох "Ард апп"-ийн шинэ хувилбар байв. Өнгөрсөн жил анх хэрэглэгчдэд хүргэж байсан тус апп нь илүү олон үйлдэлтэй, илүү хялбар финтек апп болгон хувиргасныг онцлох хэрэгтэй.

Уг апп-ийн тусламжтайгаар зээл авах, хуримтлал үүсгэх, бүх төрлийн шилжүүлэг хийх, төлбөр төлөх зэрэг өдөр тутам тулгардаг санхүүгийн бүхий л үйлчилгээг авах боломжтой болжээ. Үүнээс гадна шинээр бүртгүүлэхдээ өөрийн иргэний үнэмлэхтэйгээ авахуулсан сельфигээ илгээж, хиймэл оюуны тусламжтайгаар өөрийгөө бүртгэн, зээлийг 5 минутанд авахыг санал болгож байгаа нь сонирхолтой шийдэл байв.

"Ард Холдингс"-ын хөрөнгө оруулалттай компаниудын үйлчилгээ мөн апп дээр нэмэгдснийг дуулгая. "Ард Шоп"-оор дэлгүүр хэсч, "Ард Секьюритиз" дээрх хувьцааны дансны үйлдэгдлээ шалгаж, "Trade.mn" дээрх криптовалютын хэтэвчээ шалгах боломжтой байна. Гэхдээ тун удахгүй хөрөнгийн бирж, криптовалютын арилжаанд шууд оролцох, даатгалын бүтээгдэхүүн авах боломжийг нээнэ гэдгийг хөгжүүлэгчид онцолж байлаа.

Chatbot.mn

Нэг ч өдөр, нэг ч цаг, бүр нэг ч минут амралгүй таны төлөө ажиллаж, тасралтгүй борлуулалт хийн, өөрийгөө сайжруулж хөгжүүлдэг хувийн туслахтай болмоор байна уу? Тийм бол Chatbot.mn-д ханд. Тэд монгол хэл таньдаг, хиймэл оюунд суурилсан чатбот платформыг хөгжүүлснээ "Хөрөнгө Оруулагч Үндэстэн"-ий үеэр танилцуулсан билээ.

Сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагуудын амжилтанд үйлчлүүлэгчтэй харилцах, борлуулалт хийх, мэдээлэл түгээх зэрэг цаг их авдаг, хүний хүч шаардагддаг ажлуудыг орлон гүйцэтгэх болсон чатботын үүрэг үлэмж нэмэгдэх болжээ. Хиймэл оюун ухаанаар дамжуулан хүнтэй яриа өрнүүлэх, чатлах, асуултанд оновчтой хариулах зэрэг асар их үйлдлүүдийг уг технологийн тусламжтайгаар хийх боломжтой.

Уг платформыг бүтээгчид нь монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх инженерүүд байсан нь ихэд итгэл төрүүлсэн гэдгийг төгсгөлд нь онцолъё.

ARD SHOP

Монголын цахим худалдааны салбарт өөрсдийн онцлог, давуу талуудаараа цахиур хагалан хүч түрэн орж ирж байгаагаа Ardshop.mn-ийнхэн зарлалаа. 2014 онос эхлэн үйл ажиллагаа явуулж, онлайн худалдааны зах зээлд олон нэмэлтүүдээрээ анхдагч болсон "Mmarket.mn", "Эм И Си Партнерс"-ийн баг "Ард санхүүгийн нэгдэл", "Монгол Шуудан"-тай хамтран илүү хүчирхэгжиж, шинэ өнгө төрхтэйгөөр зах зээлд эргэн ирж буй нь энэ.

Ardshop.mn-ий хамгийн гол давуу тал нь тэдний борлуулалт хүргэлтийн уялдааны цогц шийдэл байх учиртай. Монгол орны өнцөг булан бүрт хамгийн хурднаар хүрэх боломжийг, захиалсан бараагаа өөрийн гар дээр хамгийн найдвартай нөхцлөөр хүлээн авах боломжийг тэд амалж байна. Мөн Монголдоо хамгийн анх удаа 800,000 нэр төрлийн барааны сонголттой гадаад захиалгын буланг танилцуулсан нь хэрэглэгчиддээ дундын зуучлагчгүйгээр захиалга хийхийг санал болгохоор зэхэж буй.

urgoo uds

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн" арга хэмжээний хамтран зохион байгуулагч Өргөө кино театрын хамт олон зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа урамшууллын хөтөлбөрөө илүү дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дэлхийн 100 гаруй орны мянга мянган бизнесүүдийг нэгтгэсэн UDS Games апп-аар дамжуулан тэд кино үзэх бүртээ оноо цуглуулж, хамгийн хялбараар урамшууллаа хүртэх боломжийг олгож байна.

Шинэчлэгдсэн лоялтигийн хамгийн гол давуу тал нь найзаа урих, түүнээсээ урамшуулал хүртэх боломж нь байв. Та өөрийн найзаа зөвхөн танд олгогдсон онцгой дугаараар урин апп-д бүртгүүлбэл найз тань кино үзэх бүрт 10 хувийн бонус цуглуулах учиртай. Найзынхаа урьсан найзын, бүр найзынхаа найзын урьсан найзын үзэлтээс хувь хүртэх боломжтой болсон нь ихэд сонирхолтой санагдлаа.

Найзуудаасаа урьтаж, эрт бүртгүүлэх тусмаа хожоотой гэсэн үг. Хэрвээ та бүртгүүлж амжаагүй байгаа бол апп-аа татаж (iOS, Android), доорх QR кодыг уншуулан 2000 төгрөгийн урамшууллыг аваарай.

ARD LOYALTY ОНОО 

АрдКойн нь "Ард Санхүүгийн Нэгдэл"-аас бүтээгдэхүүн үйлчилгээ авах, Ард Аппыг ашиглах бүрт олгогдох урамшууллын оноо юм. Уг оноогоор та бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ авах, хүссэн бараагаа худалдан авч шоппинг хийх боломжтой гэсэн үг.

Сонирхуулахад, Ард Апп-ийг татсан хүн бүрт 1000 Ард оноог урамшуулал болгон өгч байгаа бөгөөд шинэ найзаа урих бүрт, зарим сошиал даалгавруудыг гүйцэтгэх болгонд нэмэлт койн авах боломжтой байгаа юм. Үүнээс гадна цуглуулсан 100 койноороо нэг сугалаа авч, 2-р сарын 3-нд ялагчаа тодруулах автомашины хонжвортой сугалаанд оролцох хөтөлбөр үргэлжилж байгаа. Шангрилагийн гадаа байрлуулсан Renault Kaptur маркийн машины төлөө олон хүн оноогоо цуглуулж байгаа харагдсан тул өрсөлдөөн нэлээн ширүүн өрнөх шинжтэй :)

20240   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд
Н.Халиунаа
А.Ундрал

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.