Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   01 сарын 26, 2019

Unlock Podcast #51: "The Power of Moments" номын тухай

Подкастын энэ удаагийн дугаарт Дээгий, Тэгшээ хоёр "The Power of Moments" номын тухай ярилцлаа. "Made to Stick" номыг бичин алдаршсан ах, дүү Хийтүүдийн уг бүтээл урьдын адил шинэлэг санаанууд, сонирхолтой жишээнүүдээс бүрджээ. Бидний амьдралыг тодорхойлсон олон хором агшнууд санаандгүй байдлаас юм уу аз эзээс үүдсэн байдаг. Харин бид өөрсдөө тийм агшин хормуудыг бүтээж чадах байтал яагаад аз эзэд үлдээх ёстой гэж? 

Номын тухай

Номын зохиолч Чип Хийт Станфордын бизнесийн сургуулийн багш бол дүү Дэйн Хийт гарааны бизнесийн компаниудад зөвлөгөө өгдөг нэгэн юм. Тиймээс "The Power of Moments" ном хувь хүний хөгжлийн ном мэт, бизнес зөвлөгөө ч юм шиг сонирхолтой хоёр өнцгийг өөртөө агуулжээ.

Уг ном үндсэн 4 бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүрд хувь хүн, албан байгууллага, старапууд хэрхэн хором мөчүүдийг ашиглан амжилтад хүрсэн тухай жишээнүүдээр өгүүлсэн байна. Бидний ой дурсамжид ердийн өдрүүдээс илүү сэтгэлд хоногшсон хором мөчүүд, өөрийгөө ойлгох боломж олгосон үеүд, бахархал төрүүлсэн цаг хугацаанууд, чухал хүмүүстэй танилцсан мөчүүд илүүтэй хадгалагдан үлддэг аж. Хэрвээ та өөрийн бизнест тийм агшин хормуудыг шингээн бусад хүмүүст сэтгэгдэл үлдээж чадвал амьдралдаа, ажил карьертаа амжилт үзүүлж чадна гэдэг санааг энэхүү номд гаргажээ.

Биеэ танихгүй хоёр хүнийг нэг өрөөнд оруулаад 45 минут болоход маш сайн найзууд болоод гарч буй жишээ (энэ хооронд юу болов?), дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан өөрийн тууштай байдлыг аавынхаа оройн хоолны үеэр асуудаг байсан асуулттай холбож буй жишээ (ямар асуулт байв) гэх мэт олон сонирхолтой түүхүүд уг номд гардаг. Ингээд подкастаа сонсоцгооё.

"Сүүлийн үед уншсан хамгийн сонирхолтой, хурдан хэрэгжүүлж болохуйц ном. Ажилтнуудыг идэвхжүүлэх, үйлчлүүлэгчийг баярлуулах, оюутнуудыг оролцуулах, тэр ч бүү хэл гэр бүлийн амралтаа төвөвлөхөд туслах олон шинэ санааг би олж авлаа. Хэрвээ амьдрал агшин хормуудын нийлбэр юм бол ах дүү Хийт агшин хормуудыг хэрхэн өнгөрөөх төлөвлөгөөг минь өөрчилж орхилоо."

Give and Take, Originals, Option B номуудын зохиогч Адам Грант

Подкаст сонсох 

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

14800   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.