Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   01 сарын 22, 2019

Апп тойм: Zenly - Найзуудаа "бариад ав"

Ойрын үед манайд трэнд болоод буй, манай багийн залуусын туршиж үзэж байгаа сонирхолтой апп-уудын нэг бол байршлаа хуваалцах Zenly юм. Уг апп-ийг гэр бүлээрээ, дотнын найзуудаараа утсандаа суулгаснаар нэг нэгийнхээ хаана явааг тэр дор нь харах буюу хянах боломж бүрдэх юм. Аюулгүй байдалд нэмэртэй, харилцаа холбоог зарим талаар хялбарчлах энэхүү апп-ийг өнөөдөр тоймлон хүргэе.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? 

Хаана байгаа нь мэдэгддэггүй найзуудыгаа хайхад тун хэрэгтэй апп. Мөн гэр бүлийн хүрээнд хэрэглэж болно. Жишээ нь хүүхдийнхээ утсанд суулгачихаад хаана явж байгааг нь төвөггүйхэн харж болно. Тоглолтод хамт очсон найзаа хайгаад олохгүй байна уу? Тэгвэл Zenly байхад санаа зоволтгүй.

2015 онд зах зээлд нээлтээ хийсэн уг апп-ийг 2017 онд Snap компани 250 сая орчим ам.доллараар худалдаж авчээ. Ингэснээр Zenly апп дээрх шиг байршил тогтоох боломжтой SnapMap шинэ апп нээлтээ хийсэн билээ. Магадгүй SnapMap, Zenly-г харьцуулахад адил зүйл бишгүй гарна. Zenly апп нь Best friend only тодотголтой болохоор зөвхөн таньдаг хүмүүсээ л өөрийн найзаар авах хэрэгтэйг сануулъя.

Ямар онцлог давуу талтай вэ?

Утасны дугаар, сошиал медиад найз бололцсон хүмүүсийг шууд олох боломжтой. Апп дээр холбогдохдоо бусад сошиал медиа шиг найзын хүсэлт илгээж, хүлээн авдаг. Тохиргоо хийхгүй л бол интернэтэд ороогүй байсан ч тухайн хүний байршил апп дээр харагдсаар байдаг гэдгийг мартаж болохгүй.

Хэрвээ хүсвэл газрын зургаа гурван янзаар тохируулж, зөвхөн апп руу нэвтэрсэн үед байршлаа шинэчлэх сонголт ч бий. Энэ төрлийн бусад аппуудын адил шууд Google-ийн газрын зургаар байршлыг заалгах гэх мэт олон хэрэглүүр байдаг нь сонирхолтой. Мөн олуулаа нийлээд групп чат үүсгэж болдог, хоёр найз тань нэг газар хамт байвал тэнд гал гарсан эможи гарч ирдэг зэрэг нь зугаатай. Мөн хамт байсан хугацааг цагаар харуулдаг бөгөөд хэр их уулзсанаас хамааран түвшин өгсөөд явдаг нь нэг төрлийн тоглоом тоглож байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Апп-ийг нээхийн өмнө 3 жилийн турш хөгжүүлэлт дээр ажилласан болохоор хяналтын систем, нууцлал сайтай гэсэн үнэлэлтийг мэргэжилтнүүдээс авдаг юм билээ.

Ямар сул талтай вэ? 

Аппаар холбогдсон л бол таны байршил шууд харагдах болохоор баталгаатай хүнээ л найзаараа сонгох хэрэгтэй. Уг апп-ийг тодорхойлсончлон зөвхөн сайн найзуудын дунд, гэр бүлийн дунд хэрэглэвэл л илүү тохиромжтой.

Unread-ийн үнэлгээ 

Байршлаа хуваалцах бусад төрлийн аппуудыг бодвол өнгөлөг, шинэлэг, хурдан, олон сонголтыг өгдөг, трэнд болж буй уг апп-д 7 оноо өгч байна.

Татаж авах

14322   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.