Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 02, 2018

Live Blog: ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАГЧДЫН ХАМГИЙН ТОМ ЦУГЛАРАЛТ “UNPLUG 2018”-Г БҮРЭН ТОЙМЛОХ НЬ

Unread Media компаниас гурав дахь жилдээ зохион байгуулж буй шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр, шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх “UNPLUG 2018” 12-р сарын 02-ны өдөр буюу өнөөдөр “орчиндоо ээлтэй эвент” гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдаж байна. Манай арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй уншигчдадаа зориулан бид эвентийн турш Live blog хөтлөн хүргэх юм. Та эвент дээр ирж амжихгүй бол үйл явдлаас хоцрохгүйн тулд бидний нийтлэлтэй хамт байгаарай.

Арга хэмжээг Unread-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Ундрал нээсэн бөгөөд эвентийн онцлог болох “орчиндоо ээлтэй эвент”-ийн шийдлүүдээ танилцууллаа. Unplug эвент нь Thomson Reuters-тай хамтран цахим шийдэл болох Convene аппыг ашиглан цаас, хэвлэлийн үр ашиггүй зардлыг бууруулж, хөтөлбөр, панелистууд, бусад оролцогчидтой танилцах боломжтой байгааг дуулгахад таатай байна. Мөн усны пластик савны хэрэглээг бууруулах зорилгоор оролцогч бүртээ халуунаа барьдаг усны савыг бэлэглэж буй юм. Байгаль, орчиндоо ээлтэй Unplug эвентийг дэмжиж буй танд баярлалаа.

ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ #1

Эвентийн панелистууд болох Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, Тагтаа Паблишингийн хамтран байгуулагч Б.Баясгалан, Techstars компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Бат-Октябрь, Ялгуун брендийн үүсгэн байгуулагч Н.Өлзиймаа нар “Эрүүл хүчирхэг сэтгэл зүйтэй хувь хүнийг цогцлоох нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан

Тагтаа паблишингийн хамтран байгуулагч Б.Баясгалан

Techstars компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Бат-Октябрь

Ялгуун брендийн үүсгэн байгуулагч Н.Өлзиймаа

ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ #2

Дараагийн панел хэлэлцүүлэг "Дэлхийд үнэлэгдэх орчин үеийн мэргэжилтэн болох нь" сэдвээр явагдаж байна. Хэлэлцүүлгийн зочдын хувьд "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл, Нэткапитал санхүүгийн группийн үүсгэн байгуулагч Д.Сүндий, Антропологич, доктор Д.Бум-Очир, MCKinsey & Company компанийн консалтант Ж.Тана юм.

Нэткапитал санхүүгийн группийн үүсгэн байгуулагч Д.Сүндий

Жорлонгоо өөрчилье төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл

McKinsey & Company компанийн консалтант Ж.Тана

Антропологич, доктор Д.Бум-Очир

ПАнел хэлэлцүүлэг #3

Дараагийн хэлэлцүүлэгт Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова, Мобикомын гүйцэтгэх захирал Тацуяа Хамада, Оюутолгойн гүний уурхайн хүний нөөцийн төслийн менежер Анжела Клайв нар панелистаар оролцож "Дэлхийд үнэлэгдэх орчин үеийн мэргэжилтэн болох нь" сэдвээр маш сонирхолтой яриаг өрнүүлж байна.

Unread updates

Unplug эвентэд оролцогчдод хүлээлтийг үүсгэж чаддаг, шинэлэг, өвөрмөц, онцгой хэсэг бол UNREAD UPDATES юм. Unread-ийн менежер Д.Мөнхбаясгалан эхний update болох “Товчлол” төслийг танилцуулж байна. Бизнес, хувь хүний хөгжилтэй холбоотой хамгийн шилдэг номын гол агуулгыг найман хуудсанд багтаан хураангуйлан товчлох платформ юм. Энэхүү платформыг ашигласнаар цаг хэмнэх, мэдлэг тэлэх, дижитал шийдлийг ашиглах зэрэг давуу талтайг онцоллоо. Та яг одоо M+ апп-аас бидний бэлтгэсэн номын товчлолыг хүлээн авч уншаарай.

Unread.today сайтын ерөнхий редактор, Арвис Паблишингийн үүсгэн байгуулагч Д.Ганзориг Tesla Motors, SpaceX, SolarCity зэрэг компаниудыг удирдан, өнөө цагийн бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн дунд Стив Жобсын дайтай үнэлэгдэн хүндлэгдэж байгаа Элон Маскийн намтраар бүтээсэн, өнөө өглөөхөн хэвлэлтээс гарсан, будаг нь ханхалсан “Элон Маск” номын нээлтээ эвентийн үеэр хийлээ.

Байгальд ээлтэй Unread. Илүү бага датагаар, илүү их мэдээллийг Unread-аас унших боломжтой.

Unread-ийн үүсгэн байгуулагч Зак: "Unread гурван нас хүрлээ. Хүүхдээр бол бид хөлд орлоо. Хөгжлийн дараагийн шат юу байх вэ, гэж удаан ярилцсан. Эцэст нь 2019 онд бид цоо шинээр хийх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрсэн юм".

Ингээд Unread гэж компани шинээр дөрвөн охин компанийг үүсгэн байгуулж байгаагаа дуулгахад таатай байна хэмээсэн юм.

Unread-ийн түншлэл хариуцсан менежер Н.Халиунаа 2018 онд зохион байгуулсан эвентүүдийн ололттой тал болон 2019 онд зохион байгуулах олон шинэлэг арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал 2019 онд зохион байгуулах Launchpad болон Idea Festival арга хэмжээгээ танилцууллаа. Гарааны бизнесийг дэмжих, залуус шинэ санаагаа бусадтай хуваалцах боломжийг энэ онд Unread олгох нь.

Unread Awards 

"Шилдэг апп" номинацид М+ шалгарлаа.

"Шилдэг санаачилга" номинацид "Ид шидийн орон" шалгарлаа.

Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? ярилцлагад АНД Глобалын үүсгэн байгуулагч Чинбаатарын Анар оролцож байна.

Unread awards

Шилдэг стартапаар ERXES.INC шалгарлаа.

Шилдэг энтрепренерээр Ч.АНАР шалгарлаа.

Ийнхүү бүтэн өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээ "1000000 цагийг бэлэглэе" уриалгыг дэвшүүлж өндөрлөсөн юм. Энэхүү уриалгын хүрээнд хүн бүр долоо хоногт чанартай 20 цагийг өөртөө, ажилдаа, гэр бүлдээ, нийгэмдээ зориулж чадвал маш эерэг үр дүнтэйг санууллаа. Утга учиртай шинэ санааг сонсож, танилын хүрээгээ тэлж гайхалтай дурсамжийг бүтээлцсэн та бүхэндээ баярлалаа!

Дараа жилийн UNPLUG эвентээр илүү олуулаа, шинэ санаагаар элбэг дүүрэн уулзацгаая.

Unplug Marketplace: Тэрбумтан

Mad Tech компанийн бүтээгдэхүүн

Unplug Marketplace: Beauty Secrets & M+

Unplug Marketplace: Take.mn

Unplug Marketplace: Mi Mongolia

Unplug 2018 эвентийн зохион байгуулалтын баг

5637   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.ЛХАГВАЦЭРЭН
Б.НАМУУН
Ч.АНУЖИН
А.МАРАЛ
Л.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТСАЙХАН
Б.МӨНХХҮСЛЭН

Гэрэл зургийг:

Б.БИЛГҮҮН
М.МИШЭЭЛ
Б.САРАНТУЯА
У.ГАНБАЯР
Х.ХАНТҮШИГ




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.