Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   11 сарын 20, 2018

Байгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл

Байгууллагын үр дүнтэй байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийг үндсэндээ хоёр хувааж болно. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёл гэж. Ээлжит нийтлэлээрээ бид ажлыг илүү үр дүнтэй хийх, хурдтай явуулах, зардал мөнгө болоод хөлс хүч хэмнэх ажлын орчин, дэд бүтэцтэй холбоотой зүйлсийг онцолж байна. Эдгээр зүйлсэд анхаарснаар танай байгууллагын, бизнесийн үр дүн, хурд өсөх боломжтой билээ.

ажлын орчин

Та ганцаар ч бай, багаар ажилладаг ч бай, ажлаа үр дүнтэй хийхэд нөлөөлөх чухал зүйлсийн нэг бол ажлын орчин юм. Оффисын ажилтнуудын ажлын бүтээмж, бүтээлч сэтгэлгээ, ажлын хурд зэрэг нь ажиллаж буй орчноос шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас дэлхий даяар оффисын шийдлийг ажлын онцлог, байгууллагын онцлогоос хамааран янз бүрээр гарган, ихэд анхаардаг болоод байгаа юм. Ширээний өндөр нам, сандал ширээний байршлууд, агааржуулалт зэрэг хүн бүхний мэддэг зүйлсээс гадна гэрэлний өнгө мэтийн нарийн деталь зүйлсээс эхлээд амарч сэргэх хэсэг, байршил сольж ажиллах боломжууд хүртэл олон зүйлийг чухалд тооцдог болсон байна. Зарим зүйлс хэдийгээр хэтэрхий жижиг юм шиг санагдавч ажлын орчны өөрчлөлт, хөгжил маш хурдтай явагдаж байгааг онцолъё.

Анд Глобал компанийн оффис. Энэ оны 5 сард бид Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг тодруулж байсан билээ.

HUB Инновацийн төвийн дундын оффис. Ганцаар ажиллахад хамгийн тохиромжтой ажлын орчнуудын нэг.

багийн ажиллагааг сайжруулах апп, вЭбСАЙТ

Аливаа бизнесийн амжилттай байдал зөв төлөвлөлт, багийн ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Үүнийг үр дүнтэй болгох хамгийн сайн арга бол багийн ажиллагааг сайжруулах технологийг ашиглах явдал юм. Амаар яригдсан, толгойнд бодогдсон зүйлээ зориулалтын апп, вэбүүд дээр буулгаж, хөтөлж, төлөвлөж, шуурхай харилцах нь ажлын хурдыг нэмж, үр дүнтэй байдлыг өсгөнө. Үүнд багийн ажиллагааны Slack,
Facebook Workplace, Trello, Yahoo Together зэрэг бидний өмнө санал болгож байсан апп, вэбүүдийг туршиж үзэхийг зөвлөе.

Сүүлийн үед чат, харилцаа холбооны маш олон компани багийн ажиллагааг үр дүнтэй болгох нэгдсэн платформ руу үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

ажлыг хурдасгах интернэт

Оффисын ажилтнуудын хамгийн чухал хэрэгцээ бол яахын аргагүй интернэт билээ. Хурдан интернэтийн чухал байгууллагууд ойлгодог ч харин интернэтийн аюулгүй байдлын талаар сайн ойлголтгүй байх нь бий. Байгууллагын онцлогтоо тааруулан интернэтийн хэрэглээ, хурдны тусгайлсан зохицуулалтыг хийх, ажлын бус цагаар олон нийтийн сүлжээ, торрент, видео хандалтыг зөвшөөрөх, интернэтийн урсгалд хяналт тавьж болзошгүй халдлагаас сэргийлэх зэргээр зохицуулалт хийх нь олон талын ашигтай байдаг. Энэ чиглэлд хамгийн сайн, дэвшилтэт боломжуудыг олгодог Юнителийн Internet+ үйлчилгээг бид санал болгож байна.

Байгууллагын интернэтийн аюулгүй байдал, зохицуулалт нь том компаниудын хувьд сайтар анхаарах ёстой зүйлсийн нэг болоод байна.

тусгай мэргэжлийн үйлчилгээнүүд

Компаниудын гаргадаг нэг алдаа бол бүгдийг өөрөө хийх гэдэг явдал юм. Нэг чиглэлд мэргэшсэн компаниуд санхүү, мэдээллийн технологи зэрэг дагавар зүйлсдээ түүртэж гол үйл ажиллагаан дээрээ төвлөрч чадахгүй байх тохиолдол олон. Энэ нь ихэнхдээ хэдэн төгрөг хэмнэх зорилгоос үүддэг ч эцэстээ цаг, мөнгө, хөдөлмөрийн хувьд илүү зардалтай байгаад дуусах нь бий. Тиймээс, жишээ нь санхүүгийн тал дээр erhet, маркетинг борлуулалтын тал дээр erxes, дуудлага, харилцаа холбооны тал дээр Юнителийн Cloud Call Center тэргүүтэй бизнесийн үйлчилгээнүүд зэрэг бидний өмнө онцолж байсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд танд тусалж чадна. Их ажиллах биш ухаалаг ажиллаж, өөрсдийн гол өрсөлдөх давуу талд түшиглэн бизнесээ явуулах нь оновчтой байдаг.

Өөрсдийн үндсэн хийдэг зүйлээс бусад зүйлийг чаддаг хүмүүст нь даалгах нь маш их энерги, цаг, хөдөлмөр, зардал хэмнэх боломжийг олгодог.

13188   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.