Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   11 сарын 06, 2018

Сэтгэл зовнилоос салахад туслах 5 апп

Орчин цаг биднээс оюун санааны эрүүл мэндээ сайтар анхаарахыг шаардах боллоо. Шүүлтүүргүй мэдээлэл, гар утас, компьютерийн хэтийдсэн хэрэглээ, сошиал сүлжээгээр өөрийгөө бусадтай харьцуулах, Улаанбаатарт амьдардаг бол утаа, түгжрэл гээд бидний бухимдуулах, стресстүүлэх зүйлс бишгүй их. Мэдрэл ядаргаа, стресс нь халдварламтгай байдаг тул эргэн тойрныхондоо ч нөлөөлнө. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Мэдээж ямар ч хүсүүштэй зүйл тийм хялбархан олдохгүй. Хүчин чармайлт гаргахаас өөр аргагүй. Төрөл бүрийн арга хэрэглэж болохын нэг нь гар утасны апп-аар дамжуулан сэтгэл санаагаа засаж өргөх юм. Өнөөдөр бид өмнө нь тоймлож байгаагүй зарим апп-ийг танилцуулъя.

Холбоотой нийтлэлүүд:

Апп тойм: Headspace - 10 минутыг өөртөө
Calm - Өдөр бүр өөртөө цаг гарга

MindShift 

Олон өөрчлөлт, сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг мэдэрдэг өсвөр насныхан болон залууст зориулан бүтээсэн Mind Shift гэх энэхүү апп сэтгэл санаагаа эрүүл байлгахад чиглэгдсэн хамгийн сайн аппуудын нэг. Уг апп бидэнд сэтгэл зовнилыг ойлгох ойлголтоо өөрчлөхийн чухлыг сануулдаг. Mind Shift таны хамгийн үнэнч дэмжигч байж, сэтгэл хөдлөлөө дараад байлгүй гаргахыг хөхиүлж, хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулгарахад туслах болно.

Татах: iOS, Andriod

IMoodJournal 

Энэхүү апп нь нэг талаар хувийн тэмдэглэл, нөгөө талаар сэтгэл санааны байдлаа мөшгөх хэрэгсэл юм. IMoodJournal апп дээр сэтгэл санааны байдал, өөрт илэрч байгаа шинж тэмдгүүд, нойрны хэмнэл, эмийн хэрэглээ, эрч хүчтэй байгаа цагууд зэргийг бүгдийг нь тэмдэглэх боломжтой. Эдгээр хүчин зүйлсийг тэмдэглэсний үр дүнд та хэзээ хэрхэн стресстэж, хэзээ амар тайван буюу эрч хүчтэй байгаагаа харж чадна. Энэхүү апп нь 1.99 долларын үнэтэй.

Татах: iOS, Andriod

Happify

Сэтгэл санаагаа засах хэрэгтэй байна уу? Тэгвэл Happify апп-ийг татаад сэтгэл зүйчээс зөвшөөрөгдсөн сэтгэл засах хөтөлбөрүүдийг туршаад үзээрэй. Элдэв бодлыг саатуулах тоглоомууд, янз бүрийн үйлдэл хийх зөвлөгөө, талархал илэрхийлэх сануулга, тархиа яг л булчин мэтээр дасгалжуулан сөрөг бодлоо давах олон өөр зүйлсийг санал болгоно.

Татах: iOS, Andriod

Lifesum 

Бусад аппаас ялгаатай нь Lifesum апп эрүүл амьдрахтай холбоотой олон үйлдлийг хийх боломжийг олгодог. Апп танд эрүүл хооллохоос эхлээд булчингаа томруулах, өдөр бүр алхалтын тоогоо нэмэх зэрэг төрөл бүрийн зорилтуудыг тавих боломжийг олгоно.
Хүсвэл өөрийн хувийн мэдээллийг оруулж, "Амьдралын оноо" авдаг болох боломжийг үүсгэж болох аж. Өдрийн турш тогтмол ус ууж, юм идэхийг сануулах уг апп эрүүл амьдрахыг хүсдэг хүмүүст гайхалтай сонголт болох болно.

Татах: iOS, Andriod

Breathe2Relax 

Бид заримдаа зүгээр л гүнзгий амьсгаа аваад, би зүгээр шүү гэж сануулж байх хэрэгтэй байдаг. Breathe2Relax апп үүнийг л хийдэг. Энэхүү аппликейшн нь амьсгалах тусгай техникийг заадаг, нэг ёсондоо стрессээ удирдах хөдөлгөөнт хэрэгсэл юм. Ялангуяа энэ нь ямар нэг хүнд хэцүү үйл явдлын ард гарсан, сэтгэл санаагаа засах шаардлагатай байгаа хүмүүст бүр ч тохиромжтой.

Татах: iOS, Andriod

11199   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.