Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   11 сарын 03, 2018

Unlock Podcast #45: Тревор Ноагийн "Born a Crime" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр Өмнөд Африкийн комедиан Тревор Ноагийн өөрийн амьдралын түүхийг хүүрнэсэн "Born a Crime" номын тухай ярилцлаа. 2015 онд АНУ-ын "Comedy Central" сувгийн "The Daily Show" хэмээх алдартай нэвтрүүлгийн хөтлөгч болсон тэрээр 2016 онд энэхүү номоо бичсэн нь уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд Тайм сэтгүүл 2018 онд түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ.

НОМЫН ТУХАЙ


Тревор Ноа 1984 онд Өмнөд Африкт төржээ. Тухайн үед хар арьст, цагаан арьст хүмүүс хоорондоо дотно харилцаанд орох, гэрлэхийг хуулиар хориглосон байсан болохоор хар арьст ээж, цагаан арьст аавын хүү болж мэндэлсэн Ноа "хууль бус" хүүхэд байжээ. Энэ ч учраас номоо "Born a Crime" буюу "Төрөлхийн гэмтэн" гэж нэрлэсэн байна.

Тухайн үед Өмнөд Африкт арьс өнгөний үзэл хүчтэй, хар арьстнуудыг дорд үзэж байсан учраас хар арьст ээж, хүү хоёр хэцүү амьдрал хүлээж байж. Гэсэн ч зоригтой, дайчин, сүсэг бишрэл ихтэй ээж нь хүүгээ ядуурал, хүчирхийллийн дөнгөнөөс салгаж, боловсролтой нэгэн болгох гэж байдгаараа зүтгэжээ. Хүүгээ байнга сүмд аваачин, өсөж том болох үед нь буруу замаар орчих вий хэмээн байнга сэргийлдэг байж. Ээж нь хүнтэй гэрлэсэн ч нөхрийнхөө хүчирхийлэл дарамтад байнга өртдөг байсан бөгөөд салсныхаа дараа хуучин нөхөртөө хэдэнтээ хубуудуулж азаар амь гарсан гэдэг. Ноа ч энэ номоороо дамжуулан Өмнөд Африк дахь гэр бүлийн хүчирхийллийг хүмүүсийн анхааралд аваачихыг зорьжээ.

Тревор Ноа тв шоундаа арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг байнга дуугарч, амьдралд ойрхон зүйлсийг ярьж хүмүүс ч сайн хүлээж авдаг нь ийм учиртай аж. Хошин шогийн мэдрэмж болоод ээжийнхээ хязгааргүй хайрын хүчээр алдрын оргилд хүрсэн Ноа энэхүү номдоо маш хүнд сэдвийг хөнгөн хөгжилтэй, сэтгэл хөдлөм байдлаар хүргэж чаджээ.

Хэвлэл мэдээллийн олон хэрэгслийн оны шилдэг номын жагсаалтад багтсан энэ дуртгал бүтээл удахгүй кино болох ба Ноагийн ээжийн дүрд Люпита Нёнго тоглох гэнэ.

Ингээд номын тухай хөтлөгчид маань хэрхэн хөөрөлдсөнийг сонирхоцгооё:

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

9992   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.