Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 30, 2018

Бүтээгдэхүүний тойм: Нууцлаг "Хар Хайрцаг" ямар боломжуудыг агуулж байсан бэ?

"Хар хайрцаг" тун удахгүй гэсэн сүрлэг сурталчилгааны ард чухам ямар гэнэтийн бэлэг байгаа бол хэмээн хүмүүс чих тавин хүлээж байсан билээ. Тэгвэл уг нууц задарч Юнивишн өөрсдийн шинэ Юнивишн 3.0 систем, "Андроид Бокс" төхөөрөмжийг олон нийтэд танилцууллаа. Гурвалсан үйлчилгээний ирээдүйн олон том шинэчлэлийн суурь болсон энэхүү төхөөрөмж нээлтээ хийснээр одоо болон ойрын ирээдүйд бид технологийн дэвшлийн ачаар олон итгэмээргүй давуу талыг эдлэх юм. Энэ удаагийн нийтлэлээ бид тэрхүү давуу талууд болон ирээдүйн үнэ цэнийнх нь талаар бүрэн ойлголтыг өгөхөөр бэлтгэлээ.

ХАР ХАЙРЦАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Хэсэг хугацаанд найзуудыг мөрийцүүлж, олон нийтийг баахан таамаг дунд байлгасан "Хар хайрцаг"-ны нууц саяхан задарсан юм. Уг мессежийн ард Юнивишн компанийн шинэ систем "Андроид бокс" нуугдаж байв.

Монголчуудын интернэт, зурагтын үзэлтийн гол хэрэгсэл болоод буй Юнивишний төхөөрөмжүүд уг шинэчлэлээр өөрчлөгдсөн бөгөөд хэрвээ та хүсвэл одоогийн хэрэглэж байгаа интернэтийн болон кабелийн төхөөрөмжөө энэ шинэ төхөөрөмжийг худалдан авснаар солих боломжтой.

Товчхон илэрхийлбэл "Хар хайрцаг" шинэчлэлээр Юнивишний интернэтийн болон кабелийн төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж илүү жижиг, хурдтай, чанартай, олон боломжтой болж байгаа нь энэ юм.

ЯАГААД ХАР ХАЙРЦАГ ГЭЖ?

"Хар хайрцаг" шинэчлэлээр дээр дурдсанчлан шинэ андроид бокс, смарт боксууд хэрэглээнд нэвтэрч, хэд хэдэн давуу тал, үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа тул Юнивишний хэрэглэгчид уг шилжилтийг хийх нь цаг хугацааны л асуудал болов уу. Учир нь Юнивишнээс авч хэрэгжүүлэх дараагийн шинэчлэл, хэрэглэгчдэд өгөх давуу тал, өргөтгөлүүд бүгд уг төхөөрөмж дээр ажиллах, суурилах аж. Тиймээс эртнээс төхөөрөмжүүдээ шинэчилж ирээдүйн шилжилт, ирээдүйн давуу талуудад өөрийгөө бэлдэх нь зөв алхам болно.

одоогийн давуу талууд 

Андроид болон смартбокс төхөөрөмж хавьгүй жижгэрч авсаархан болсон ч боломж, давуу талууд өмнөхөөс хавьгүй илүү болсныг дахин онцольё.

Дээд зэрэглэлийн чанар - Хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр технологи ашиглан бүтээгдсэн, 4К тэмдэглэгээ бүхий дэлхийн шилдэг кино контентыг яг дэргэдээс нь мэт дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар, албан ёсны эрхтэйгээр хүлээн авах боломжтой.

"Жинхэнэ" өндөр хурд - Шинэчлэлийн хамгийн авууштай, онцлох давуу тал нь Wi-FI төхөөрөмжийн долгион 2.4ghz-ээс 5ghz болж өөрчлөгдсөн явдал юм. Долгионы хурд сайжирснаар өмнө нь өөр Wi-Fi долгионтой давхцаж интернэт уддаг байсан нь ард хоцорч, зөвхөн өөрийн үндсэн хурдаар хандах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бидний өмнө олон газраас сонсож байсан өндөр хурдны интернэт гэсэн улиг болсон үг энэ удаа "жинхэнээсээ" бодит биелэл болох боломж бүрдэж байна.

Аппликэйшн сан - Гар утсандаа өөрийн хүссэн аппликейшнийг татаж авдагтай адил одоо зурагтандаа өөрийн хэрэгцээт аппликейшнийг суулгах боломжтой. Ингэснээр гэрээсээ хүнсээ захиалж, найзууд хоорондоо холбогдож тоглох, хэрэгтэй мэдээллийг эрэмбэлэн хүлээн авах зэрэг 5 төрлийн аппликейшнийн сантай боллоо.

Яг одоо - Зурагтын суваг солиход та сард хэчнээн хугацааг үрдэг бол? Үзэхийг хүссэн зүйлээ олохын тулд зурагтын хэдэн зуун сувгийг эргүүлж цагаа алдаж байсан мөчүүд зөндөө байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл энэхүү байдлыг андроид бокс халж телевизийн сувгуудыг нэг дороос хянаж, өөрийн үзэхийг хүссэн зүйлээ хоромхон хугацаанд олох боломжийг олгожээ.

ирээдүйн үнэ цэн

Юнивишний 3.0 системийн одоогийн өгч буй үнэ цэнүүд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй аж. Дэлхийн алдартай брэндүүд, бүтээгдэхүүнүүд шинэчлэлээ аливаа нэг технологи дээр суурилж аажим аажмаар хийдэгтэй адилаар "Хар хайрцаг" төсөл ч гэсэн том шилжилтийн эхлэл байх төлөвтэй байна. Уг төхөөрөмжүүд дээр суурилан дараа дараагийн шинэ боломжууд зарлагдах бөгөөд одоогийн нөхцөл байдлыг хэдэн жилийн дараахтай харьцуулахад андроид бокс, смарт боксууд дээр суурилсан шинэчлэлүүдийн ачаар бидний зурагт, интернэтийн хэрэглээ тэр чигтээ өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.

Бид энэ удаагийн нийтлэлээрээ Юнивишний "Хар хайрцаг", Юнивишн 3.0 системийг онцолсон нь ч үүнтэй холбоотой. Одоогийн үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгохоос гадна ирээдүйн үнэ цэнийг бодолцож шинэ боломжийг нэвтрүүлсэн нь энэхүү нийтлэлийг бичих гол шалтгаан байсныг онцолъё.

15381   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.