Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 19, 2018

Суралцахуйтай холбоотой 20 бодууштай эшлэл

Бид аравдугаар сарыг "Сурахад суралцах сар" болгон зарласан билээ. Энэ хүрээнд олон сонирхолтой нийтлэл, арга хэмжээнүүдийг уншигчдадаа хүргэхээр ажиллаж байна. Өнөөдрийн нийтлэлээр эрдэмтэн мэргэд, алдартнуудын сурч боловсрохтой хамаатуулан хэлсэн, санууштай мэдүүштэй эшлэл үгсийг нэгтгэн толилуулъя.

ЭШЛЭЛҮҮД

1. "Ямар ч тэнэг мэдэж чадна. Гол нь ухаарч ойлгох хэрэгтэй."
Альберт Эйнштэйн

2. "Боловсролын үүрэг нь хүнд гүнзгий бодохыг заах, шүүмжит сэтгэлгээг суулгах явдал. Мэдлэг дээр нэмэх нь хүмүүжил - Энэ л жинхэнэ боловсролын зорилго юм."
Мартин Лютер Кинг

3. "Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна."
Бямбын Ринчен

4. "Хэрвээ чи аливаа нэг юмыг ойлгохыг хүсэж байвал эхлэлийг нь, дараа нь өсөлт хөгжлийг нь ажигла."
Аристотль

5. "Бидний хамгийн эхний асуудал бол сурахгүй байгаа явдал биш, сурсан хэрэггүй зүйлээ гээх явдал юм."
Глориа Стэйнем

6. "Сурах нь заалгасны үр дүн бус, суралцагчийн өөрийнх нь идэвх зүтгэлийн үр дүн билээ."
Жон Холт

7. "Боловсрол гэдэг бол юуг ч гэсэн тэвчээр алдалгүй, өөртөө итгэх итгэлээ алдалгүй сонсох чадвар юм."
Роберт Фрост

8. "Хүмүүс надад кино урлагийн сургуульд явсан уу гэж асуух үед би 'Үгүй ээ, кинонд л их явсан даа' гэдэг."
Кюнтин Тарантино

9. "21-р зуунд бичиг үсэггүй хүн гэж уншиж бичиж чаддаггүй хүнийг биш, харин сурч чаддаггүй, сурснаа орхиж чаддаггүй, дахин сурч чаддаггүй хүнийг хэлнэ."
Алвин Тоффлер

10. "Өөрийгөө хөгжүүлэх нь боловсролын цорын ганц хэлбэр гэдэгт би бат итгэдэг."
Айзак Асимов

11. "Хүн хэзээ ч юмыг санаандгүйгээр сурдаггүй. Аливааг сурахын тулд тэмүүлж, хичээнгүйлэх ёстой."
Абигайл Адамс

12. "Хэрвээ чи боловсролыг үнэтэй гэж бодож байгаа бол харанхуй чигээрээ үлдэхгүй юу."
Роберт Орбен

13. "Бусадтай өрсөлдөхөө зогсоосон үед хүн жинхэнээсээ сурч эхэлдэг."
Жидду Кришамурти

14. "Суралцсанаар та заах болно
Зааснаар та суралцах болно."
Фил Коллинс

15. “Давталт гэдэг бол сурахын 'эцэг' нь."
Лил Вэйн

16. "Хүн боловсролтой болох хүртлээ өөрийн хүч чадлыг огт мэддэггүй."
Хорас Манн

17. "Надад хэлбэл би мартана
Надад заавал би санана
Надаар хийлгэвэл би сурна"
Бэнжамин Франклин

18. "Суралцах гал эрмэлзэлтэй л болчих. Тэгвэл чи өсөж хөгжихөө хэзээ ч зогсоохгүй."
Линдсэй Колович

19. "Уншиж чаддаг хүн бүр өөрийгөө томсгох, оршин буйгаа үржүүлэх, амьдралаа бүрэн дүүрэн, утга учиртай, сонирхолтой болгох хүчтэй байдаг."
Алдос Хаксли

20. "Амьдралын хичээлүүдэд суралцах нь таны амьдралыг төгс болгохгүй. Харин амьдрал ямар байх учиртайг ойлгож харж чаддаг болно."
Элисабет Кублер-Росс

10 сарын 21-ний ням гарагт болох "Гадаадад суралцахыг хүссэн хүн бүрийн зорих цэг буюу INSPIRED" арга хэмжээний тасалбарыг захиалах: www.shoppy.mn/inspired

52234   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.