Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 18, 2018

Inspired Week буюу алдаж боломгүй арга хэмжээнүүдийг танилцуулах нь

Өндөр боловсролтой иргэдийн тоог нэмэгдүүлэх, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор бид боловсролын салбарт INSPIRED санаачилгыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд бид гадаадад суралцахыг хүссэн хүн бүрд зориулан Inspired арга хэмжээг 10 сарын 21-нд, Эрдэнэт хотын залуустаа зориулан Inspired Erdenet арга хэмжээг 10 сарын 25-нд зохион байгуулахаар бэлтгэж байна. Эдгээр арга хэмжээний дэлгэрэнгүйг өнөөдөр хүргэж байна.

INSPIRED ГЭЖ ЮУ ВЭ?

INSPIRED бол эхлэлийн цэг. Бид боловсролын үр өгөөж, түүний хүчин чадалд итгэдэг.
Тийм ч учраас энэ залуучуудад хаана, юу дутагдаж байгааг соргогоор мэдэрч, зөв мэдээлэл, хэрэгцээт мэдлэг, үнэтэй туршлагуудыг нэг дороос олж авах боломжийг олгохыг хүссэн билээ. "Inspired" санаалчилгын хүрээнд бид дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болно:

Цуврал эвент - Inspired
Гадаадад суралцах чин хүсэлтэй хүн бүхний зүг чигийг тодруулах, урам зоригоор тэтгэх Inspired цогц эвент жил бүр тогтмол зохион байгуулагдана. 10 сарын 21-нд болох анхны Inspired-аар цуврал арга хэмжээнүүд маань нээлтээ хийх юм.

Богино хугацааны сургалтууд - Micro Classes
Таныг зорилгодоо хүрэхэд туслах, шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх богино хугацааны сургалтуудыг тухайн салбарын тэргүүлэх, шилдэг залуу мэргэжилтнүүд орно.

Орон нутгийн хөтөлбөр - Inspired Local
Орон нутгийн залуучуудыг чадавхжуулах, хэрэгцээт мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, урам зоригоор тэтгэх цуврал эвентүүд Монгол орныг бүтэн тойрно. Эхний аймаг/хотоор бид Эрдэнэт хотыг сонгоод байгаа билээ.

INSPIRED: ГАДААДАД СУРАЛЦАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРИЙН ЗОРИХ ЦЭГ

Гадаадад суралцах чин хүсэлтэй хэн бүхэнд бид зүг чигийг тодруулах, урам зоригоор тэтгэх энэхүү арга хэмжээг зориулж байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийд боловсролоор тэргүүлэгч орнуудын шилдэг их дээд сургуулиуд суралцсан залуу мэргэжилтнүүд өөрсдийн түүх, үнэт туршлагыг хуваалцаж, хэрхэн бэлдэх ёстой талаар илтгэл/яриа хийж, 20 гаруй боловсролын байгууллага чуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.
Товчхондоо, INSPIRED бол гадаадад суралцахтай холбоотой бүхнийг нэг дороос богино хугацаанд олж мэдэх цорын ганц боломж юм.

ХЭЗЭЭ: 10 сарын 21
ХААНА: Хан-Уул, Corporate Hotel & Convention Center

Тасалбар захиалах: http://shoppy.mn/inspired
Фэйсбүүк хуудас: Inspired: Гадаадад суралцахыг хүссэн хүн бүрийн зорих цэг

Ингээд арга хэмжээний илтгэгчид, зочид болоод үзэсгэлэнд ирэх боловсролын байгууллагуудыг танилцуулъя:

INSPIRED ERDENET: ЭРДЭНЭТЭЭР БУУХИАЛАХ ШИНЭ ЦАГИЙН ДАВЛаГАА 

Inspired санаачилгын хүрээнд бид үйл ажиллагаагаа Монголын хоёр дахь том хот Эрдэнэтээр тэлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Inspired Erdenet бол мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, орон нутгийн залуусыг урам зоригоор тэтгэх зорилго тээсэн бидний аяллын эхний цэг юм. Тус арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын залуу лидерүүд, шилдэг мэргэжилтнүүд карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг хүргэж, цахиур хагалж буй стартап компаниудыг үүсгэн байгуулагчид бизнесийн түүхээ хуваалцах болно.

Оюун ухаан, мэдлэг боловсролоор өрсөлдөх орчин үеийн залуучууд та бүхэн манай арга хэмжээг бүү алдаарай.

ХЭЗЭЭ: 10 сарын 25
ХААНА: Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон

БҮРТГҮҮЛЭХ: bit.ly/inspirederdenet

25342   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.