Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 09, 2018

ЯГ ОДОО НЭГД: Unread Growth Program-ийг танилцуулах нь

ЯАГААД UNREAD GROWTH PROGRAM ГЭЖ?

Аливаа амжилт, сайн үр дүнгийн ард сайн баг, сайн хамт олон байдаг гэдэгт бид итгэдэг. Сайн баг биесээ нөхөж, итгэлцэж, хамтдаа илүү ихийг бүтээж, улам холд зорьдог. Unread ч энэ зарчмыг урьтал болгон хамгийн сайн талентуудыг татаж, тэдэнд сурч боловсрох, хөгжин дэвших боломж олгодог талбар байхыг эрмэлзсээр ирсэн билээ. Бидний хийж хэрэгжүүлсэн, амжилтанд хүрсэн төсөл бүрийн ард хүсэл мөрөөдөл, тэмүүллээр жигүүрлэсэн шижигнэсэн залуусаас бүрдсэн баг байсаар ирсэн юм.

Манай багийн гишүүд дундаас хамгийн эрч хүчтэй, хамгийн бүтээлч нь сайн дурын залуучууд байдаг. Чухам тэдний сэтгэл, зүтгэлийн хүчээр бид урд тулгарсан асуудал бэрхшээлүүдийг гэтэлж, цаг тулсан эгзэгтэй үеийг давсаар ирсэн билээ. Тиймдээ ч бидний давуу талаа болгон урдаа тавьдаг гол "зэвсэг" бол төрөл бүрийн ур чадвар, хийж бүтээх гал эрмэлзэл бүхий сайн дурын баг маань хэмээн бахархдаг юм. Unread, Unplug-ийн гэсэн тодотголтой олон залуус салбар бүрд амжилтанд хүрч, өөрсдийн үйл хэргээр үеийнхнээ манлайлж, эерэг нөлөөлөл үзүүлсээр байгааг харах таатай байдаг.

Тийм учраас бид эрч хүч, урам зоригоор дүүрэн, суралцаж хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй илүү олон залууст боломж олгох Unread Growth Program-ийг боловсруулан, хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Энэ бол бидний сүүлийн гурван жилийн турш олж анзаарсан зүйлс, алдаж оносон сургамж дээрээ тулгуурлан бэлтгэсэн, оролцогчдодоо эерэг нөлөөлөл үзүүлж, хувийн болон мэргэжлийн тал дээр илүү сайжрах боломжийг олгох цогц хөтөлбөр. Шинэ хүрээлэл-хамт олны нэг хэсэг болж, өөрийгөө олон талаар хөгжүүлж, шинээр нээх боломжийг олгох - яг одоо алдалгүй ашиглах боломж.

ХӨТӨЛБӨР ЮУ ЮУ САНАЛ БОЛГОХ ВЭ?

Энэ хөтөлбөр хүн бүрд нээлттэй. Бид нас, хүйс, мэргэжил, байршил ялгахгүй хэн бүхнийг Unread Growth Program-даа урьж байна. Та дүрслэх урлаг, санхүү, спорт гэх мэт ямар ч чиглэлээр сурдаг байж болно. Эсвэл сурагч, бүр их сургуулиа төгссөн нэгэн ч байж болно. Хамгийн гол нь сурч боловсрох, хөгжиж дэвших, шинийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Хөтөлбөр нэг хичээлийн жилийн турш үргэлжлэх бөгөөд шалгарсан оролцогчид Unread-ийн багийн бүтээх, зохион байгуулах, нийтлэх, шинэ санаа гаргах, төсөл хэрэгжүүлэх бүхий л үйл явцад гар бие оролцох боломжтой болно. Үүнээс гадна зөвхөн хөтөлбөрийн оролцогчдод зориулсан тусгай сургалт, арга хэмжээ, бусад үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Олон салбарт манлайлж буй эрхмүүдтэй холбоо тогтоох, хамгийн онцлох эвентүүдэд оролцох онцгой боломж ч дагалдаж буй.

Бид сайн дурын ажлын үнэ цэнийг улам нэмэгдүүлэх ёстой, энэ талаарх олон нийтийн ойлголтыг улам төгөлдөршүүлэх хэрэгтэй, оролцогчид нь илүү зүйл хүртэх эрхтэй гэсэн итгэл үнэмшилтэйгээр энэхүү хөтөлбөрөө зарлаж байна. Энэ нийтлэлээр зарлагдаж буй 2019 оны анхны анги үр дүн-амжилтаараа түүчээлэн дараа дараагийн олон оролцогсдод урам зориг, санаа сэдлийг өгнө хэмээн найдаж байна.

Та манай хамт олны нэг хэсэг болж, олон гайхалтай-сэтгэл хөдлөм төслүүдэд хувь нэмрээ оруулахыг хүсэж буй бол ЯГ ОДОО энд дарж бидэнтэй нэгдээрэй. Бүртгэл 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Удахгүй уулзацгаая.

37811   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.