Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 04, 2018

Мэдүүштэй: Өглөөний цай ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх, олон цагаар бүтээмж өндөртэй байна гэдэг амаргүй. Цаанаасаа л залхуу хүрч, бүтээмж буурч хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ гүйцэтгэж чадахгүй байх явдал элбэг тохиолддог билээ. Тэгвэл үүний гол шалтгаануудын нэг нь өглөөний цайтай холбоотой байдаг гэнэ. Тухайн өдрийг эхлүүлэхдээ ямар зүйл идэж, шаардлагатай энергийг авч чадсан эсэхээс ажлын бүтээмж шууд шалтгаалдаг аж. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид өглөөний цайны ач холбогдол болоод өглөөний цайнд хэрэглэхэд хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнээс санал болгож байна.

өглөөний цай яагаад чухал вэ?

Ихэнх хүмүүс ажил, сургуульдаа яарснаас болж өглөөний цайг алгасаж шууд өдрийн цайтай золгох нь олонтаа. Өглөө сэрэхэд хүний тархи, булчин гэх мэт хамгийн идэвхтэй ажиллах ёстой эрхтнүүд тун сул болсон байдаг. Ажлын бүтээмж, эрч хүчинд хамгийн чухал нөлөөтэй тус эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өглөөний цайгаа уух шаардлагатай. Цаашлаад өглөөний цай уугаагүй хүмүүс түргэн хоол, чанаргүй хүнс хэт их идсэнээс болж хэт таргалалтанд өртөх магадлал өндөртэй байдаг аж. Мөн биед шаардлагатай хоолноос авах амин дэмүүдийг өглөөний цайнаас түлхүү авдаг тул алгасаж болошгүй. Өглөөний цайгаа уулгүй гарснаар сэргэж чадаагүй эрч хүч, энерги нь бүтэн өдрийн турш дутагдаад зогсохгүй тогтмол уухгүй явсаар байвал өвчин эмгэг тусах аюултайг санах хэрэгтэй юм.

Цаашлаад өглөөний цай уугаагүйгээс болоод анхаарал төвлөрөхгүй байх, сульдах болон хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах зэрэг маш олон сөрөг үр дагаврууд ажиглагддаг.

ямар төрлийн хүнс идвэл зүйтэй вэ?

Өглөөний цайнд хүнд төрлийн юм идэхээс зайлсхийх хэрэгтэй. Юу ч хамаагүй идэж эрч хүч авах ёстой гээд мах ихтэй хүнс, хоносон хоол зэргийг өглөө эрт өлөн ходоодон дээрээ идвэл бие хүндэрч ажлын бүтээмжийг тань буруулахаас гадна ходоод гэдсэнд муугаар нөлөөлнө. Тиймээс илчлэг сайтай хөнгөн хүнсийг нь сонгох нь зүйтэй. Үүнд ашигтай нүүрс ус (хүнсний эслэг), уураг агуулсан бүтээгдэхүүн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн зэрэг багтана. Жимс, овъёос, цөцгий, йогурт, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлаганд байдаг тул зөв сонголт байх болно.

Эдгээр төрлийн хүнснүүд танд өег мэдрэмжийг төрүүлж, эрч хүчийг хангалттай өгөх бөгөөд хамгийн гол нь махан төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь танд хүнд оргих мэдрэмжийг өгөхгүй. Мэдээж сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг дахин онцлох нь зүйтэй болов уу.

ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл зохилтой вэ?

Салад, сэндвич зэрэг өглөөний цайнд тохиромжтой хүнсийг гэрийн нөхцөлд бэлдэх боломжтой ч ихэнх хүмүүс өглөө ажилдаа яарч гардагаас болоод бэлдэж амжилгүй өлөн гарах нь элбэг. Тиймээс өглөөний цайнд өмнө дурьдсан эслэг болоод уурагаар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Уг төрлийн бүтээгдэхүүнүүд өглөө хэрэглэхэд зориулагдсан байдаг тул бөөнөөр нь худалдаж аваад гэртээ хадгалах, яарсан үедээ дэлгүүрээс худалдан авах зэрэгт аль алинд тохиромжтой. Гаднаас орж ирдэг импортын олон бүтээгдэхүүнүүд байдаг ч Монголчуудад тусгайлан зориулагдаагүй тул идэхэд тийм ч таатай биш байдаг.

Дотоодын уг төрлийн бүтээгдэхүүн гэвэл АПУ Дэйри ХХК-ийн саяхан худалдаанд гаргасан "Сайн плас” хэмээх өглөөний цайнд, үдийн цайны дараах дессертэнд зориулсан йогуртыг онцолвол зүйтэй. Сайн Плас йогуртны найрлаганд дээр дурьдсан уураг, эслэгээр баялаг манго, самар, хар чавга, үр тариа, овъёос гээд өглөөний цайнд хамгийн сайн тохирсон зүйлс багтдаг бөгөөд та нэг аяга Сайн Плас йогуртнаас өдрийн эслэгийн 12% -ийг авах боломжтой байна. Энерги, эрч хүчийг сайн өгөх бөгөөд түүний хэрээр таргалуулна гэж айлтгүй. Эслэг ихтэй бүтээгдэхүүн нь илчлэг багатай байдаг тул жингээ барих зорилгоор хэрэглэхэд тустай.

өглөөний цай уухгүй байхын сөрөг үр дагаврууд

Зарим эмэгтэйчүүд маань хоолны дэглэм барьж буй нэрийдлээр өглөөний цай уухгүй байх нь элбэг байдаг. Гэвч судалгаагаар өглөөний цай уухгүй байх нь биеийн жинг барихад ямар нэг нөлөөгүй гэдэг нь батлагдаж байна. Харин ч эсрэгээрээ илчлэг багатай буюу зөв хүнсийг өглөөний цайнд хэрэглэх нь биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахад эерэг үр дагаврыг авчирдаг. Мөн удаан хугацаанд өглөөний цай уухгүй явах нь ходоод, гэдэсний өвчлөл болон ой санамж муудах гол эрсдлийг үүсгэж байна. Ходоод гэдэсний асуудалтай, ой санамж муутай болчихвол таны өдрийн турш гаргах ёстой байсан бүтээмж хэд дахин буурч байна гэсэн үг.

Мөн өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний шигдээсд өртөх магадлал тогтмол өглөөний цай уудаг эрчүүдийнхээс 27% дахин их гэсэн судалгаа бий. Үүнээс гадна өдөр дутмын амьдралдаа илүү ихийг бүтээх, бүтээмж өндөртэй, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл өглөөний цайнаасаа л эхлэх нь зүйтэй хэмээн зөвлөмөөр байна.

14367   3


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.