Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   10 сарын 01, 2018

Онцлох бизнес: Японы Japan Store сүлжээ дэлгүүр - Япон соёлыг Монголд

Япон соёл, япон стандартыг Монголд түгээх зорилготой "Митс Жапан" ХХК нь Японы алдартай сүлжээ дэлгүүр болох "Japan Store"-ийн франчайз эрхийг аван хөдөө орон нутаг болон нийслэл хотод нийт 11 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Японоос гаралтай болоод ч тэр үү дэлгүүрээр нь зочлоход эмх цэгц, зохион байгуулалт шууд харагдаж байлаа. Бид Japan Store сүлжээний эрх эзэмшигч Японы Watts компанийн ОУ-ын бизнес хэлтсийн дарга Накамураг Монголд ирээд байхад нь бизнесийнх нь талаар ярилцсан юм. 

Бизнесийн нэр: JAPAN STORE сүлжээ дэлгүүр (Митс Жапан ХХК)
Үйл ажиллагааны чиглэл: Сүлжээ дэлгүүр
Байгуулагдсан он: 2014
Салбарын тоо: 11
Сошиал хуудсууд: Japan Store Mongolia

ТА КОМПАНИА ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Watts бол 24 жилийн түүхтэй, Японд 1500 орчим салбартай, Зүүн Өмнөд Ази болон Монголын фрайнчайз салбаруудтай нийлээд хилийн чанадад 100 гаруй салбартай компани. Японы сүлжээ дэлгүүр гэдэг утгаараа эмх цэгц, зохион байгуулалт, цогц байдал манай гол давуу тал. Тэр ч утгаараа бид энэхүү соёлыг бусад газарт ч гэсэн түгээе гэсэн зорилготой ажиллаж байна.

Монголд одоогоор Japan Store-ийн маань 11 салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө орон нутагт гэвэл Замын-Үүд, Ховд аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн төвд, Төв аймаг, Эрдэнэт хот зэрэг байршлуудад Japan Store ажиллаж байгаа. Харин Улаанбаатар хотод Меркури худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт, Драгон төвийн 3 давхарт, Шөнийн зах өргөтгөлийн 1 давхарт, Дүнжингаравын баруун талд Гүүд Прайзын 1 давхарт тус тус байрлаж байна.

ХАМТРАГЧИДТАЙГАА ХЭРХЭН ТАНИЛЦСАН БЭ?

5 жилийн өмнө Б.Анхболд захирал гэр бүлийн хамт Японд ирж бидэнтэй уулзсан юм. Тэд Японд их сургуулиа төгссөн, Япон бизнесс, ажил хэргийн талаар гүнзгий ойлголттой хүмүүс байсан болохоор яриа хөөрөө амархан нийлж танилцсан шүү.

Түүгээр ч барахгүй тэд өмнө нь Японы хүүхдийн Пижёон брэндийг Монголд оруулж ирж, амжилттай таниулсан байсан. Тэр туршлагандаа тулгуурлаад, Монголд худалдаа үйлчилгээний салбарт тогтвортой бизнессийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай Гурван Гал групптэй хамтарч, Японд очсон хэн бүхний заавал орж үздэг, гэр ахуйн хэрэгцээт бараа цөм бүрдсэн 100 иений дэлгүүрийн франчайз салбарыг нээхээр төлөвлөсөн байсан юм билээ. Бид ч энэ хүсэлтийг дуртай хүлээн авч, 2014 онд анхны нэг үнийн системтэй Japan Store сүлжээ дэлгүүрүүд Монголд байгуулагдаж эхэлсэн

ЯАГААД МОНГОЛД ФРАНЧАЙЗ ЭРХ ӨГСӨН БЭ?

Өмнө нь бид Монголын тухай Хакухо, Асашёорюү хоёроос өөр мэдээлэлгүй, ерөнхийдөө нүүдэлчин амьдралтай гэж төсөөлдөг байв.

Гэхдээ Улаанбаатарт ирж нөхцөл байдалтай танилцаад, хурдтай хөгжиж байгааг нь харсан. Улаанбаатар бол манайх шиг төрлийн дэлгүүрүүд олон байх хэрэгтэй том хот гэдгийг ойлгосон. Франчайз эрх авахад мөнгөтэй гэхээсээ илүү туршлагатай, амжилттай ажиллуулах чадвартай байх нь чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Митс Жапан компанитай хамтарч ажилласан.

ТАНАЙ ДЭЛГҮҮРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Гол онцлог нь хямд үнээр элбэг олдоод байдаггүй өргөн сонголттой чанартай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж юм. Бүхий л төрлийн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дороос ижил үнээр авах боломжтой гэдгээрээ энэхүү брэнд нь зах зээлд амжилттай танигдаж чадсан. Монголын зах зээлд маш олон сүлжээ дэлгүүрүүд байгаа ч Watts нь япон стандартыг нэвтрүүлсэн, япон соёлыг баримталж ажилладаг гэдгээрээ бусдаас ялгарч байгаа болов уу. Тиймээс хямд үнэ, олон барааг нэг дороос, япон стандарт, япон соёл гэдэг манай дэлгүүрүүдийн давуу талыг илтгэнэ гэж бодож байна.

ТА МОНГОЛ ДАХЬ САЛБАРЫН ТАЛААР ЯМАР СЭТГЭГДЭЛТЭЙ ЯВДАГ ВЭ?

Миний хувьд 6-7 улсын түншүүдтэй харилцдагаас Монгол дахь хамтрагчид маань зах зээлээ сайн мэдэрч, оновчтой маркетинг идэвхжүүлэлт хийж, хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллацгаадаг гэж боддог. Мөн бидний заасан өрөлтийн стандарт, дэлгүүрийн дотоод зохион байгуулалт, нөү-хауг маш түргэн хугацаанд өөрийн болгож, хэрэгжүүлсэн жишиг гадны салбарууд болж чадсан. Эдгээр жилүүдэд бид зөвхөн бизнесийн түншлэлээр зогсохгүй ахан дүү, найз нөхдийн бат холбоог бий болгосондоо баяртай байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТА БҮХЭН ХЭРХЭН ХАРЖ БАЙГАА ВЭ?

Watts-ийн фрайнчайз сүлжээ дэлгүүрүүд болох Japan Store-уудыг Монголд илүү олон болгохоор зорьж байна. Watts-ийн франчайз эрхийг авсан "Meets Japan" компани зөвхөн өөрсдөө дэлгүүр нээгээд явах биш бүх хүнд ийм боломжийг олгох бодлоготой учраас хэн ч гэсэн тэдэнтэй холбогдоод Japan Store-ийн салбар дэлгүүрийг ажиллуулах боломжтой гэсэн үг.

Монгол орон даяар Japan Store сүлжээ дэлгүүрийг байгуулах нь хэтдээ Монголчуудад хямд хэрнээ чанартай бүтээгдэхүүнийг өөрт ойр бүхий л байршлаас худалдан авах боломжийг олгоно гэж итгэж байгаа.

ТА БҮХЭН ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манай дэлгүүрийн бүх л салбарууд ажилчдынхаа мэдлэг чадварыг байнга ахиулахыг зорьдог. Манай дэлгүүрийн бүх үйл ажиллагаа стандартын дагуу, тусгай зохион байгуулалтын дагуу явдаг. Бид Монголд шинэ салбар нээгдэх бүрд биеэр ирж, өрөлт, үйлчилгээний стандартаас эхлээд менежментийн үйл ажиллагаанд ч оролцож, зааж зөвлөж бэлтгэдэг. Аливаа зүйлд зөв стандартыг нь мөрдөж ажиллах ёстой учраас барааны өрөлтөөс эхлээд бүх юм эмх цэгцтэй, стандартын дагуу байх ёстой.

Түүнчлэн ажилчид маань сэтгэл хангалуун, ажилдаа дуртай, аз жаргалтай байвал ажлаа хамгийн сайнаараа хийж чадна. Үүнийг дагаад хэрэглэгчид маань ч сэтгэл хангалуун үйлчилгээг авч чадах юм. Тиймээс бид энэ сард "Meets Japan"-ынхан мөн энэ сард "I Love My Job" хэмээх аян өрнүүлж байгаагаа надад дуулгасан. Гүйцэтгэх захирлаас эхлээд жирийн ажилчин хүртэл бүх хүн яавал ажилдаа илүү сэтгэл хангалуун байх вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байгаа юм билээ. Хүн ажлаасаа сэтгэл ханамж авч байвал амьдрал тэр чигтээ маш гэгээлэг байна гэдэгт итгэдэг.

19697   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.