Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 20, 2018

Онцлох бизнес: Ард Даатгал - Боломжоос битгий хоцор

Богино хугацаанд Монголын санхүүгийн салбарт тэсрэлт хийж, шинэлэг үйлчилгээ, шинэ санаачилгуудаараа олны итгэлийг хүлээн, аль хэдийн тэргүүлэх компаниудын нэг болсон Ард санхүүгийн нэгдлийн Ард Даатгал компанийн хамт олонтой бизнесийнх нь талаар ярилцах боломж олдлоо. 2018 оны 9-р сард Ард Даатгал компани Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргаснаар Монголын анхны нээлттэй хувьцаат даатгалын компани болсон юм. Тэд ажилтнуудынхаа гаргаж буй шинэ санаачилгыг нээлттэй хүлээн авч, шинэ санааг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгосон жишээ цөөнгүй. Ард Даатгал компанийн оффисоор зочилж, хамт олонтой нь бизнесийнх нь талаар ярилцаж суухад шинийг хийх бүтээх эрмэлзэл, эрч хүч мэдрэгдэж байлаа.

Бизнесийн нэр: Ард Даатгал ХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар
Байгуулагдсан он: 1994 он
Чиглэл: Даатгалын үйлчилгээ
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Твиттер

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Ард даатгал анх 1994 онд байгуулагдсан баялаг түүхтэй компани. Улмаар 2015 онд "Ард санхүүгийн нэгдэл"-ийн бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулах болсон. Одоогоор 24 салбар, 238 төлөөлөгч, 100 гаруй ажиллагсадтай Монголын даатгалын салбарын хамгийн том төлөөллүүдийн нэг болоод байна.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн бүрэлдэхүүнд багтдаг компаниуд нэг үзэл санаан дор нэгдэн ажилладаг. Тиймээс "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн бизнес санаан дээр тулгуурлаж яривал зүйтэй болов уу. "Ард Санхүүгийн Нэгдэл" анх EIT нэртэйгээр 2005 онд байгуулагдаж, тухайн үедээ барилга, уул уурхай, эрүүл мэнд, санхүү гээд бүхий л салбарт хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг байсан. Улмаар 2013 онд стратегиа эргэн харж зөвхөн санхүү рүү төвлөрч, тухайн салбарт ажиллаж буй компаниудыг нэгтгэн нэгдэл үүсгэн ажиллах нь зөв зүйтэй юм байна гэдэг шийдэлд хүрч одоогийн арга барилаараа ажиллах болсон.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО? 

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Батболд

2015 оноос бид нээлттэй компани болох зорилт тавин ажиллаж эхэлсэн. Бэлтгэл ажил маань 2017 онд эхэлж энэ оны 6 сард хөрөнгийн бирж дээрээс зөвшөөрлөө авч, энэ сард хувьцааны зах зээлд IPO-оо гаргаад байна. Уг санал нь энэ оны 4 сарын 28-ны ээлжит хурлаар дэмжигдэж шийдвэр гарсан юм. Ингэснээр "Ард Даатгал" Монголын хөрөнгийн зах зээлийн анхны нээлттэй хувьцаат даатгалын компани болсон. Олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувь хямдруулан 700 төгрөгөөр санал болгож байгаа. Ийнхүү нээлттэй компани болсноор эрсдэл даах чадвар улам сайжирч, даатгалын зардал багасаж, үйлчилгээ маань улам сайжрах учиртай. Ойрын саруудад энэхүү ажилд анхаарлаа хандуулж гол зорилгоо болгон ажиллалаа.

Даатгалын компани учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлж чиг шугамаа алдахгүйг хичээдэг. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг, даатгалын тэргүүлэгч компани байхыг эрмэлздэг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД? 

Дэд захирал Н.Эрдэнэтулга

Компани талаасаа бол олон улсад нэвтэрсэн чанартай үйл ажиллагааг явуулдаг. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, бусад төслүүдэд хувь нэмрээ аль болох жинтэй оруулахыг эрмэлздэг.

Мөн мэдээлэлтэй ойр байж хэрэглэгчдийнхээ хүсэл зоригийг мэдэж байх нь маш чухал. Тэр ч утгаараа хэрэглэгчидтэйгээ ойр ажиллаж, тэдний хүслээр үйлчилгээгээ сайжруулан ажилладаг онцлогтой.

Даатгалын компани талаасаа бол 21 аймагт бүгдэд нь үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгчдэдээ хамгийн ойр ажилладаг байгууллага гэдгийг онцолмоор байна. Ашгийн хэмжээгээрээ Монголдоо тэргүүлдэг. Тиймээс нийт үйлчлүүлэгчдэдээ ногдол ашиг тараадаг. Монголд манайх шиг ногдол ашиг тараадаг даатгалын компани байхгүй.

Хамт олон талаасаа бол манай компани маш залуу. Аль болох эрч хүчтэй, чөлөөт сэтгэлгээтэй залуусыг авч ажиллуулах эрмэлзэлтэй. Эерэг уур амьсгалтай, уян хатан байдлаар ажлаа явуулдаг учраас залуучууд маань тогтвортой ажилладаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Эрсдэлийн газрын захирал Ц.Тайшир, Давхар даатгалын менежер Н.Ачит

Манайх саяхан олон улсын эрүүл мэндийн байгууллага, Германы "Hannover Re" компанитай хамтран хэрэглэгчдэдээ олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн. Ард даатгалын карттай хэн бүхэн дэлхийн хаана ч гэсэн эмнэлгийн үйлчилгээг үнэгүй авах боломжийг энэ төсөл маань олгоно. Монголоос одоогоор Интермед, Грандмед эмнэлгүүд багтаж байгаа. Хамгийн гол нь та дэлхийн аль ч улсад явж байсан манай гэрээт эмнэлгүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Уг даатгалын үйлчилгээний хүрээнд та эмнэлгийн байгууллагаар 1 сая 500 мянган доллар хүртэлх хэмжээний үйлчилгээг үнэгүй авах боломжтой.

Мөн манай байгууллага чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр төвлөрөн ажиллаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэгжүүлснээр үйлчилгээний маань хурд сайжирч, нөхөн төлбөр олголтын хурд ихсэх давуу тал үүсэх юм.

Эрсдэлийн газрын захирал Ц.Тайшир

Давхар даатгалын менежер Н.Ачит

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Даатгалын компанийн тухайд бид хэрэглэгч төвтэй бизнесийг эрхэлж байна. Санхүүгийн нэгдэл гээд томоор нь аваад үзэх юм бол бид Монголын бүх иргэдэд үйлчилж байна. Тиймээс байгууллага маань томрох, өргөжихийн хэрээр үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээж буй үүргээ умартахгүй байхыг гол зарчмаа болгон ажилладаг. Өргөжихийн хэрээр олон зүйлсэд анхаарах шаардлагатай хэдий ч гол үүрэг маань хэрэглэгчдэдээ үйлчлэх, тэдний хүсэл зоригт нийцүүлэн ажиллах явдал гэдгийг үргэлж санаж явдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН эерэг болон ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? 

Санхүү эрхэлсэн захирал Т.Батцэнгэл

Иргэддээ тусламжтай шаардлагатай үед нь тусалж байгаа маань бидний ажлын хамгийн эерэг тал гэж боддог. Ах шиг нь, эгч шиг нь байж хэцүү үед нь тусалж хамгаалж, ажлаа сэтгэлээсээ чанартай хийхийг ихэд хичээдэг. Тийм ч учраас бидний ажил бэрхшээл саадтай гэхээсээ эерэг давуу талууд олонтой.

Үйлчлүүлэгчид маань санхүүгийн боловсрол сайтай байвал бидний ажил илүү үр дүнтэй, хурдтай явах учиртай. Хүмүүст ашигтай, хэрэг болохуйц олон үйлчилгээг санал болгодог ч зарим иргэд буруу юманд мөнгөө зарцуулах, буруу бизнест хөрөнгө оруулах гэх мэтээр өөрт хэрэггүй шийдвэр гаргах нь бий. Хэдхэн жилийн өмнө л гэхэд иргэд маань пирамид гэх юу нь мэдэгдэхгүй худал зүйл рүү нийтээрээ мөнгөө оруулж байсныг санаж байгаа байх. Түүний оронд өөрт хэрэгтэй, баталгаатай зүйлд хөрөнгө оруулбал тухайн хүнд өөрт нь л хэрэгтэй шүү дээ.

17310   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.