Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 19, 2018

Дата хэрэглээтэй холбоотой статистик + Датагаа хэрхэн зөв төлөвлөх вэ?

Интернэтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлхий дахинд ухаалаг утасны хэрэглээ улам бүр өссөөр байна. Компьютер, лаптопоосоо ажлаа амжуулах боломжтой байсан ч ухаалаг утасгүйгээр ажиллана гэдэг тун бэрх болж. Гар утас нь хэрэгцээт аппууд, авсаархан байдал, ямар ч нөхцөлд ашиглах боломж гээд олон давуу талаараа лаптоп, компьютерээс ялгарна. Ухаалаг утсыг “тултал” хэрэглэхийн тулд байнгын хурдтай интернэт нэн чухал. Тиймээс бидэнд амин чухал болоод буй дата хэрэглээний талаар сонирхолтой статистикуудыг өнөөдөр тоймлон хүргэж байна.

ХҮМҮҮС ХЭР ИХ ЦАГИЙГ УТАСНЫ ДАТАНД ЗОРИУЛДАГ ВЭ?

Хүмүүсийн ихэнх нь өдөрт 20 минутаас 1 цагийг датагаа ашиглан интернэт ороход ашигладаг. Судалгаанд оролцогчдын 32% нь уг хугацааг датанд зориулдаг бол 10-20 минутыг болон 10-аас доош минутыг зарцуулдаг хүмүүс тус бүр 21%-ийг эзэлж байна. 1-3 цагийг зарцуулдаг хүмүүс ч их бөгөөд хүмүүсийн 18% нь өдөрт ийм хугацааг датагаар интернэт ороход зарцуулдаг аж. Гурваас дээш цагийг зарцуулдаг хүмүүс хамгийн бага буюу 8%-ийг эзэлж байна. Энэхүү бүлэгт Wi-Fi гэхээсээ илүү утасны датагаа ашиглан ажил эрхэлдэг хүмүүс багтдаг. Wi-Fi болон компьютероос интернэт орох хугацаатай харьцуулахад ухаалаг утасны дата хэрэглээ арай бага хэдий ч чухал шаардлагатай, яаралтай зүйлсийг хийхэд илүү зарцуулагддаг аж.

Та өдөр дутам хэр их цагийг утасны датагаар интернэт ороход зарцуулдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө утасны хэрэглээний талаар хуваалцаарай

ХҮМҮҮС ДАТАГАА ихэвчлэн юунд ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Утасны датаг хүмүүс имэйл болон GPS-д хамгийн их зарцуулдаг ажээ. Хүмүүс аливаа байршлыг хайж яваа үед, гадуур явж байгаа нөхцөлд утасны датагаа хамгийн их хэрэглэдэг тул дийлэнхдээ GPS-д дата зарцуулдаг. Имэйл, GPS-ийн дараагаар вэб хайлт, мэдээ унших, сошиал медиа орох зэрэг үйлдлүүд ордог байна. Компьютерийн хэрэглээтэй харьцуулахад стриминг, видео үзэлт зэрэг нь харьцангуй бага хувийг эзэлдэг аж.

ХҮМҮҮС ЯМАР ДАТАГ ИЛҮҮД ҮЗДЭГ ВЭ?

Нийт дата хэрэглэгчдийн 55% нь хязгаартай дата багцыг илүүтэйгээр сонгодог байна. Дээр дурдсанчлан хүмүүс утасны датаг яаралтай мөчүүдэд, Wi-Fi холбогдох боломжгүй үеүдэд хамгийн ихээр ашигладаг тул дата хэрэгцээтэй болсон үед шууд хязгаартай датаг сонгох нь их байдаг аж. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 36% нь дата үргэлж хэрэгтэй болдгийг сайн ойлгодог учраас хязгааргүй дата багцыг сонгох нь их байдаг байна. Мөн эдгээр үзүүлэлтүүд ихэнхдээ тухайн хэрэглэгчийн санхүүгийн чадамжаас хамаардаг. Үлдсэн 9% нь итгэлтэй хариулт өгч чадаагүй бөгөөд ихэнх нь янз бүр байдаг гэсэн хариултыг өгсөн байна. Дата их хэрэглэдэг хүмүүсийн хувьд хамгийн оновчтой сонголт нь хязгааргүй дата эрх байдаг. Энэ нь илүү тав тух, санхүүгийн хэмнэлтийг олгодог давуу талтай.

ДАТА ХЭРЭГЛЭЭ БА ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ КОМПАНИУД

Дэлхий дахинд Verizon, AT&T, T-Mobile, Sprint зэрэг компаниуд үүрэн телефоны зах зээлд ноёлж байна. Дээр дурдсанчлан үүрэн телефоны компаниуд дата чиглэлд маш их анхаарал хандуулж буй. Тэргүүлэх компаниудын стратегиар бол үйлчлүүлэгчдээ датаг илүү олон сонголттойгоор авах боломжийг өгөх нь чухал аж. Хязгаартайгаас хязгааргүй, багаас их рүү гэх мэтээр бүх төрлөөр нь гаргаж хэрэглэгчдийн дата хэрэгцээтэй бүхий л мөчид датагаар хангах нь суурь хүчин зүйл гэдэгтэй бүгд санал нийлэх болсон.Тийм ч учраас үүрэн телефоны компаниуд датаг бусад үйлчилгээтэй хавсран санал болгох, урт хугацааны их датаг илүү хямд үнээр буюу багцаар нь санал болгохыг илүүд үзэж буй. Энэ нь ч хэрэглэгчдийн хувьд тун таатай, ашигтай нөхцөл болж байна.

Манай дотоодын жишээн дээр ч гэсэн иймэрхүү дүр зураг тод томруун харагдаж буй. Жишээ нь Юнител компани саяхан ДАТА дуусдаггүй ДАРАА ТӨЛБӨРТ үйлчилгээгээрээ дараа төлбөрт багцуудад багтаж байсан дата эрхээ 2-3 дахин ихэсгэсэн байна. Энэ мэтээр үүрэн телефоны компаниуд датагаа нэмж, бага үнээр илүү их боломжийг агуулсан багцуудыг гарган шинэчлэл хийж буй нь саашаалтай. Энэ бол хүмүүсийн дата хэрэглээ ихээр нэмэгдэхийн хэрээр үүрийн телефоны компаниуд даган өөрчлөгдөж, хөгжиж буйн жишээ юм. Интернэтийн хэрэглээ улам нэмэгдэж, амьдралын цаг мөч тутамд шаардлагатай болж буй энэ нөхцөлд та бүхэн ч гэсэн дата хэрэглээгээ зөв төлөвлөж, ашигтай шийдвэр гаргаарай.

19970   3


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.