Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 18, 2018

Бүтээлч сэтгэлгээгээ зураглахад туслах 5 апп

Хүн бүрт тодорхой хэмжээний урлагийн мэдрэмж байдагтай та санал нийлэх үү? Зарим хүн гайгүй бүжиглэдэг бол зарим нь дуулах, зурахдаа муугүй байдаг. Хэдийгээр аливаа зүйлийг сурахад авьяас нөлөөтэй ч арга техникүүдийг нь эзэмшихээс их зүйл хамаардаг. Өнөөдөр бид зурж сурахыг хүсдэг, зурах чадвараа сайжруулах хүсэлтэй хүмүүст зориулан 5 апп-ийг товчоор танилцуулъя.

1. how to draw

Анхлан зурж эхэлж буй хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг апп байх. Зураасыг зураг болгох дэс дараатай хичээлүүд энд бий. Цайны цагаараа, амрахдаа хүүхэдтэйгээ, дүүтэйгээ хамтдаа нэг зураад үзээрэй. Олон төрлийн зургийн сонголтууд, олон үлгэрийн баатраас гадна байгалийн зургууд ч бий. Хормын зуурт та хүссэн зургаа хялбархан зурах болно.

Татах: iOS, Android

2. Learn To Draw Digital Sketchbook

Бид интернэттэй болохоос өмнө Вольтер Фостер урлагийн салбарт өөрийн хичээлүүдийг нийтэлдэг байв. Харин одоо түүний зургийн цуврал хичээлүүдийг iOS үйлдлийн систем дээр авах боломжтой. Уг апп-ийн зургийн хэрэгсэл нь яг л бодит мэт хэмжээ, даралт зэргийг тохируулж болдог.

Татах: iOS

3. learn to draw

Хэн нэгний хөрөг зургийг зурмаар санагддаг л биз дээ. Тэгвэл энэ апп-ийг ашиглаад үзээрэй. Гэхдээ хамар, ам, нүд зэргийг яг адилхан зурах нь бас л ярвигтай гэдэгтэй зурж үзсэн хүн бүр санал нийлэх байх. Энэ апп хүний нүүрний деталь хэсгүүдийг сайн зурж сурахад тусална. Үүнээс гадна апп-ийг гурван хэмжээс зураг зурахдаа ашиглаж болох юм.

Татах: iOS

4. Манга

Манга зурах нь хялбархан юм шиг мөртлөө тийм биш байдаг. Мэдээж хөрөг юм уу 3D зургийг бодвол нарийн ур гэхээсээ илүү мэдрэмж шаарддаг. Манга бол үйл явдлыг хамгийн амархан, хөөрхөн харуулж болохуйц зураг юм. Тэгэхээр заримдаа өдрийн тэмдэглэл, хөгжилтэй үйл явдлаа манга болгоод хадгалж яагаад болохгүй гэж?

Татах: iOS, Android

5. coloring book 2018

Амьдралыг илүү өнгөлөг болгох, өөрийн уран сэтгэмжээр дүрслэн будах боломжийг олгох уг апп нь цахим хэлбэрийн мандала л гэсэн үг. Үндсэн өнгүүдээс гадна завсрын өнгүүд олон бий. Мөн төрөл бүрээр нь зургийг ангилсан болохоор хүссэнээ барьж аваад хүссэн өнгөөрөө будах боломжтой. Зураг нь хүний бүтээлч сэтгэлгээг тэлэхээс гадна сэтгэл санаа, зан төлөвийг нь тодорхойлдог билээ.

Татах: Android

12406   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б. Намуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.